Бүртгэл дээрээ будилдаг бүтэлгүй байдал хэдий болтол үргэлжлэх вэ?

Aдмин / Улстөр

Хүүхдийн мөнгө олгох асуудал тодорхой тооны иргэд хасагдсанаас болоод цахим системд доголдол үүсэн зөрүүтэй мэдээллүүд ихээр гарч байна. Гэтэл үүнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны дэд сайд нь хариулахдаа иргэдийн бүртгэл алдаатай байгаа нь ямар нэг байгууллагын болон системийн алдаа бус харин иргэд мэдээллээ шинэчлээгүй байгаатай холбоотой... гэжээ. Гэтэл эрх баригчид боловсронгуй тооллого, төрийн үйлчилгээ, тооцоолол шинэ шатанд гаргаж байгаагаа зарлан шинэ яам хүртэл байгуулан өөрөө өөрсдийгөө магтан дуулцгаах болсон. Ер нь төрийн ажлын гүйцэтгэл иргэд рүү буруугаа чихдэг, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй байх нь бүү хэл алдаанаас суралцаж байнга хөгжиж, болхи байдлаас аль хэдийн ангижрах шаардлагатай.

Монгол Улс 1918 онд анхны хүн амын тооллого явуулж эхэлсэн гэдэг. Гэхдээ үүнээс өмнө тоолж байгаагүй бус урьд өмнө харин ч өдгөөгийнхөөс цөөхөн хүн амтай, зохион байгуулалт сайтай, цэрэг дайны улс байсан болохоор тоолдог аргачлал, үр дүн нь сайн байсан болов уу.

Сонгууль, нийгмийн үйлчилгээ, төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүн амын тоо бүртгэл үнэн бодит байдалд тулгуурлах шаардлага байнга тулгардаг. Тэр болгонд асуудал үүсч байх. Хүн амаа ч бүрэн гүйцэт үнэн бодитой бүртгэж, тоолж чадахгүй байгаа нь төрийн чадамжтай шууд хамаарах болов уу.

1918-1956 он хүртэл хүн амын тооллого Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүх хүнийг хамруулж, нэгэн зэрэг явуулах боломж, нөхцөл хараахан бүрдээгүй, ийм нөхцлийг бүрэлдүүлэх санхүү, зохион байгуулалт, хүн хүчний боломж Автономит Монгол Улсад байгаагүй учир тооллогын дүн, судлаачдын тооцсон хүн амын тоо зөрүүтэй байх нь зүйн хэрэг. Мөн судлаачдын тооцсон хүн амын тооцоо нь зөвхөн хүн амын нийт тоог тооцсон болохоос бус хүн амын нас, хүйсний бүтэц бүрэлдэхүүн, зэрэг бусад үзүүлэлтийг тооцсон биш юм.

1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан. Үүнээс хойш онуудад хүн амын тооллогод цахим тоолуур ашиглах зэрэгээр нэлээд боловсронгуй хөгжилд хүрчээ.

Харин үүнээс хойш монгол улс хүн ам орон сууцны тооллого улс орны хэмжээнд хийх бүрэн бололцоогоор хангагдсан. Тооллого бүртгэлээ ч хийсэн. Харин яагаад бүртгэл дээр ийм будилаан гараад байгаа вэ гэдэг дээр яах ч аргагүй цахим хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаа нь харагддаг. Бас төрөөс бүрэн хамаарах хариуцлагын асуудалд иргэд рүү буруугаа чихэх оролдлого хийвэл ичгэвтэр хэрэг.


Сэтгэгдэл

zochin [192.82.72.191] 2023-01-19 07:49:09

Ухаангүй ноёны урагш муутай албад гэдэг шиг ажилдаа чин сэтгэлээсээ хариуцлагатай ханддаг хүн байна уу

схд 15 хорооны иргэн [202.9.46.206] 2023-01-19 07:12:31

15 хорооны нэг ѳрѳѳнд сууж байгаа 3 хүний комьпютр дээр миний мэдээлэл 3 янз байна үүнийг яаж ойлгох вэ эрхэм тѳрийн албан хаагчдаа

Зочин [192.82.81.34] 2023-01-18 22:23:50

Иргэд мэдээллээ шинэчлэхэд төрөөс цалин авч байгаа хэсгийн дарга гэх хүмүүс үйлчлэх учиртай мэт. Хэсгийн дарга гэх хүмүүс иргэдтэй ойр ажилладаг, согуулийн бус үед иргэдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй.

зочин [103.26.195.202] 2023-01-18 20:10:15

Монгол улсын бүх бүртгэлийг санаатайгаар хооронд нь зөрүүлдэг, будлиулдаг юм биш үү? Энэ будлиан зөрүү нь бүх шатны сонгууль, эрх баригчдад амин чухал хэрэгтэй зүйл юм биш үү? 3,4 сая хүнийг бүртгэж чадахгүй төр засаг, үндэсний статистикийн хороо, улсын бүртгэлийн газар байх ч гэж дээ? зайлуул. Монголын статистикийн бүх мэдээ нь хоорондоо хэзээч /нохой амаараа/ нийлдэггүй биз дээ?

Иргэн Чулуун [202.126.90.19] 2023-01-18 19:27:27

Дарга нарын тоо, яамдын тоо, төрийн албан хаагчдын тоо, улс төрчдийн кармааны мөнгө болох тендерийн, гадаад зээл тусламжийн мөнгө, төсвийн алдагдал, ЖДҮ, нүүрсний хулгайн мөнгө нэмэгдээд л байдаг! Харин Ард иргэд байрны татвар, орлогын татвар, НӨАТ, хотын татвар, нийгмийн даатгалын татвар, машины татвар, долларын ханш, инфляци бүгд нэмэгдээд цалин нэмэгдсэн зүйл огт алга. Дундаж цалинтай Жирийн монгол иргэн гар дээрээ татварын дараа цагт 5000 төгрөг хүрэхгүй цалин авч байна. Эмгэнэл! Одоо хүүхдийн мөнгөнд гараа дүрэх сонгуулийн мөнгө босгох дүр зураг харагдах хардлага төрлөө. Ирэх жилийн сонгуулийн мөнгө цуглуулах, тараах арга хэмжээ эхлэсэн бололтой.

зочин [192.82.72.194] 2023-01-18 17:57:31

Баасан дээрээ хальтирваа. Сонгуулийнбулхайцухуйлаа.

Зочин [203.23.49.170] 2023-01-18 16:18:54

Гитлер шиг царайтай золиг у гүй юу

Зочин [103.229.123.128] 2023-01-18 15:25:08

ажилд хүн авахдаа чадварыг нь хар битгий нам дагасан хөөрүү үсээ гелдсэн эсвэл хиймэл сормуус хийлгэсэн хүмүүс аваад бай

зочин [202.9.40.153] 2023-01-18 14:13:17

зараад 10гаруй жил болсон машиныг байгаагаар үнэн эргүү гарууд бна дааа хорвоо ю мааа хөөрхий

зочин [192.82.72.194] 2023-01-18 14:05:31

МАН-н жинхэнэ луйар сонгууль яаж явуулдаг нь илэрч байна.Жишээ нь: Манайх ам бүл хөгшинтэйгөө хоёул. Гурван хүү амьдрал зохиогоод тусдаа гараад удаж байна. Гэтэл хамгийн бага хүү өрх тусгаарлаад тусдаа гараад долоон жил болсон. Хашаа бариад монгол гэрт амьдардаг.Одоо хүүхдийнх нь том нь гуравдугаар анги, бага нь гурван настай цэцэрлэгт явдаг. Аав нь ажилгүй хүүхдээ асардаг. Эхнэр нь ганцаараа ажил хийж сая төгрөгийн орлоготой. Гэтэл хоёр хүүхдийнх нь мөнгийг хасчихжээ. Яагаад гэсэн чинь танайх аав, ээж, ах, эхнэр та хоёр гээд ам бүл тавуул , байртай, хоёр газартай, гурван машинтай, сарын хоринхоёр саяын орлоготой бас танайд хүүхэд байхгүй гэж тайлбарлав. Миний том хүү АНУ-д гэр бүл хүүхдийнхээ хамтаар хориод жил амьдарч байна. Сонгууль өгөхөд том хүүгийн нэр бичээстэй байхаар нь наад хүн чинь энд байхгүй гэж хэлэхэд тоодоггүйн учир иймэрхүү л байжээ. Бид хоёр арай гэж тав, таван зуун мянгийн тэтгэвэртэй нэг байртай, нэг машинтай хоёулханаа. Энэ луйваруу, залилан уу

Зочин [150.129.143.51] 2023-01-18 12:40:11

Бүртгэлийн будилаан иргэдийн ариуцлагагүй байдал , дээр нь хорооны дарга, нийгмййн ажилтны ажлын хариуцлагын алдаа шүү.

Шаварт унасан нь тодорхой шалтгаантай. [103.57.94.26] 2023-01-18 12:02:18

Иргэний бүртгэл чинь СОНГУУЛИЙН ҮЕД танай хаяг дээр "поохуутай" сонгогчдыг НЭМЖ бүртгэж саналыг нь танай тойрогт өгүүлдэг. Тэгээд тэднийхаа нэрийг одоо хүртэл ХАСУУЛААГҮЙ явж байхгүй юудаа.Одоо тэгээд хүүхдийн мөнгө авах үед тэр нь гарч ирээд л, яамны түшмэл шаварт унасан шарын эзний хувьд чухамхүү "бүртгэлийг засна" гэж БҮЛТ үсэрч байгаа.

лхагва [124.158.96.154] 2023-01-18 11:41:41

төрийн анхан шатны байгууллага хорооны албан хаагчдын булхай луйвар илчлэгдэж эхлэх нь энэ байх. Тэд та нарын хүүхдийг давхар бүртгүүлж мөнгө авдаг байсан. НД ийг цахимжуулахад нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө авдаг байсан нь илэрсэн. Түүнтэй л адил.

ЗОЧИН [202.126.89.174] 2023-01-18 10:38:34

МАН-ЫН ЦҮНХ БАРИГЧ НАР АЖЛЫН ЧАДВАРГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА ДАА. 800000 ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ХАСАГДАЖ БАЙНА. ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ 800000 САР АМЬДАРЧ ЧАДАХ УУ. ЭНЭ ХУЛГАЙЧУУД ЁСТОЙ Л АМЬДАРЛААС ТАСАРЧЭЭ НАРАНТУУЛ ЗАХЫН БООС САЙХАНСАМБУУ ГУАЙ УИХ-Д ОРЖ ИРЭЭД БИ ТҮЦ АЖЛУУЛДАГ ЮМ БАЙНА ГЭЖ ЮУТАЙ ҮНЭН ХЭЛЭЭ ВЭ.

Иргэн [64.119.23.103] 2023-01-18 09:58:39

Чадахгүй биш ээ дундаас нь Доншино шдээ луйварчид шдээ !!!!! Огцоруул Зайлууул цаг хугцаа нь болсон хая!!!!!!!!!!!

зочин [202.9.40.153] 2023-01-18 08:57:40

харалган төртэй байх гутамшиг юм даа хүүхэд ялгах шаардлага юу бна зүгээр л өг эх орны хишгийг нь идэж уучихаад ханадаггүй гай нууд вэ

Зочин [66.181.177.26] 2023-01-18 08:33:52

ямар ч ач холбогдолгүй, ОУВС-ийн үгээр хууралт хийх гэж төсөв хэмнэсэн болж жүжиглээд хэдэн хүүхдэд мөнгө олгохгүй хасаж ялгаварлан гадуурхаж ингэж будилж заваарч байхаар хуучнаар нийтэд нь олгоод хэвийн хэл амгүй байлга л даа. Энэ хэдэн төгрөгийг шударга бусаар хэмнэсэн болж жүжиглэх нь дэмий шүүдээ. Үүнээс хэдэн зуу дахин илү иөнгө МАН-ын хулгайчид хулгайлж идэж ууж татвар төөгчдийн мөнгөөр тоглож хөеөлж бйагаагаа л анхаар малуудаа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.