Ирэх гуравдугаар сар гэхэд 13А маягт цахим болно
Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сум болоод баг, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс цаасан хэлбэрээр авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг бөгөөд ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал " Энэ маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн.
Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягт дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя, маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя.
ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана. Дараагийн шатны эмнэлгүүд энэ нэг алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна. Гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.132] 2023-01-14 18:02:37
ЗАРИМ ЭМЭНЭЛЭГ 13А МАЯГТЫГ НЭХДЭГГҮЙ ТУХАЙЛБАЛ 11 НЭГДСЭН ЭМНЭЛЭГ,ЭНЭ НЬ ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН, ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТЭД ЗОХИЦОЖ Б/А.