МАН сайдын суудлаа тэмдэглэн мангартаж ард түмэн тарчлан суугаа чихүүн өдрүүд

Aдмин / Улстөр

Яруу алдарт 100 жилийн түүхт МАХН-ын үргэлжлэл нэрээ сольж зүсээ хувилгасан ч мөн чанараа гээгээгүй дарангуйлагчдын үргэлжлэл эрх баригч МАН-ын баяр бахдал, үнсэлт үнгэлт биенээ долоосон өмхий шүлсний дор ард түмэн тарчилж, элэг дөрвөөрөө мөлхөж байснаа өдгөө амаараа шороо үмхэхдээ туллаа. Шинэ жилийн баяраар хир даг болсон памперснаас өөр биедээ хувцасгүй бяцхан үрсийн нүд халтирам зураг олон нийтийн сүлжээнд тархаж түмэн хүний зүрх шимширсэн юм. Гэтэл хамгийн инээдтэй нь эрх баригч МАН-тай хаалтын гэрээтэй гэх телевизүүд энэ тухай нэг ч мэдээлэл гаргалгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж дүлийдээ найдаж унгарган гэгчээр элдэв шоу нэвтрүүлж, урлаг соёлын улиг болсон дуу шуугианаар бялбадав.

Гэтэл үнэндээ эрх баригч нам хөшигний ард сөрөг хүчнээ амжилттай хуваан доройтуулсан баяр бахдалдаа автацгаан оны дараа шинэ сайд нар нэмэн хоорондоо уруул тагнайгаар озолцох шахан үнсэлцэж, тэврэлдэн Ерөнхий сайд нь хэнийг ч юм сүрдүүлэн айлгаж бах таваа хангацгаах шив.

Нүүрсний хулгай хэрэгт сүүлийн жилүүдэд ааг бяраа багтааж ядах МАН-ынханд л хамаатайг ард түмэн мэдсээр байхад л улны хэмжээнд очсон сөрөг хүчнийхээ гайгүй гэсэн лидер болгоныг түүж, хулгайч нэр хүчээр зүүн сэгэн дээр овоорсон олон өлөн тас шиг шаагилдав. Дарангуйллын хар савар нь хүч дутсан уу гэлтэй барьцаа лавшруулах заль мэх зохиож Үндсэн хуулийг хүчиндэн өөрчлөх замдаа шулуудцгаан зөвшилцөл нэрийн дор хуйвалдааны арга хэрэгсэл сэдэцгээхийг ард түмэн анирдан харсаар л.

Үнийн хөөргөдөл, үндэслэлгүй хөрөнгөжсөн авлигалчдын дэвсэлт, дэлхийн хямрал зэрэгт элдүүр ханаж хэрсүүжсэн ард түмэнд эрх баригчдын энэ давралт чээжинд нь хурсан гашуун, өмхий шарталтын дараах гулгидас шиг амтагдаж байгаа болов уу.


Сэтгэгдэл

иргэн [202.21.126.195] 2023-01-17 14:08:48

Одоо болио.Энэ арчаагүй амьдарч байгаа нь яахаараа МАН-н буруу гэж.Ер нь энэ бүх өөрсдийн буруугаа бусалруу чихдэгээ боль.Хөдөлмөрлөж аьдарч чадахгүй байгаа бидний буруу.Бүх буруутан төр 76 гишүүн гэж хэлдэг хэвлэл түүний дэмжигч нар ичиж амьдар.Улс орон дампуурсан зүйл алга.Бид өөрсдөө арчаагүйгээсээ л муу амьдарч байгаа.Бүх хүмүүсийн амьдралыг зохицуулдаг улс орон хаан байна.Манайхаас бусад улс ард иргэдээ өөрсдөө амьдралаа авч явуулдаг.Хэзээч та нар шиг өөрөө амьдралаа авч явж чадаагүйгээ төрдөө буруу болгож харааж зүхдэг хүн байхгүй.Жаахан жудагтай бай.Сайн муу амьдрах асуудал бидний асуудал болохоос төрийн асуудал биш,Зөв зүйл бичиж бай хэвлэлийнхаан.

Цаламдаржаа [202.126.89.80] 2023-01-15 21:43:33

Шоронгоос.өөр.өөдтэй.юм.хиих.чадамжгүй.худал.амлах.хулгай.хиихээс.өөр.эрдэмгүй.улс.төриин.зөнөг.хүчин.МАН..үүнииг.хорих.цаг.болсон..

Зочин [103.9.90.100] 2023-01-15 16:56:35

НОГДОЛ АШИГ АВЬЯ

АРД ТҮМЭН [103.9.90.100] 2023-01-15 16:56:19

ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛЙИЙН 10 ЖИЛИЙН АШИГ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ БАГА Ч ГЭСЭН ТӨЛЬЕ .. ЖИЛИЙН АШИГ НЭГ ХҮНД 2 САЯ ГЭХЭЭР 10 ЖИЛИЙН АШИГ 20 САЯ БОЛНО ДОО

Зочин [202.9.46.254] 2023-01-15 08:24:37

Баян айлд төрөх минь яав даа. Улны айлд төрсөндөө маш их харамсаж байна.

Зочин [202.126.88.132] 2023-01-14 19:00:36

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ГЭЖ ОГТ ХАМААГҮЙ 17 ХҮНИЙГ ЗАРЛАСАН,17 ГИЙН 12 НЬ АН ЫНХАН Б/А,

Зочин [192.82.82.247] 2023-01-14 19:57:25

МАНынхан үнсэлдэж , үнгэлдэхийг хараад сэжиг хүрч жигшил зэвүүцэл зэрэг хүрсэн шүү.62 ДАРГАТАЙ бүлэг гэж үнэн инээдтэй.Оюун эрдэнэ суудлаа 62 оор хамгаалуулж байгаа юм байхдаа.Гэхдээ ард түмэн босноо .

Зочин [202.9.46.27] 2023-01-14 17:10:14

Ёстой чухам үнэнийг цөөн үгээр хэлжээ. Загатнасан газар маажих шиг болов. Одоо МАН-ын хөлсний орк тролууд юу гэж улин жингэртэхийг харая!

Зочин [192.82.73.214] 2023-01-14 15:21:17

ингэж үнсэж үнгэж заваарч яр тэмбүүгээ тарааж буй МАН-н хулгачдын байж буй төрхийг харахаар ой гутмаар

Иргэн [192.82.74.118] 2023-01-14 12:10:17

Зул бөхөхийн өмнө бадардаг гэдэг шиг МАН-ы авилгачид, банк, ЖДҮ тоногчид сүйрэхийнхээ өмнө солиорч байхшив дээ. Ард түмэн хог шааруудыг арчиж хаях л болно.

Pkxny [124.158.65.154] 2023-01-14 12:04:17

МАН-ын цүнх баригчид албан тушаалд очоод яаж баяжиж байгааг АТГ мэдэхгүй байв гэж. Төрийн албанд ажлаад Ланд 200, 300 унаж ББСБ хөдөө аймагт байгуулаад байгаа нөхдүүдээ шалгаач. Том эздийнхээ мөнгийг угааж байгаа нөхдүүд чинь юу ч хийхээс буцахаа байсан байна.

Зочин [64.119.26.184] 2023-01-14 10:32:25

Хэн залхуу, хэн арчаагүй байна тэр ядуу амьдрах нийгэм шүү хүн болгон баян амьдрах боломжгүй

Зочин [124.158.67.129] 2023-01-14 10:16:47

ард түмний зовлонгийн урхаг үэдэс нь АН-хан их өр зээл тавьж өөрсдөө хувааж авсанд байгаа юм шүү. Ард түмэн тахианы ой санамжтай гэж басдаг юм уу? чингс самуурай бонд АСЕМ гэдгээр мөнгө идээгүй бол баялгийн орлого их өрлүү биш ард түмний халаас руу урсах байлаа. АН сайт бага л шаагаарай.

Зочин [202.9.46.254] 2023-01-15 12:59:42

202.9.46.27 монголд авилгал хүнд сурталыг ардчилал анхлан бий болгосон туйлын үнэн.

Зочин [202.9.46.27] 2023-01-14 11:40:48

Битгий гуцаарай, муу МАН-ын хошногоны долоотуур минь. Бүх хулгайч нар МАН-аас л гарч ирж байна даг

Зочин [202.126.90.6] 2023-01-14 08:45:51

МАН нэртэй хулгайчдын бүлэг улс орныг дампууруулж байна даа

Зочин [192.82.85.251] 2023-01-14 10:08:48

Tiimshdee


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.