Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авах мэдүүлгийн тоо 10.8 хувиар багасжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2022 оны эцэст шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 493 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оныхоос 60 (10.8 хувь)-аар багасжээ.

Иргэн, хуулийн этгээдээс 2022 оны эцэст ирүүлсэн 384 бүтээлд патент олгосны 118 нь шинэ бүтээлийнх, 266 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оныоос шинэ бүтээлийн патент 68 (36.6 хувь)-аар багассан бол бүтээгдэхүүний загварын патент 45 (20.4 хувь)-аар нэмэгджээ.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 41 нь хими төмөрлөг, мөн 41 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 18 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 17 нь барилга, уул уурхай, 13 нь технологийн төрөл бүрийн арга, 13 нь физик, 2 нь цахилгаан, 1 нь нэхмэлийн ангилалд хамаарч байв.

Улсын хэмжээнд 2022 оны эцэст барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 3923 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Мэдүүлсэн барааны тэмдгийн 1777 (45.3 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг аж. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3496 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оныхоос 188 (5.7 хувь)-аар багасаж, 1463 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар өнгөрсөн оны эцэст 996 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оныхоос 118 (10.6 хувь)-аар багасжээ.


Сэтгэгдэл

мөж [202.131.251.130] 2023-01-23 16:01:38

оюуны өмчийн баталгаажуулалт буурна гэдэг нь оюуны ядууралд шууд утгаараа орж байна л гэсэн үг дээ,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.