О.САРУУЛ: СҮРЬЕЭ, ГАЛЗУУГИЙН ВАКЦИНЫГ МЭРГЭЖЛИЙН СУВИЛАГЧ АНДУУРАХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

Нохойд хазуулсан есөн иргэнд андуурч сүрьеэгийн вакцин тарьсан зөрчил Сүхбаатар аймагт гарсан. Дээрх зөрчлийн хүрээнд нэгэн эмнэлгийн сувилагч О.Саруулаас тодруулга авлаа.


-Сая Сүхбаатар аймагт нохойд хазуулсан хүнд сүрьеэгийн вакцин андуурч тарьсан ноцтой зөрчил гарсан. Мэргэжлийн хүн учраас та дуулсан байх. Сүрьеэгийн вакцин, галзуугийн вакцин хоёр харагдах байдал андуурагдахаар зүйл юм уу?

-Үүнийг би гайхаад байгаа юм. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ямар ч хүн сүрьеэгийн вакцин, галзуугийн вакциныг ялгахгүй байна гэдэг бараг боломжгүй зүйл. Нэгдүгээрт, ижилхэн шилтэй ч таг нь өөр өнгөтэй. Үүнийг адуурах үндэслэл байхгүй. Сувилагч тарихдаа вакциныг задалж, нэрийг нь уншиж хэлээд тарьдаг. Ингээд үзэхэд андуурч тарих боломжгүй байгаа биз. Эрүүл мэндийн сайд андуурч ташаа мэдээлэл өгөв үү, эсвэл энэ үйлдлийг санаатай хийсэн юм уу, ойлгохгүй байгаа.

-Есөн хүнд 19 удаагийн хатгалт андуурч хийсэн гэх мэдээллийг ЭМЯ-ны зүгээс хэлж байна лээ?

-Мэргэжлийн байгууллага ийм мэдээлэл хийж байгааг хараад их гайхсан. Хэдхэн хоногийн зайтай гурван хүнд гурван тунг шахсан гэж байна лээ. Сүрьеэгийн вакциныг нялх хүүхдэд сүрьеэ өвчнөөс хамгаалах зорилгоор хийдэг. Ингэхдээ давтамж 21-ээс дээш хоногийн зайтай тарьдаг юм. Галзуугийн вакциныг ч ингэж дээр дээрээс нь хийх үндэслэл байхгүй. Энэ чинь цагийн тариа биш шүү дээ. Мэргэжлийн бус хүн сайд болоод ташаа мэдээлэл өгөв үү, эсвэл үнэхээр ийм ноцтой алдаа гарав уу. Хэрэв үнэхээр ийм явдал болсон бол гурван тун хийлгэсэн хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүснэ. Эмнэл зүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин. Ийм эрсдэлтэй үед сүрьеэгийн тариа хийнэ гэдэг амь насанд ч эрсдэлтэй. Сөрөг арга хэмжээг маш яаралтай авахгүй бол уушгинд асуудал үүсэхээс авахуулаад хожим нь ямар ч хүндрэл үүсч болно. Урт хугацаанд эмчийн хяналтад байх шаардлагатай. Би сүүлийн 10-аад жилийн турш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч ийм алдаа гаргасан тохиолдлыг би дуулаагүй. Олон улсад ч сүрьеэ, галзуугийн вакциныг андуурч хийсэн жишээ мэдэхгүй. Мэргэжлийн бус хүн ийм алдаа гаргасан байж болзошгүй. Бусдаар бол вакциныг андуурч дээр дээрээс нь богино хугацаанд хийх үндэслэл байхгүй. Тэр тусмаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч хүн шүү.

-Алдаа гаргасан сувилагч нь хараа муутай байсан гэх тайлбар хэлж байна лээ?

-Өөр таглаатай сүрьеэгийн вакциныг ялгаж харж чадахгүй хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллах ямар ч үндэслэлгүй. Шаардлага хангахгүй гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгнө. Энэ үйлдлийг мэргэжлийн бус хүн хийв үү, эсвэл өөр шалтгаан байв уу. Андуурч хийх боломжгүй л дээ. Ер нь галзуугийн вакцин гэдэг шууд бэлэн байдаг ч тариа биш. Эрүүл мэндийн газраас захиалж авч өвчтөнд хийдэг.

-Өөр шалтгаан гэдгээ тодруулахгүй юу?

-Санаатай алдаа байж болно. Хэн нэгний ажил мэргэжлийг харлуулах зорилготойгоор хийсэн ч юм уу

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.166.196] 2023-01-16 16:06:45

Энд ямар ч алдаа эндэгдэл байхгүй байх аа, санаатай үйлдэл л гэж харагдаад байгаа юм даа

Зочин [150.129.143.51] 2023-01-16 11:05:01

Сувилагч нар анхааралтай байх мэргэжлийн байх.

Бүр 9 хүнд хийцэн биз дэ энэ нөхөр хордон сүйтгэх ажиллагаа [66.181.190.86] 2023-01-15 22:12:55

Хорлон сүйтгэх тагнуулын ажил бхоо нэг хүнд андуурч хийсэн бол яахав алдаа гэж бодоё бүр 9 хүнд хийгээд бхдаа чахав дэ санаатай үылдэл

Зочин [203.91.115.49] 2023-01-15 13:48:47

Яалт ч үгүй хийчихээд байна л даа. Хэрэв андуураагүй бол үүнийг үндэстний аюулгүй байдал, нийтийн амар тайвны эсрэг санаатай хорлон сүйтгэх үйлдэл буюу тероризм гэж үзнэ.

Зочин [202.179.25.13] 2023-01-15 12:13:46

нохой бол таниад байгаа шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.