Х.НЯМБААТАР: МОНГОЛ ИРГЭД КАЗИНОД ТОГЛОХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАСАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах тусгажээ. Ингэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан аж.
Мөн казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна гэх мэт заалтыг уг хуулийн төсөлд заажээ.
Түүнчлэн монгол иргэдийг казинод нэвтэрч тоглуулахгүй байх зохицуулалтыг оруулсан байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр мөн асуудал яригдсан юм. Д.Цогтбаатар гишүүн Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг хориглох тухай төслийн зохицуулалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасантай зөрчилдөж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр эл асуудлыг гишүүд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулж байв. Х.Нямбаатар сайд өнөөдөр дэлхийд 156 орон 5825 казиногийн үйл ажиллагаа явуулдаг ба манай улсын хувьд ирэх гурван жилийг Засгийн газраас Аялал жуулчлалын жил болгосонтой холбоотой энэхүү хуулийн төслийг өргөн барьсан болохыг хэллээ.
Ингээд хоёр ч байнгын хороо чуулганы хуралдааны үеэр хуралдаж байгаа тул тус хуулийн төсөлтэй холбоотой явуулах санал хураалтыг түр хойшлуулав.
Сэтгэгдэл
Казино [192.82.88.114] 2023-01-21 00:24:13
Монгол хүн байна даа. Энчдоо. Орж үзмээр л байна шшш. Ёндоорох ч юм билүү. 100 к гаар тоглочихмоор байна шөөө. Төлгөн минь
Зочин [103.161.242.79] 2023-01-20 20:39:11
Сайн ажиллаж байгаа шүү
Зочин [109.252.134.237] 2023-01-20 15:54:17
Энэ нэг шулаг хэлтэй данхан толгойтын уяаны нохойг зайлууламаар юм. Уяаг нь уртасгавал нилээн хуцах байх.
Зочин [109.252.134.237] 2023-01-20 15:51:17
Казина байгуулвал казиначин . Хурэлсух . Занданшатар . Оюунэрдэнэ . Нямбаатар . Батцэцэг та нар орохгуй байж харагдаач . Та нар улсын монго банкны монгоор жинхэнэ тоглоно. Омнох 14 тэрбум тогрогоо толоогуй шоронд ч ороогуй байгаа. Тэгсэн мортолоо тэрэлжид харуул цагдаатай зовхон томчууд амардаг газар байгаа шуу дээ хулгайчуудаа.
зочин [66.181.185.59] 2023-01-20 15:32:47
Энэ мурийтай бохир тоглоомыг дагаад Монголд олон шидийн бузар булай, муу муухай бүх зүйлс, орчлон хорвоогийн адгийн хүмүүс-гэмт бүлэглэлүүд үүрлэх орогнох вий дээ? яана аа? Зоос харж-тооцоолж, Монголчуудыг золиосонд золигт гаргахаар төр засаг шийдэх гэж байна уу? Казино Монголчуудад, Монголд хэрэггүй ээ.
Монголчуудаа үндэсний шинж чанараар ялгаварласан РАСИСТ хууль гаргах гэж байна ш дээ. [103.57.94.26] 2023-01-20 15:02:56
Ер нь манайд дээр үед байсан ОРОС ДЭЛГҮҮРИЙН тухай хууль гаргая. Ийм ийм дэлгүүрүүдийг Монгол дахь " Орос дэлгүүр" гэнэ, түүнд байгаа барааг монголчуудад зарахгүй, ЗӨВХӨН ГАДААДЫН орос царайтай хүмүүст л үйлчилнэ гэсэн хязгаарлалттай. Тэгээд үүдэнд нь Вахтер авгай суулгаад паспортыг нь шалгаж дэлгүүр буюу казинод нь оруулж байя л даа. МОНГОЛДОО БАЙЖ байж монгол хүндээ үйлчилдэггүй худалдаа, үйлчилгээ, зугаа цэнгээний газар БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ? Энэ ямар зарчмын дагуу ийм АПАРТЕИД ханхалсан РАСИСТ хууль гаргаж байгаа юм бэ?
Зочин [202.9.41.11] 2023-01-20 12:45:47
Монгол хүн нохой 2ыг оруулахгүй гэнээ. $20000 өвөртлөөд орох монгол хүн байгаа шүү хулгайчуудаа.
Зочин [202.72.245.121] 2023-01-20 12:37:39
Дээдчүүд албан тушаалаа өгөөд орогнож, мөнгөө хувиргах ажлын байраа бэлтгэж байна даа.
зочин [202.9.41.9] 2023-01-20 11:51:50
юун казино вэ зүгээр л ядаж ганц хүүхдийн эмнэлэг бариач
Зочин [202.126.89.202] 2023-01-20 12:28:10
Uls mongo gargahgui, harin avsan tatvaraaraa emneleg barih baih
Зочин [202.131.240.90] 2023-01-20 11:27:18
Монголчуудыг оруулж болохгүй гадны мөнгө л оруулах хэрэгтэй
Зочин [192.82.86.197] 2023-01-20 10:33:15
казино гэж солиорохоос ганц том цахилгаан станц өмнө говьдоо бариад улаан баатарыг утаанаас салгаачээ
Монголчуудаа хавчсан хууль байх хэрэгтэй юм уу? [103.57.94.26] 2023-01-20 10:29:21
Монголд өрнөхгүй байгаа жуулчлалын бизнесийг эргэж хөл дээр нь босгох гэж Засгийн газар АРЧААГҮЙ арга хэрэглэж казино гэдэг зүйлийг Монголд оруулж ирэх гэж байнадаа. Тэгсэн мөртлө Монгол нутгийн УУГУУЛ иргэдийг казинод тоглуулахгүй гэнээ. ХААШАА ЮМ БЭ? Өөрийнхөө нутагт бий болсон зүйлийг МОНГОЛЧУУЛД ӨӨРСДӨӨ ашиглахгүй юм уу? Тийм зохицуулалт дэлхийд өөр хаана байдаг юм бэ? Сайдын хэлсэн дэлхийн 156 улсын алинд нь ийм тэнэг зохицуулалт байна? Монголчууддаа үйлчилдэггүй ийм ялгаварлан ГАДУУРХСАН хууль Засгийн газар болон УИХ гаргаж болдог юм уу?
Зочин [202.126.88.131] 2023-01-20 10:23:51
Монгол иргэд торны цаана хуцнаа л байна. Зазиног эсэргүүцэж байна. Бидэнл ашиггүй. Сүүлдээ хятадуудад зараад
Зочин [124.158.107.35] 2023-01-20 08:09:16
казино гэж юу байдгийг мэдэхгүй байж хууль хийнэ гэж ярих хрэгггүй, та нарын хуулиар хэн ч казино байгуулахаар ирэхгүй
Зочин [202.72.245.121] 2023-01-20 12:38:50
Өөрсдөдөө зориулж байгуулах гэж байгаа тул хулгайлсан их наядуудаараа барьчих байхоо.