Төрөөс тэрбумтан төрүүлсээр байгаа ард түмэн өөрсдөө ичиг ичиг

Aдмин / Улстөр

"АРДЧИЛАЛ, АВЛИГА, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС ЗЭРЭГ ОЛОН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХОЙНО ЖАГСДАГ УЛСУУДАД СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРЧИМТЭЙ ХИЙГДДЭГ"

2020 оны сонгуулиар л гэхэд бэлэн мөнгө тараасан нэр дэвшигч, улс төрийн намын хууль бус үйлдлүүдийн тухай мэдээ сурвалжилга, баримтууд хөвөрсөн ч үүний араас хариуцлага тооцож шийдвэрлэх тохиолдол гарсангүй. Монголд төрийн эрх барих хууль ёсны эрх чөлөөгөө өнөө маргаашийн талхны мөнгөөр сольдог сонгогчдын тоо буурахгүй, бохир улс төрийн технологийг аргыг хүлцэн дагасаар байгаа нь харамсалтай. Манай сонгогчдод “Энэ нэр дэвшигч надад мөнгөө өгч л байг. Мөнгөө тарааж л байг. Би мөнгийг нь авчихаад сонголтоо өөрөөр хийнэ” гэх хандлага хамгийн түгээмэл байдаг. Энэ нь улс төрчдийг өөгшүүлэх, санал худалдан авалтыг сонгуулиас сонгуульд даамжруулах зэргээр маш хор хөнөөлтэй.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид санал худалдан авалтад зарцуулж буй тэр санхүүжилтийг бий болгохын тулд ямар эх үүсвэрээс мөнгө босгож байна гэдэг чинь өөрөө эргээд асуудал болж байгаа гэсэн үг.

Сонгогчдын алдаа, сонгуулийн эрх зүйн орчин сулаас өндөр түвшний авлигатай холбогддог, төсвийн мөнгийг очих ёстой газруудад хуваарилахгүй өөр зүйлд зарцуулдаг, дундаас нь ашиг хонжоо хайдаг. Ингэхээр тэр улс орон ч хөгжихгүй, ард иргэд нь улам ядуурч, улам боловсролгүй болж, амьдрал нь дорддог.

Сүүлд нь бүр хамгийн үнэ цэнтэй зүйл болох ардчиллын зарчмууд хэрэгжихээ болино, хүний эрх, эрх чөлөө ч байхгүй болох уршигтай. Ардчилал гэдэг ойлголтыг аль хэдийн бүрэн ойлгох болсон ч монголчууд төрөө өөрсдөө байгуулахад ийм хариуцлагагүй хандаж бүх муу муухайн урхаг ганцхан шударга бус сонгуульд дөрөөлөн гарч ирсээр өдгөө дарангуйлал тун ч хүчтэйгээр өндийн босчээ. Бодит амьдралаас харцгаая иргэдийн санал өгөхдөө авахдаа 50 мянга таны түрийвчинд одоо байна уу? гэвэл байхгүй. Харин мөнгө өгч сонгогдсон гишүүд чинь монголын баялгыг тэрбум тэрбумаар хумсалсаар бидний толгой дээр бааж шээж байна. Ийм түшмэд төрүүлсэн ийм ард түмэн хөөрхий!


Сэтгэгдэл

Зочин [122.150.103.212] 2023-01-12 17:39:10

Нам татан буулгахгүй бол дийлдэхгүй, хууль хэрэгжихгүй, сүүлдээ шударга өрсөлдөөн хүний эрхийг ч хорьдог боллоо, гаднын гар хөл ч болж байна,/намын санхүүжилт/ өрсөлдөгчөө шууд бүртгэл шүүхээр хагалж байна бас дэндүү даварч байна яасан айдаггүй юм кк

Зочин [103.26.193.154] 2023-01-11 14:25:29

манайхан мулгуу тэнэгүүд

Зочин [192.82.87.54] 2023-01-11 07:26:28

энэ бүхний ихэнх бурууг сарөг хүчний зайг эзэгнэж суугаа ан буруутай солонгост яаж байна сөрөг хүчин нь булхай муу хэрэг гарвал ард олондоо таниулан уриалаад асар том жагсаал хийдэг толгойлогчгүй тэмцэл гэ юу байхав

Зочин [192.82.87.54] 2023-01-11 07:23:46

фэс дээрээ нэг юм биччихээд тэрнийгээ тэмцэж байна гэ ойлгодог зас тэмц гэж бүгд бие биендээ тушаадаг тэнэг тэнэг гэхэд ойгүй тэнэг хөгшин залуу бүгд адил

Нэг нам нөгөө намынхандаа юү заадаг юм бэ? [103.212.118.148] 2023-01-10 23:22:08

Бид нэгдсэн нэг ШАШИНТАЙ юу? Үндсэн хууль нь шашны хэмжээнд хүрч Монголын БҮХ НИЙТИЙН нийгмийн үнэт зүйл болж ЧАДАХ УУ? Үндсэн хууль нь шашны сургааль шиг ТОГТВОРТОЙ байдаг уу? Эдгээрт хариулаад "БҮХ намууд дагаж мөрддөг ТОГТВОРТОЙ НЭГ хэм хэмжээний систем Монголд БАЙНА УУ?" гэдэг асуултад хариудчих. Үндсэн хууль чинь анх батлагдсанаараа дөнгөж 20-ХОН ЖИЛ л оршсон ш дээ. Иймд Монголд нэг намынхан нөгөө намынхандаа ёс зүй заах нь ЮҮ Л БОЛДОО?

Зочин [202.55.188.87] 2023-01-10 18:52:03

Улны ард түмэн хэт доройтолд ороод явж байна. Улны ард түмэн бол улс орны оршин тогтнох суурь(пундамент) мөн. Олигарх давхаргын жин нэмэгдээд байвал ул нь даахгүй няцрана,унаад өгнө,бүгд хохирох юм. Иймээс ачаалалаа тэнцүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Үндэслэлгүй баяжсан төрд алба хаадаг бүх албан хаагчийн эд хөрөнгийг хураах,өнөө жилээс тэтгэвэрт гарч амжиж буй албан хаагчийгч үүнд хамааруулан шалган тогтоох ёстой. Хамаг дуулиан хулгай УБ хотод,нүүрсэн дээр болж байдаг юм биш,хөдөө аймаг,сумдад төрийн,төсвийн хөрөнгийг эх захгүй хулгайлж амтшсан албан хаагч,эрзлэгч дарга нар олон байна.Аймаг сумын депутатууд бүгд хулгайлж,гуйауулж,идэж байна.

.. [64.119.30.4] 2023-01-10 17:35:16

.

зочин [202.9.46.88] 2023-01-10 16:51:34

монголчууд мөхөх тавилантай

Зочин [202.9.46.230] 2023-01-10 15:45:58

Улны монголчууд үр хүүхдийнхээ өмнө ялтан хүн.

Зочин [66.181.160.115] 2023-01-10 14:46:49

ардтүмэн тэрбумтан төрүүлж буй бишээ. тэднийг нам гэгч хуйвалдааны баг, дээд тушаалд гарсан үл бүтэх эрүүгийн элементүүд л төрүүлж буй. үүнд ард түмэн тухай бүр бослого габалчигаас гарч чаднаргаж дарж хандыг нь дарж төрөөс цаг тухайд нь зайлуулж ялыг нь оннож бйх нь л энэ

Зочин [103.57.94.185] 2023-01-10 14:12:28

с.чинзоригийг зайлуулъя. тэр ЭМЯ-нд очоод юу хийх вэ? юу чадах вэ? балай новшийн тэр ярьж бгааг

Зочин [122.201.31.148] 2023-01-10 13:41:07

АРД ТҮМЭН БИШ ЭЭ. МАН ЗАСАГ БАРЬЖ БУЙ ҮЕСТ МАШ ОЛОН ТӨРИЙН НАМЫН ТЭРБУМТАН ТӨРЖЭЭ

Зочин [124.158.68.232] 2023-01-10 15:06:21

АН, МАН адилхаан. Бүгдийг нь алчихалтай билээ

Зочин [49.0.133.57] 2023-01-10 12:48:37

Намын санхүүжилт ил тод , эрх баригч нам алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг цаг хэзээ юм бол .....

Иргэн [103.57.92.65] 2023-01-10 12:11:47

Хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад , төрд орж хулгайч болж сайхан амьдрахаас өөр зам алга

Зочин [43.242.242.59] 2023-01-10 11:34:16

Ард түмэн тэрбумтанг төрүүлээгүй. харин улс төрийн намын нөхөд л тэрбумтангуудыг төрүүлдэг. улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулж намын үүрэг ролийг бууруулах хэрэгтэй. Ард түмэн Ан-д саналаа өгөхөөр авилгал, албан тушаалын хэрэг буурна гэх ухааны юм бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Харин ч хулгайч, луйварчидаар дүүрсэн нам чинь сайн л хулгайлна даа.Битгий нэг талыг барьж хүмүүсийг сэнхрүүлэх гээд бай. бид тэнэг биш ээ

Иргэн [64.119.26.11] 2023-01-10 10:42:38

Тэнэгүүд - Улс ядуураад байсан Өөрдийгөө үр хүүхэдийн ирээдүйг хулгалж үр хүүхдүүд нь Монголд амьдарах нүүргүй болгосоноо - одоо ард түмэнг ичиг гэчхииймаа.!!!!!!!Ард түмэнг Агуу Бурхан хөмгаалдаг шүү Хулгайчид аа !!!!!! Бурхан идэгчид хулгайчид Хариуг өгөх болно.!!!!!!!!!!!#######


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.