Нүүрсний үр ашиг нэмэгдсээр ард түмний амьдрал буурсаар

Aдмин / Улстөр

Нүүрсний хилийн үнэ 8 доллараар нэмэгдлээ. Улсын төсөвт тодорхой үр ашигтай байх ч чухам ард түмний амьдралд ямар нэмэр түлхэц дэмжлэг болж чадахыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь хэдэн их наядаар нь хулгайлдаг авлигалчид “төрд ноёрхож” байгааг ард түмэн мэдсээр байхад эдийн засгийн өсөлт, газрын баялаг, түүхийн эдийн үр ашиг хаашаа яаж замхарч алга болохыг таамаглах аргагүй.

Мөн сангийн яам саяхан “экспортын хэмжээ 12 тэрбумд хүрлээ...” хэмээн зарлав. Гэтэл энэ хэрэг дээрээ ямар үзүүлэлт болохыг сошиал хуудсанаа иргэний бичсэн сэтгэгдэлд

“Экспортын хэмжээ 12.5 тэрбум доллар болж түүхэнд байгаагүй өссөн гэсэн худлаа тоо гаргаж хэрэггүй л дээ. Үүний 51.8 хувийг нь эзэлж байгаа нүүрсний экспортын 6 тэрбум доллар нь сангийн яам татварыг хилийн үнээр авах зорилгоор дундаж үнийг бараг 200 доллараар тооцсон дүн.

Яг бодитоор гэрээнүүд 100 гаруй доллараар хийгдэж нүүрсний экспорт 3 тэрбум доллар л давсан. Хятадын худалдааны компаниуд амны үнээр шахаж хямд аваад тээврийн тарифыг үндэслэлгүй хөөрөгдөж өөрсдөө тээврээ хийгээд ашгаа гаргаад авчихдаг.

Тэгэхээр нийт экспорт 10 тэрбум доллар хүрэхгүй. Гадаад худалдааны ашиг ч 1 тэрбум орчим гарна. Гадаад худалдааны ашиг рекорд 3.8 тэрбум байхад яагаад төгрөг 20% унав гэдэг асуултын хариу ойлгомжтой. Амны үнэ, бартерын мөнгө ордоггүй худалдаа. Төлбөрийн тэнцэл эхний 10 сарын байдлаар 1.36 тэрбум доллар алдагдалтай гарсан...

”Ийм энгийн ойлголтоор иргэдээ хуурахыг оролдож байгаа төрийн яамдын байр суурь эдийн засгийн бодит нөхцөлд ихээхэн хортой хэвээр байна. Хандлагаа өөрчилж худлаа хэлэхээ, хулгай хийхээ болих цагт үр өгөөжийг ярьсан яриагүй хүртэж, хүртээж болох.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.11] 2023-01-26 17:50:52

Ард түмэнд хүртээлгүй, тэмцэх ч хүсэлгүй улнадаа амьдрасаар л бх уу?!

Зочин [202.9.46.17] 2023-01-26 00:55:47

Тэр нүүрсний ашиг олз чинь ард түмэнд падлийгүй юм. Муусайн үхэр монголчууд та нар сонгуулиар дандаа манай МАН-д саналаа өгч байх үүрэгтэй муусайн боолчууд шүү

Зочин [122.201.31.148] 2023-01-25 12:13:23

НҮҮРСНЭЭС ОРОХ АШИГ ХЭЗЭЭЧ АРД ТҮМЭНД ХҮРТЭХГҮЙ БОЛОЛТОЙ.

Үнэн зүйлийг олж харчээ. [103.57.94.26] 2023-01-25 13:37:27

Яг тийм.

Зочин [43.242.242.59] 2023-01-25 10:45:25

Сайхан амьдрах нь ирэн хүн таниас л хамаарна. та сурч мэдэхийг эрхэм болгож боловсролтой, мэдлэгтэй мэргэжилтэй болвол ажиллах газар хаана ч олдож байна. манай иргэд 10 жилийн сургуульдаа сурдаггүй, хичээлээ хийдэггүй, дээд боловсрол эзэмшдэггүй, мэргэжилтйэ болдоггүй. Тэгэж яваад залуу насыг бардаг. дараа нь гэр бүл болоод хүүхэдтэйболсон хойно сая л ухаан ордог. тэр үед бараг оройтсон байдаг.Тэгээд мөнгөө хэрэггүй зүйлд үрж байхан шоуддог. бас нам дагаж улстөржиж гүйдэг. Тэгээд амьдрал нь доройтонгууд төр засаг, бусад хүнийг буруутгаж миний зүйлийг хулгайлчихлаа. Миний мөнгийг авилгалчид авснаас болоод би муу амьдарч байна гэж ярьдаг. Улстөрчид тэгэж ойлгуулдаг.

Социализмаараа бид хэр удаан явж чадах юм бэ? [103.57.94.26] 2023-01-25 12:13:37

Капиталист улсад чинь амьдралын төлөө ХАТУУ ӨРСӨЛДӨӨН тасралтгүй явагддаг. Гэтэл Монгол УЛС нь 33 жилийн өмнө өөрийгөө КАПИТАЛИСТ гэж зарлачихаад, яг СОЦИАЛИСТ улс шиг нийгмийн халамж амлан олгож, яг СОЦИАЛИСТ улс шиг иргэн бүртээ дунд ба дээд боловсрол олгож, өнөөгийн нийгэмд байх ЁСТОЙ өрсөлдөөнийг УТГАГҮЙ болгодог. Нүүрсний бизнесийг КАПИТАЛИСТ аргаар явуулж, түүнд оролцогчид нь олсон орлогоо КАПИТАЛИСТ аргаар "өөртөө шингээхийг" оролдож байна. Гэтэл Монголын нийгэм нь СОЦИАЛИСТ байдлаар энэ орлогын хуваарьлуулах гээд л. Энэн дээр нь улс төрийн намууд ШОУ хийгээд л. ЯМАРЧ ЗАРЧИМГҮЙ.

Зочин [202.9.46.249] 2023-01-25 08:32:06

Улны айлд төрсөндөө харамсаж байна. Баян айлдтөрөх минь яав даа.

Зочин [103.229.123.134] 2023-01-25 21:50:34

Ийм сэтгэхүйтэй л байна даа Улаараа л.... дуусна даа хөөрхий


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.