"Капитал" банк дампуурсан ч долларын хадгаламжтай байсан хоёр хүний мөнгө өссөөр байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонслоо. Хоёрхон харилцагчийг эс тооцвол "Капитал" банкны дампуурлаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж дуусчээ. Энэ талаар эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү хэлэхдээ "Олон сая ам.долларын хадгаламжтай хоёр харилцагч байсан. Энэ хоёр харилцагч ам.доллар хадгалуулсан мөнгөө ам.доллароор тооцож авна гээд гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрх хүлээн авагчийн хувьд 2022 онд зөрүүлээд ханшийн өсөлтөөс эхлээд олон хүндрэл байна гээд гомдол гаргасан. Дээд шүүх "Энэ хүмүүс ам.доллар хадгалуулсан байна. Ам.доллароор тооцож мөнгийг нь олго" гэсэн. Ханш өсөхийн хэрээр манай өр төлбөр нэмэгдсээр байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [122.201.23.75] 2023-01-23 17:00:45
haha tugrug ugchih sanaatai
Иргэн [66.181.160.123] 2023-01-21 12:47:27
Хөгжлийн банкнаас ам. доллар зээлсэн ААН үүд долларын ханшын зөрүүгээс болж адилхан л алдагдалд орж бгаа хууль адил үйлчлэх ёстой
Д Баярсайхан [202.9.46.240] 2023-01-22 10:58:19
Иргэд,бүгд хохирч байгаа (долларын зөрүүгээс)үүнийг засах боломж олгох ёстой
Зочин [66.181.181.89] 2023-01-21 11:52:37
Зөв ш дээ
zochin [192.82.78.109] 2023-01-21 08:58:16
abilgaliin $ xadgalaa biz dee xyraaj ab...,,,
Зочин [188.162.254.61] 2023-01-20 23:39:16
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [124.158.95.5] 2023-01-20 15:29:41
долларын хадлаламж энгийн иргэдэд байдаг л зүйлв тэдний зөв өө
Зочин [124.158.69.20] 2023-01-20 13:20:44
Их хэмжээний доллар хадгалуулсан 2 хүн нь хэн хэн бэ?
Зочин [66.181.180.12] 2023-01-20 13:07:38
МОНГОЛД БҮХ ЗҮЙЛ ТӨГРӨГӨӨР ТООЦОО ХИЙГДЭНЭ. БҮҮ ДЭМИЙР НЭРИЙГ НЬ ЗАРЛА