Нэр цэвэр улс төрчдөөр өөрийгөө хүрээлүүлж чадах уу? Ерөнхий сайд аа

Aдмин / Улстөр

Тогтолцооны өөрчлөлтийг ярьж буй Ерөнхий сайдыг хүрээлээд бохир асуудалд нэр холбогдсон улс төрчид даналзаж байхад нь ямар ч сайн сайхны тухай ярих боломжгүй. Нийслэлийн утаа тэнгэр газар хоёрыг холбон бүрхээд хар саарал өнгөөр дүнсийхэд монголын улс төрч яах аргагүй авлигалд оосорлуулсан төрийн түшээдтэй учраас ямар ч гэрэл гэгээтэй үзэл суртал тараах гэж оролдоод нэмэргүй хоолой нь сөөж чих нь дүлийрэх юм. Дуулиан шуугиан, эцэс төгсгөлгүй улс төржилтийн цаана жинхэнэ төр ажлаа хийж байж болох ч насаараа хор найруулсан намба суугаагүй ах нар нь Ерөнхий сайдыг Нямбаатар гэх бэрснээс өөр цэрэггүй шалдан ноён болгож мэдэх.

Товчхондоо Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимдаа шахааны сайд нар оруулж ирэх үйл явц Үндсэн хуулиа засварлахад хүргэсэн бол өдгөө агентлаг нь шинэчлэгдэж, даам гарсан зарим нь нэг биедээ хоёр сайдын титэм өмсчхөөд жишим ч үгүй сууна. Ийм шударга ёс ярьдаг Ерөнхий сайд байдагтай учир мэдэхүүд бүү хэл олон түмэн ч эвлэрэхгүй л дээ. Иймд нэг гартаа хууль, нөгөө гартаа шударга ёс атгаад төрөө цэвэрлэж чадвал алсын хараа 2050 бүү хэл үеийн үед магтагдах нь дээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.179.80] 2023-01-12 22:40:36

Нэр цэвэр улс төрч Монгол улсад лав байхгүй. МАН 2024 оны сонгуулийн шоугаа аль хэдийн эхлүүлчихсэн юм биш үү? Хүний төлөө, иргэддээ ээлтэй нийгмийг Монгол улс хэзээ бий болгох вэ? Төр засагт итгэл алдарч байна даа...

Зочин [192.82.70.232] 2023-01-12 22:33:17

Нүүрсний хулгайч нартай тэмцэнэ гэсэн засгийн газрыг дэмжсэн жагсаал өнгөрсөн оны 12 дугаар сарын 4 ны өдөр тайван байдлаар эхэлж хулгайчдыг нэрлэхийг шаардсан эх оронч залуусын шаардлагыг биелүүлэх нь бүү хэл Оюунэрдэнэ тэрүүтэй. УИХ ын 30 гишүүн онц байдал тогтоох тухай тогтоолын төсөл бэлтгэж ерөнхийлөгчид хандсан байгаа юм. Онц байдал зарлаж залуусын тайван жагсаалыг хүчээр тарааж 2008 оны 7 сарын 1 ны үйлдлийг давтах нүгэлийг санаачилж байсныг бодохоор ЕС Оюунэрдэнэ болон түүний хүрээлэлд итгэл алдарсан шүү

Ууганбат тэтгэвэрт [202.21.109.116] 2023-01-15 13:04:56

Энэ яасан худалч амьтан бэ.Үнэн бол нэр хаягаа үнэнээр нь бичээч

Зочин [66.181.161.22] 2023-01-12 20:48:52

Vp. Pp pc;pvpvpcppvp pcpp vpcp;vp ppvp p; vpvp pvpc; pp. P;c;p pv[

Зочин [139.5.218.119] 2023-01-12 17:16:54

60 ТЭРБУМ, ЖДҮ САН ЦӨЛМӨЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ИДЭЛТ, НҮҮРС ХУЛГАЙЛАЛТ, ТӨМӨР ЗАМЫН ХАХУУЛЬ ЫБА УЛГАЙ ГЭЭД БУЗАР БУЛАЙ БҮХЭН ҮҮРЭЛСЭН, ҮҮНИЙГ НЬ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ БАЙДАГ БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР САНДАЙЛЖ БУЙ 62-ЫГ НЬ БОДОХООР МАН-ЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. ЭНЭ БҮГДЭЭС САЛГАААД ӨВӨЛ ЕРӨНХИЙ САЙД ТА МАН-Д БАЙСАН БАЙГААГҮЙ , ЦААШИД ЯМАР Ч АЛБАН ТУШААЛГҮЙ БАЙЛАА Ч ГЭСЭН ХАМГААС ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХТАНЫ ГАВЪЯА ШҮҮ. МАГАДГҮЙ ТА ТҮХИЙН ЗАХИАЛГААР ЭНЭ АЛБАНД ТОХООГДСОН Ч БАЙЖ МЭДНЭ. ТАНЫ ЭР ЗОРИГ, ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, ТҮМЭН ОЛНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ЯЛАХ БОЛТУГАЙ

порт [103.57.94.185] 2023-01-12 16:32:28

тийм хүн дээд дунд түвшинд үгүй. харин улны бүлэгт бий.

Иргэн [202.126.89.180] 2023-01-12 15:00:36

ЖДҮ, Концес, Хөгжлийн банк бүгдээс нь бялуу хүртсэн Бямбацогтод итгээд сайд болгочихсон

Зочин [103.229.123.69] 2023-01-12 13:52:36

Хулгай зэлгий хэрүүл хараал яааааах вэ ЕРӨНХИЙ САЙД АА ҮНИЙН ӨСӨЛТ ТӨГРӨГИЙН ХАНШНИЙ УНАЛТ АРД ИРГЭДИЙН АМЖИРГААГААГАА ТОГТВОРЖУУЛАХ АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ УУ? УЛС ЭХ ОРНЫ, АРД ИРГЭДИЙН БОДИТ АМЬДРАЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ САЙХАН АМЬДРАЛД ХӨТЛӨХ ЧИНЬ ТАНЫ ҮҮРЭГ БИЗДЭЭ. ЮМНЫ ҮНЭ ӨДӨР ӨДРӨӨР ЦАГ МИНУТААР ӨСӨЖ БАЙХАД АРД ИРГЭД ХИР УДААН ТЭСЭХ ВЭ? ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМЭХГҮЙ ЮМ УУ? ЕРӨНХИЙ САЙД АА.АСАР ӨНДӨР ТАТВАР ЧИНЬ АРД ИРГЭДИЙГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА.

Zochin [192.82.81.177] 2023-01-12 13:04:27

Oir havid n bhgui,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.