"УБТЗ-ын албан тушаалтны 4 тэрбумын үл хөдлөхийг шалгаж байна"
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан. Түүнийг богино хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам болон тусгай зөвшөөрөлтэй газар олголтууд дээр хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд цаашид авлига, албан тушаалын бүхий л хэрэгтэй тэмцэхээ мэдэгдсэн.
Цаашид газар олголт, төрийн худалдан авах ажиллагааны бүхий л хэлтэст авлига, албан тушаалын хууль бус үйлдэл байвал илрүүлж, хариуцлага тооцоно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа хэрэглээнээс давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэв.
































































Хархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ
Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
"Дархан мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Энэ 7 хоногт Монгол Улсад
Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү
Үхрийн цул мах 31.000-32.000 төгрөг байна
С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийн бодит аюул болсон
Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ одооноос хөгжүүлэх ёстой
З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нэмэх, эсвэл урсгал зардлыг өсгөх асуудал байхгүй