Нийтийн албан тушаалтны нэр хүндийг хамгаалах нэрээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах уу
Хүний жам ёсны эрх чөлөө гэдэг ойлголт орчин үед үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн чухал. Гэтэл эрх баригч намын зүгээс иргэдийн эрх чөлөөг хассан, үндсэн хуулиар олгогдсон уугуул ус агаар шиг хэрэгтэй үнэт зүйлийг хясан боогдуулж дарамт үүсгэж байна уу.
Яаралтай горимоор гэнэтхэн хэлэлцээд л боловсруулаад л баталдаг хууль ихэнхдээ иргэдийг хохироосон нийгмийн шавар балчигт живүүлэх нь зонхилдог.
Хэрэгжих эсэх хэрэгждэг үгүй нь тодорхойгүй хуулийн ойлголт, зүйл заалт ярихаас илүүтэй эрх зүйн зарчим суурь ойлголтоор хэмжих хүртэл завхарсан Монголын нийгэмд хүнийг шүүхийн шийдвэргүй, өөрийнх нь болоод хяналтын этгээдийн зөвшөөрөлгүй нэр хүндэд нь халдах, баривчлах, түүгээр дамжуулж нийгэмд сүрдүүлэг, айдас нөмрүүлэх мэтийн ажиллагаа сүүлдээ хэрээс хэтэрлээ.
Даргыг хамгаалах хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, даржин цэвдэг гэрт зуу зуун хүүхэд өлсөж, даарч байхад тэднийг ядуу зүдүүгээр, мөнгө авдаг үгүйгээр нь зааглан тэдний нийгмийн байр суурь, нэр хүндийг юман чинээнд тоохгүй төр засагтай болсондоо сая сая монголчууд харамсан халаглаж байна.
Цахим хөгжлийн дэд сайд Ж.Эрхэмбаатар УИХ-д өргөн баригдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулиас тус хуулийн 6.3-д тусгагдсан “нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглох” тухай заалт хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хасагдсан гэсэн мэдээлэл гарсан ч хуулийн агуулга зорилго үзэл баримтлал нь хэвээрээ үйлчлэх учраас үүдэн гарах үйлчлэлээс аваад “зөрчлийн тухай хууль” шиг иргэдийн амьдрал, сэтгэл зүйд дарамт үүсгэхгүй байх, хүний эрхийг зөрчихгүй гэсэн баталгаа байна уу?
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.69] 2023-01-21 09:43:19
Хулгай хийхгүй, хулгайчаа хаацайлахгүй, Худлаа ярихгүй байвал энэ дарга нарыг иргэд сонирхоод байхгүй дээ
Зочин [192.82.80.114] 2023-01-21 08:51:33
Хулгай хийхээ л байчих л даа . Нэр хүнд чинь унахгүй шүү дээ . Өөрсдөө хулгайлж , луйвардаж нэр хүндээ шавартай хутгачихаад байгаа биз дээ
Хнн [192.82.88.114] 2023-01-21 00:21:21
Дарга нар иргэдээ нийгмийн сүлжээгээр хуурч худал амлаж поп мэдээлэл хийх зүгээр үү тэ
Зочин [150.129.143.51] 2023-01-20 20:09:43
ХЭН ДУРТАЙ НЬ ТАЛБАЙ ДЭЭР, СОШИЛООР ХУЛГАЙЧАА АЛНА ТАЛНА ГЭЭД ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭ ЗҮХЭЭД ХАШГИРААД БАЙГАА ЮМ ЧИНЬ БАРАГ ИЙМ ХУУЛЬ ГАРАХ НЬ ЗӨВ Ч ЮМ ШИГ АРАЙ Л ДЭНДҮҮ ДЭНДҮҮ ГЭХЭД АРАЙ ДАВАРСАН ХҮМҮҮСИХ БОЛЖ БАЙНА. ЮУ ВЭ ХЭН ДУРТАЙ ХОГИЙН ЮМНУУДААР ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭ ЗҮХҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА ШҮҮ
Зочин [202.9.46.163] 2023-01-20 19:08:01
Угаасаа монгол цагдаажсан фашист дэглэм тогтсон одоо үзэл бодол итгэл үнэмшлийш боож хааж эхэлэх нь ... Дэлхийд цагдаажсан фашист дэглэмтэй ардчилсан биш гэдгээ зарлачих хэрэгтэй
Иргэн [64.119.23.249] 2023-01-20 18:54:40
Гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явахаа болиочээ! Гэр хорооллынхон орон сууцныханд бөөсөө халдаагаад байна.
Зочин [202.9.41.11] 2023-01-20 12:35:27
За яахав тооцоо хийх цаг дөхөж бн даа хулгайчуудаааа
Зараа [124.158.67.219] 2023-01-20 11:01:53
нийтийн албан тушаалтан болох л гэж бгаа бол хүссэн хүсээгүй хувь хувьсгалын мэдээлэл чинь олон нийтэд ил болно гэдгийг ойлгоход тийм их ухаан хэрэггүй. айхтар нөхөд зөв хүн болж бэлтгэгдэхээс гадна хувийн мэдээллээ эхнээсээ амьтны ам хэл, нүд, чихнээс нууц байлгадаг. манайхан шиг орц гудамжны архичин, хулгайч луйварчин эцэг эхийн эрхийн балайнууд бснаа пянгаа даахгүй бж гэнэт төрийн, нийтийн албан тушаалтан болж тэнэгтдэггүй л бхгүй юу.
Зочин [202.126.88.131] 2023-01-20 10:22:14
Ёстой одоо фашизм тогтоох нь энэ МАН
ЗОЧИН [202.126.89.173] 2023-01-20 10:16:00
ХУЛГАЙЧ НАРТ ХАМГААЛААД БАЙХ НЭР ХҮНД БАЙХГҮЙ ШҮҮ
zochin [202.9.40.158] 2023-01-20 09:42:54
Hutslaa bn.UIH gishuunii darhan erh gedegiig zaaval bhgui bolgo.Suuliin 30 jild turd garsan hulgaichuud buh munge.uul uurhaig tselmej .ard tumen ulaaraa duuduulaad suuj bn.Tgd teriig n heleheer buruutan bolj.uzel bodloo ilerhiileh erhgui boldog .Bolovsrolgui huviin hulhi surguuli tugssen maanaguud eersdee zail.