Ц.Ууганбаяр: Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна
Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголын эхэнд "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн баримтыг нягтлан шалгав. Тус компани Хөгжлийн банкнаас орон сууцны цогцолбор хороололд барихад зориулж 29 сая ам.долларын зээл авчээ. Мөн одоогоор "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөгийн өрөнд тооцон зээлийг хаажээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Уг зээлийг ТОСК авч, гүйцэтгэгчээр нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК орсон байна. Танайх ийм хэмжээний бүтээн байгуулалт барих барилгын салбарын туршлагатай байсан уу. Мөн та Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтаар ажилласан уу, гэрээгээр ажилласан уу" гэв
"Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр “Бид зээлээ хаасан. Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр байхгүй. Өөрсдөө 61 тэрбум төгрөгийг төлөх ёстой байсан. Нью Яармаг хаусинг прожект ХХК нийтдээ Хөгжлийн банканд 85 тэрбум төгрөгийг төлсөн. Энэ тухай Хөгжлийн банк дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй. Хөгжлийн банкнаас зээл авсандаа одоог хүртэл харамсаж байна. Адилхан арилжааны банкнаас зээл аваад төлөөд л явж байна. Сүүлийн гурван жил 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг цаг хугацаанд нь төлсөн.
ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. Манайх БНХАУ-ын Экспорт-Импортын банканд аль хэдийнээ зээлийн гэрээ байгуулчихсан байсан болохоор ТОСК төслийг чинь хамтарч хэрэгжүүлье, танайх явчихвал манайх явчих юм байна гэх яриа болсон. Бид хөөцөлдөж очоод энэ зээлийг хамтаръя гэсэн зүйл байхгүй. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ирээд энэ тайлбар өгөөсэй гэж бодож байна" гэв.
Мөн тэрбээр "Би хувь хүнийхээ хувьд Х.Баттулга гэж хүний хувийн компанид эсхүл хувь хүнд нь зөвлөөгүй. Би орон тооны бус зөвлөх хийж байсан. Төрөөс нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй. Би ажлынхаа хажуугаар одоогийн хэрэгжүүлж байгаа ипотек, орон сууцны асуудал зөв яваасай гэх залуу хүний итгэл үнэмшлээр ажилласан. Төрийн сайдад нь зөвлөх үүднээс ажиллаж байсан. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамаарал байхгүй. Энэ ч тогтоогдож байх шиг байна. Цаашид битгий холбож ярихгүй байхыг хүсье.Намайг сүүлийн 10 жил холбож ярилаа шүү дээ. Би яагаад гаднаас зээл авч, юм хийж болдоггүй юм. Яагаад Монгол Улсад нэг төсөл хэрэгжүүлээд, барилга барьж болдоггүй юм. Тэр Х.Баттулга гэдэг хүний хийж байгаа улс төр надад ямар ч хамаагүй" гэлээ.
Сэтгэгдэл
DR. PRADHAN [129.205.113.158] 2023-02-14 18:34:47
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
news2023 [194.156.136.47] 2023-02-06 06:29:08
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг ($600,000USD) аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд би 200 доллараар гэрчилгээ авахаар бүртгүүлээрэй гэж хэлээд өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баярлаж нэг бөөрөө 600 000 доллараар зараад ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
ЗОЧИН [103.229.123.239] 2023-01-21 11:41:21
ЧИ Х.БАТТУЛГАТАЙ НИЙЛЖ ЖИЖИГ БАРЬЦААГААР АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВЧИХААД ОДОО БОЛТОЛ МӨНГӨӨР НЬ ХҮҮТЭЙ НЬ ТӨЛӨӨГҮЙ БАЙЖ ХАРАМСАНА ГЭЖ ЮУ ХУЦААД БГАА ХУЛГАЙЧ ВЭ, ӨРӨӨ БҮТНЭЭР НЬ ХҮҮТЭЙ НЬ МӨНГӨӨР НЬ ТӨЛ ХУЛГАЙЧУУД АА, ӨРӨӨ ТӨЛ ХУЛГАЙЧАА.
Иргэн [202.126.90.141] 2023-01-21 06:36:35
Жижиг барьцаа хөрөнгөөр маш мх хэмжээний зээл авсан байна даа. Том улс нөлөө оржээ хөө
Зочин [174.236.198.56] 2023-01-20 22:58:24
Маш зальтай бас цадаж яваа луйварчин байнаа, энэ зугээр л луйварчин, пед пед хийгээд ноаш чинь
Зочин [192.82.81.69] 2023-01-20 11:16:43
Авахдаа яаж авсан бол ардаа юу ярихаа тохирсон нөхдүүд их бардөм ярих юмаа асуултыг яг зөв талаас нь тавьж бна Үр дүн нь зөв гараасай
Зочин [202.179.25.119] 2023-01-20 09:49:18
МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХ ТӨРИЙГ ҮНЭНХҮҮ БАГАД БОДДОГ БҮЛЭГ ХУЛГАЙЧ ДАВХРАГА БИЙ БОЛЖЭЭ...
Кк [192.82.74.168] 2023-01-20 09:23:08
Бүх тохироо нь хийгдчихсэн болохоор одоо том бнаа
Irgen [192.82.82.164] 2023-01-20 06:00:17
Hohi chini ee, uuduu hayasan chuluu uuriin tolgoi deer gedeg um
иргэн [64.119.26.156] 2023-01-19 23:52:49
Гөлөг Зээл урвагчаар далайлган авсан
Иргэн [122.201.22.177] 2023-01-19 20:30:51
Дансанд нь мөнгө орсныг хараад яаж байсан бол доо. Тухайн үeд нь буцааж өгөхгүй яасан юм авчихаад дараа нь битгий хуц
ЗОЧИН [192.82.72.139] 2023-01-19 17:17:25
БАС Л Х.БАТТУЛГАТАЙ ХОЛБООТОЙ, ХААНА МӨНГӨ, САНХҮҮ ИХЭЭР ЭРГЭЛДЭЖ БНА, ТЭНД Х.БАТТУЛГЫН НЭР ЯВЖ Л БАЙХ ЮМАА, ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВАХАД БАТТУЛГГА НӨЛӨӨЛӨӨГҮЙ ЮУ, ЧИ ТҮҮНД ХУВЬ ӨГӨӨГҮЙ ЮМУУ. ТҮҮНИЙГЭЭ НУУХ Л ДАА ЧИ БОЛ.
Зочин [202.21.127.167] 2023-01-19 15:14:11
Газар олж аваад тэрүүгээрээ зээл аваад, зараад баяжаад яваа нөхөр байна
Зочин [139.5.218.220] 2023-01-19 14:54:24
ЦАЙРСАН ХУЛГАЙЧ НАРЫН НЭГ ЭНЭ УУГАНБАЯР ГЭГЧ МӨН ШҮҮ