ТӨР ХЭЗЭЭ Ч ХҮНИЙ ЭРХ БЭЛЭГЛЭХГҮЙ, АРД ТҮМЭН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ТЭМЦЭЖ ОЛНО
Хүний эрхийг хуульчлан бичиж цаасан дээр үлдээхээс илүү амьдрал дээр биежүүлэх, бодитоор хэрэгжихэд төрийн үйл ажиллагаа чиглэгдэх эсэхээс хамаарч тэнд дарангуйлал эсвэл жинхэнэ төр хоёрын аль нь оршиж байгааг тодорхойлж болдог. Хүний эрхийн тухай ойлголт нийгмийн суурь цутгуур ба олон тулгуур багана үүнээс л өндийж босон сайн сайхны оргил руу тэмүүлэн ирээдүйд итгэх итгэлийг хамгаалдаг. Гэтэл Монгол улсад хүний эрхийн зөрчил хурцаар тавигдах тусам нийтийн сэтгэл зүй хямрах, улс төрийн байдал цумрах, эдийн засаг авлигын хэлхээнд тарчлах нөхцөл арилахгүй байна.
Эрх баригч нам ямар ч сайн сайхан зүйл амлаж, хийж хэрэгжүүлэх гэж оролдох бүрт мухардалтай нүүр тулах болно. Учир нь ард түмний боломж, эрх чөлөө, эрдэм мэдлэг гэх мэтийг авлигачдын таатай амьдрахаас дээгүүрт тавьж чадахгүйдсэн үлгэн салган байдалд удав. Иймд ямар нэг тогтолцооны өөрчлөлт ч гэх юм уу, эдийн засгийн шинэчлэл, бүтээн байгуулалт гэж хэд давтах ачир дээрээ хөлдүү хар хана мөргөсөөр байх болно.
Ямагт ард түмний зөв байдаг. Мөнхийн зүй тогтлоороо ард түмэн төрийн дор үр хүүхэд шиг нь бөөцийлүүлэх эрхтэй байдаг. Харин үр хүүхдээ хүчирхийлдэг хэрцгий эцэг эх байх эсэхийг төрийн түшмэдүүд шийддэг. Төр нь иргэдийнхээ жам ёсны эрхүүдэд эрээ цээргүй халдаж байгаа бол ард түмэнд тэмцэхээс өөр зам үлдэхгүй.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.24.51] 2023-01-25 20:02:54
Бид ядаж ирээдүйн хүүхэдүүдийн төлөө тэмцэх хэрэгтэйшдээ.Бид өнөөдөр ийм ч Ирээдүйн хүүхэд Залуучууд тө нар ядуу амьдарч болохгүй !!!!!!!!!???????
Зочин [66.181.161.26] 2023-01-25 17:58:45
Орон нутагт ард иргэд номой,унтаа байдалтай байна.Алдагдсан эрх ашгаа нэхэмжлэх чадваргүй ард түмэн байж л байна.Ийм нөхцөлд МАН,Ан алин ч байсан аажмаар дарангуйлал руу гулсан ордогийг одоо бид харж байна.
Зочин [66.181.161.184] 2023-01-25 18:32:52
Зөв сонсогдож байна эрх чөлөөгөө алдаж болохгүй одоо алдвал тусгаар тогтнолооч алдаж мэднэ
Дорой царайлчихаад хоосон гомдоллоод л байх юм. [103.57.94.26] 2023-01-25 11:43:26
"Эрх баригч нам" гэсэн ойлголт ямарч олон удаа дурдагддаг юм бэ? Монгол нь 33 жил ардчиллаар явж байгаа улс мөн үү? Энэ 33 жилд чинь МАН-тай өрсөлдөх чадалтай, гишүүнчлэлтэй, хөтөлбөртэй тийм СӨРӨГ ХҮЧНИЙ НАМ Монголд үүсээгүй юм уу? Яагаад 33 жилийн дараа тийм сөрөг хүчингүй дорой нийгэмтэй Монгол Улс өнөөдөр байж байгаа юм бэ? Үүнийг бодооч! МАН-тай ДҮЙЦЭХ улс төрийн ТОМ нам гаргаж ирээч.
Нэг л мэдэхэд ... [103.57.94.26] 2023-01-25 12:00:19
Удахгүй ардчиллын 50 жил болно ш дээ.
Зочин [192.82.86.197] 2023-01-25 11:20:52
ард түмэн мафижсан төрөөс салах болсон гадна дотны хүчин зүйлээс болж эдийн засгийн гүнзий хямрал үнэний өсөлт цалин мөнгөний хомсдол тогтолцооны өөрчилтийг УИХ ыг тарааж АТХ ыг хуралдуулж үндсэн хуулийг үндэсээр нь өөрчилж намыг улс төрөөс ангид болгож дээд доод 2 танхимтай болгож ард түмний хяналтын хороог байгуулж хулгай авилгыг таслан зогсоож чадвал монгол хөгжилийн замдаа орно. АТХуралд нэгдэхтүн
зочин [139.5.219.222] 2023-01-25 10:10:00
Хуулиа хэрэгжүүлэх бүх л бололуцоо төрд байхад заавал жагсах цуглахыг зөвшөөрөлөөр хөдөлдөг нь бас нэгийг хэлж байна.
Зочин [43.242.242.59] 2023-01-25 09:53:14
Манай улсад анархизм, сахилга батгүй, хариуцлагагүй байдал, бусдыг гүжирдэх, хэрүүл тэмцэл бусармаг байдал газар авсан. Хүний эрх нь ихдэхээр ийм байдалд хүрдэг. хүний эрх нэрийн дор дураараа авирладаг, бусдын эрхийг хохироодо, бусдыг гүжирддэг, өөрийн үзэл бодлоо тулгадаг, гэмт хэрэг үйлдчихээд хүний рэх ярьдаг явдлыг таслан зогсоох цаг болсон. АН-ынхан юм л бол иргэдийг үймээн самуун жагсаал цуглаан тогтворгүй байдалд уриалдаг. Үүнээс тэд хождог. Ард түмэн хохирдог. Тайван амгалан баймаар байна.
Зочин [66.181.191.125] 2023-01-25 10:37:12
Хэдий болтол Тайван Сууж идүүлэх вэ та !йййййййй!!!!!!!!Солиотой нөхөр бас эдний нэгбна даа!!!!!!!!!
зочин [202.9.40.131] 2023-01-25 09:45:44
тэмцэж чаддаг улс хождог ялалтад хүрдэг чаддаггүй улс мөхдөг