УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛИЙН ТАЛААРХ АНХНЫ МЭДЭГДЭХҮҮНГҮЙ БАЙНА

Aдмин / Улстөр

Хүүхдийн ханиад, томуу, хатгалгаа эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгаж байна. Монгол Улсын хэмжээнд ганцхан гэж хэлж болох хүүхдийн хамгийн том эмнэлэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал энгийн үеэс гурав дахин их байгаа нь ковидын үеийн эмнэлгийн ачааллаас ч илүү байна. Тус эмнэлгийн үүдний коридор ч хөл гишгэх зайгүй, хаашаа л харсан өвчиндөө шаналан уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлгийн үйлчилгээ авах санаатай дэмий л дугаарлан хүлээх нь эмгэнэлтэй. Үнэхээр Монголын төр ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хөсөр хаяж байна.

Үүний эсрэг дуугарах, нийгмийн эмзэг асуудлыг хөндөн, УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг тавих, энэ чигийн ажлыг идэвхжүүлэх хүмүүс бол УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд. Гэтэл тэд эсрэгээрээ “Бид ханиад хүрчихсэн. Ажиллахад хэцүү байна. Өвчнөө эдгээчихээд удахгүй ажилдаа орно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү хандлагаас нь харахад тэдэнд хүүхдийн өвчлөл хуруун чинээ хамаагүй бололтой.

Өөрсдөө өвдчихсөн, төр, хувийн томоохон төлбөртэй эмнэлгүүдэд нэг муу ханиадаа эмчүүлэн яваагаа айхавтар хүнд өвдсөн гэж боддог бололтой. УИХ дахь эмэгтэй гишүүдийн хандлага ийм байхаар бусад нь энэ асуудлыг тоохгүй байх нь арга ч үгүй юм уу даа.

Угтаа энэхүү парламент бол түүхэндээ хамгийн олон эмэгтэй улстөрчид сонгогдон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог. Гэвч сонгогдон гарч ирсэн эмэгтэй гишүүд нь өөрсдийн өнгө үзэмж, нэр алдар, ширээ сандалтай зууралдан эрэгтэй гишүүдтэйгээ эн тэнцүү улс төрийн “зодоон” хийж байна.

Сүүлийн үед нийгэмд хүүхдийн мөнгөний асуудал хэл ам болж байгаа. Энэхүү асуудалд ч эмэгтэй гишүүд маань дуугарсангүй. Тэд юуны төлөө энэхүү парламентад сонгогдон ажиллаж байгаагаа ер нь ухаардаг болов уу гэж бодогдохоор ажиллаж байгаа нь харамсалтай. Эцэст нь хэлэхэд, өөрсдийн хүүхдүүдээ гадаад, дотоодын хувийн өндөр төлбөртэй эмнэлэгт эмчүүлж байгаа хүмүүст ардын хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хамаагүй бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

DanielKax [91.242.228.200] 2024-10-22 00:33:03

В нашем магазине вы можете заказать кроссовки New Balance 574. Эта модель выделяется комфортом и современным внешним видом. New Balance 574 станут отличным выбором для активного отдыха. Выберите свою пару уже сегодня и насладитесь качеством легендарного бренда. https://nb574.sneakero.ru/

зочин [192.82.74.119] 2023-01-22 15:10:05

УИХ дөнгөж 41 гишүүнтэй л хуралдах болжээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байнгын хяналт тавих механизм гаргая гэхээр эсэргүүцээд аргалаад МТВ-ээр эсэргүүцэх ажил зохиогоод байдаг. Аргалаад 4 жил болоход ард түмэн жагсахаас өөрөөр шахалт үзүүлж болохооргүй үндсэн хуультай. Олон гишүүнтэй болчихвол олон нам орчихно гэсэн ганц бодолтой. Арчаагүй бүлэглэл түүхэн үнэнд гүйцэгдэнэ.

Зочин [202.126.90.127] 2023-01-22 11:24:30

Энэ УИХын гишүүд намдаа олон сая төг өгчөөд л сонгуульд хар машинаар орж ирсэн ий гай ямарч ёс суртахуунгүй айлын гэр бүл үймүүлсэн баар цэнгээний газар ажиллуулж бсан гм олигтой хийсэн ажилгүй авгай нар 3мжилд хүүхэд эхчүүдийн талаар юу ч хийсэнгүй УИХ аас 4 тэрбум төг авч ард түмний эхчүүдэд ямар ч ажлын байр гаргаж өгсөнгүй эхчүүдийн боломжийг хулгайлж ЖДҮ ТӨСӨВ тоносон бүр нүүрсний хулгайч банк дампууруулсан гэмт хэрэгтэн авгай нар төрийн дээд эрх мэдлийг авсан авгай нар өвчин зовлонтой хүүхдүүдэд туслах хууль ч батлуулж чаддаггүй ямарч чадваргүй авгай нар бг 1 жилийн өмнө ч гэсэн төсөвтөө хэмнэхийн тулд УИХбн гишүүдийг яаралттай эргүүлэн татах

Зочин [188.162.254.111] 2023-01-21 23:28:10

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [66.181.190.86] 2023-01-21 22:16:10

Тийн ш дээ эмэгтэЙ гишүүд сонгогодоод ямар ч хэрэг алга жаргалмаа Ану одонтуяа сарангэрэл авгай нар бүүр ч хэрэггүй

зочин [202.9.41.9] 2023-01-21 12:32:50

ер нь мэдлэггүй сэтгэлгүй төрд эмэгтэй гишүүдийн хэрэг алга эмэгтэй гишүүдийн орон тоог бүр цуцлах нь хэрэгтэй тэр бол оновчтой байх болно

зочин [202.9.41.9] 2023-01-21 12:07:50

хагас дутуу амь орждээ хэдэн авгай нар

Зочин [202.9.41.11] 2023-01-21 11:51:16

Өмссөн хувцас энэ тэр нь ёстой нэг бн ааа бн.чааваассссс

Хххх [64.119.22.140] 2023-01-21 11:50:11

Эд нар яг мэдээч

иргэн [192.82.88.52] 2023-01-21 11:01:27

Хүүхдүүдээ өөрсдөө харж байгаагүй ээж ааваараа харуулж байгаашдээ амьдрал мэдэхгүй нэр төр худалаа амлалтаар хуурагчаар гарч ирсэн юм Яаж юм хийж хүүхдийн өвчлөл зовлонг мэдэхгүй шдээ Тэр дор 3 эмээг аваачад томилчихвол дорно эмчилгээг хэлэх байна!!!!!!!! ийм л бна өнөөгийн ниыгэм чинь!!!!!!@


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.