Хамгийн чадамжгүй УИХ ба 2020 оны сонгуулийн гашуун үр дагавар

Aдмин / Улстөр

100 жилийн бахархалт түүхээ мөнгөн тэмдэгт дээр хэвлэж хүртэл аархаж байгаа эрх баригч нам 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болж ялалт байгуулсан цагаас хойш ард түмний үнэлэмжийг бодитоор хүлээж, сайшаагдсан нэг ч ажил хийж чадсангүй. Чин үнэндээ бусдын хийсэн, санаачилсан дээр нэр төр булаацалдаж, алдаа дутагдал гарвал харин сөрөг хүчин Ардчилсан нам руу сурмаг гэгч нь бухах аргаа хэрэглэсээр байна. Энэ нь нэг талдаа эдийн засаг, нийгмийн асар муу үр дагавартай ч иргэдэд улс төрийн сургамж, сануулга болж байх шиг. Улсын их хурал өөрийн чадамжаа алджээ. Эрх баригч МАН алдагдуулжээ ч гэж хэлж болно.

1. Чадамж Парламентийн нийтлэг ойлголт бол УИХ хууль тогтоох, батлах бүрэн эрхийг хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Гэтэл энэ удаагийн УИХ давхар дээл өмссөн гишүүд Засгийн газарт орох боломжийг Үндсэн хуульд засвар оруулах, цэцийг улс төржүүлэх замаар хэрэгжүүлсэн нь ардчилсан ёс, орчин үеийн улс төрийн соёлоос ухарсан, чадамжгүйгээ шууд нотолцсон үйл явдал болсон юм. Чадамж гэх ойлголт УИХ дээр яригдахдаа улс орны эдийн засаг, нийгмийн эерэг сөрөг үзүүлэлтүүдээр шууд илэрхийлэгдэх ёстой.

Гэтэл монголын нийгэм эдийн засгийн байдал хямралаас илүүтэй авлигын атганд орсон нь УИХ нэг намын гараар буюу өөрөөр хэлбэл намыг удирддаг хэдхэн бүлэг улс төрчид тэдний хамтрагчдаар удирдуулсан нэг ёсны мафи шинжтэй болсон хэрэг. Ийм үед парламентын чадамж ярих боломжгүй.

2. Легитм чанар Хууль ёсыг эрхэмлэх ойлголт дэлхий дахины нийтлэг зорилт болоод хэдэн зууныг ардаа үдсэнийг бид мэддэг. Иргэдийн төлөөлдөг бага ард түмэн гэгдэх Улсын Их Хурал хууль ёсны хүчинтэй эсэх дээр дүгнэлт тайлбар ч аль хэдийн гарсан. 2021 оны 3-р сард шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шалгагдаж шоронд суусан нэгэн эрхэм УИХ-ын гишүүний тангарга өргөсөн явдал гарав.

Харин энэ үеэр УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож гишүүдийн талаас илүү хувь нь гэм хэрэгтэн гэж зарлахад нэг ч гишүүн үгүйсгэж чадаагүй ба эргээд түүнтэй заргалдах ч хүн гараагүй юм. Гэм буруугүйгээ нотлож, нэр төрөө хамгаалах эрх хэнд ч бий. Гэтэл ингэж чадахгүйгээр үл барам шүүх засаглалд шинэчлэл хийх ч хүсэлгүй УИХ, МАН-ын Засгийн газруудыг хууль ёсных гэж үзэх боломжгүй болов.

Яагаад УИХ-ын гишүүдийн талаас илүү нь гэм хэрэгтэн гэгдэх болов. Хариулт тэд бол ЖДҮ-ийн сангийн зээлийн мөнгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ,өөртөө буюу хамаарал бүхий хүмүүсдээ хувааж авсан байдал нь тэгэж нэрлэгдэхэд хүргэсэн хэрэг. Энэ төрлийн гэмт хэргийг тодорхой хуульчилсан эрх зүй монголд байгаа ч эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байгааг ард түмэн ил тодоор мэдэрчээ.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын даргаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удирдан орох үеэрээ ЖДҮ-ийн сангийн мөнгийг иргэдэд очуулахгүй эрх мэдэлтнүүд тоносон явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нэр холбогдсон МАН-ын гишүүдийг сонгуульд оролцуулахгүй гэж мэдэгдэж байсан ч худлаа болж ЖДҮ-чин гишүүд шил шилээ дараад УИХ-д сонгогдов. Тэр ч бүү хэл Хөгжлийн банкны хариуцлагагүй зээлдэгчдийн тоонд цувран орцгоосон эрх баригчид нэр бүхий УИХ-ын гишүүд ямар хариуцлага хүлээсэн эсвэл хүлээх эсэх нь тодорхойгүй байна. Хэвлэл мэдээллээр 33 тэрбумын гурван гишүүний хэрэг гэхэд л баримттайгаа гарсан ч тэд өнөөдөр хээв нэг тоосон шинжгүй ажлаа хийсээр өдий хүрэв.


Сэтгэгдэл

Батболд [107.127.14.6] 2023-01-16 16:17:04

Миний хувьд энэ засгийн газар тодорхой хэмжээнд сайн ажилж байгаа гэж бодож байна..Өмнөх хэд хэдэн засгийн газрын хийж чадаагүй ажлыг хийж гүйцэтгэлээ шүүдээ. Эдэнд алдаж оносон зүйл байгаа лбайх.Энд МАН -ыг үзэн ядсан нийтлэл бичигч нэг юмын ойлгох ёстой энэ ИХ-иыг ард бид өөрсдөө сонгосон одоо тодорхой хэмжээнд дэмжиж ажиллөхаас өөр гарц байхгүй..Өмнө АН дөнгаараа засгийн эрх барьж байхдаа төрийн санг хоослоод төрийн албан хаанчид нь 3-6 сар цалингүй байман , дараагийн удаа өрөнд оруулсан .Ниытлэл бичигч нэрээ бичсэн бол дээр баыман юм тэхгүй болохоор захиалгаар бичмэн гэж ойлгогдоод байна

irgen [202.9.46.116] 2023-01-14 17:05:05

bodokh i bodol

Зочин [150.129.143.51] 2023-01-14 13:20:57

ХАРИН Ч ГАЙГҮЙ ЮМ УУ ЭНЭ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН АЙМШИГТ ЦАР ТАХЛЫН ҮЕД БАС Ч ГЭЖ СҮЙРЭЛ БАГАТАЙ ДАВАХ ШИВ БАС ЖААХАН Ч БОЛОВ БОДОХ БИД БОДОХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.