ЦХХХЯ кибер аюулгүй байдлын чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллана
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчидтэй кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар уулзлаа. Талууд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж олон ажил хийсэн, тодруулбал, “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” лекц, хэлэлцүүлгийг хамтран амжилттай зохион байгуулсныг онцлов.
ЖАЙКА нь ЦХХХЯ, ШУТИС, Удирдлагын академитай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ оны 1 дүгээр сараас Япон талын мэргэжилтнүүд ирж КАБ-ын хамтын ажиллагаа, төрийн албан хаагчийн КАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр суурь үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байгаа юм.
Төслийн баримт бичигт заасны дагуу ЦХХХЯ нь төслийг хариуцах албан тушаалтныг томилжээ. ЦХХХЯ-ыг төлөөлж дэд сайд төслийн захирлаар, дэд даргаар КАБ-ын асуудал хариуцсан дарга ажиллана. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын тал сургалт зохион байгуулах танхимаар хангаж, төслийн баг, ЖАЙКА-ийн экспертүүдийг оффис, бусад тоног төхөөрөмжөөр дэмжих юм.
ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу энэ төрлийн халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв байгуулна. Энэ чиглэлээр Японы CERT багуудтай холбоо тогтоох, Япон болон бүс нутаг дахь кибер халдлага, зөрчлийг зохицуулж буй сайн туршлагыг нэвтрүүлэх боломжийг судлахад дэмжлэг хүсэж байна. Мөн кибер халдлага зөрчилтэй тэмцэх баг байгуулсны дараа олон улсын холбоонд бүртгүүлэхэд бусад орноос дэмжсэн санал авах шаардлагатайг дурдаад, энэ талаар Япон Улсаас дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэйгээ илэрхийлж, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв байгуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн хэмээжээ.
ЦХХХЯ-наас хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх хүрээнд Японы их дээд сургуулиудад кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, робот хөгжүүлэлт, автоматжуулалт чиглэлээр Монгол Улсын хамаарах салбарын албан хаагчдад эрдмийн зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах талаар хамтран ажиллах санал тавьсан байна.
Сэтгэгдэл
DonnyJed [185.61.223.128] 2025-01-30 18:25:58
This comprehensive resource serves as an comprehensive guide to the domain of modern video surveillance, offering valuable information for both professional CCTV installers and business owners seeking to strengthen their protection systems. <a href="https://www.fasttracknews.com/links.htm">Fasttrack IT News</a><br> The site presents a thorough analysis of remote video surveillance systems, exploring their benefits, drawbacks, and real-world applications.
Robertpor [193.233.89.97] 2025-01-23 06:32:46
This cutting-edge CCTV software provides a robust video surveillance solution, featuring intelligent detection capabilities for humans, felines, avians, and canines. As a comprehensive surveillance camera software, it acts as an IP camera recorder and includes time-lapse recording. <a href="https://shaneclrux.blogacep.com/37222993/how-time-lapse-recording-can-save-you-time-stress-and-money">CCTV Software</a> Enjoy safe remote access to your IP camera feeds through a trusted cloud video surveillance platform. This video monitoring software strengthens your security system and is an excellent option for your CCTV monitoring needs.