Ч.Лодойсамбуу: Айн гээ Монголчууд аа!

Aдмин / Улстөр

Нөгөө цахим сүлжээг “mute” хийх хуулийн чинь гол зорилго энэ байна даа. Тавдугаар ШИНЭ Үндсэн хууль!

  • Монгол улс нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс болно.
  • Төрийн далбааг өөрчилж Соёмбо үсгийг голын хөх хэсэгт байрлуулна.
  • 75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно. Өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байсан хүмүүс ард түмнээс сонгогдохгүй шууд томилогдож гишүүн болно. Өнөөдрийн Монголын асуудал бүрийн авторуудыг энэ онцгой эрхээр их хуралд залж мөнхлөх нь ээ гэсэн үг.
  • Гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл дээр ХЯНАХ гэж цоо шинэ эрх мэдлийн хуваарилалт нэмжээ. Ерөнхийлөгч тэргүүлэх МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД ЗӨВЛӨЛ нь 25 хүнтэй байна. Тэд гэмт хэрэгтнийг уучлахаас өгсүүлээд Шүүх шиг эрх мэдлийг давхар хэрэгжүүлнэ… гэх мэт .

Дуугардаг, дуу нь хүнд хүрдэг хүмүүсээ шоронд хийж эсвэл гадагшаа явуулаад үлдсэн хэдийг нь Н.Учралын хуулиар амыг нь бариад зүүний нам дангаараа Үндсэн хууль солихоор бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Үндсэн хууль өөрчлөх бол бүх ард түмнээс санал асуух хуультай. Гэтэл чимээгүйхэн байж байгаад нөгөөдөр Үндэсний статистикийн хороогоор дамжуулж 1560 хүнээс түүврийн аргаар асууна гэнэ. Асуулт нь шууд тулгасан, хөтлөсөн шинжтэй. Товчхондоо “1992 оны Үндсэн хуулиас үүдсэн нийгэм, эдийн засгийн асуудлыг шинэ Үндсэн хууль батлах замаар шийдэхийг та зөвшөөрөх үү?” Асуулт ямар байхаас хариулт ямар байх нь шууд хамаардаг!

Ингээд Цагаан сар дайруулж гялалзуулах нь. Бүр шийдчихжээ МАН!

Сэтгүүлчид ээ, хуульчид аа, эрдэмтэд ээ. Юу гэж бодож байна вэ? Систем шинэчлэх гэж байхад ард нийт нь мэдэх эрхтэй юу? Үгүй юу? Социал демократ нам дангаараа Ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль бичиж батлах зүгээр үү? Энэ төслийг нэхэж авч сайн судлаад үгээ хэлээч ээ, хэлүүлээч ээ гэж уриалъя аа!


Сэтгэгдэл

шилэн Цог оо [202.70.34.115] 2023-01-27 09:38:09

Тэмцэх л үлдлээ................. үр хүүхэддээ ийм булай юм үлдээх эрхгүй ээ

Зочин [192.82.82.254] 2023-01-26 06:25:22

Тэмцэх хэрэгтэй!

Иргэн [103.229.120.62] 2023-01-25 23:03:20

Улсын мөнгө идэх хүмүүсийн тоо л улам нэмэгдэх нь дээ, яана даа энэ улс орон

Зочин [124.158.64.184] 2023-01-25 21:10:37

Томоогүй хүүхдүүдийн тоглоом шиг ийм тэнэг өөрчлөлт арай байхгүй байлгүй дээ Лодой дүү минь. Чи хаанаас энэ зөгнөл шиг ч юм шиг, хүүхдийн тоглоом шиг ч юм шиг юмнуудыг түүгээд биччихэв дээ.

Бүтэхгүй санал байна. Монгол бол баян орон биш. [103.57.94.26] 2023-01-25 19:33:26

76- хан гишүүнтэй нэгхэн танхимтай УИХ-ын төсвийг арай хийж санхүүжүүлж байж 75+165 гишүүнтэй 2 танхим парламентыг Монгол Улс санхүүжүүлж ЧАДАХГҮЙ ш дээ. Ойлгомжтой биздээ.

Zochin [64.119.19.26] 2023-01-25 19:19:14

Negen uhaantan helsen bdag: alban tushaal huniig evdeggui ,alban tushaalaa aldah aidas huniig evddeg gej.. ih aij bga uym bna daa..

Зочин [66.181.161.26] 2023-01-25 17:50:24

Одоогийн төрд буй Удирдагчид цаашид удаан хугацаанд Төрд үлдэхийн тулд ийм хууль санаачилжээ.! Ард иргэд нь дүлий дүмбэн байвал эд юу ч хийж мэднэ.Монголоо гэсэн сэтгэл алга ,энэ дарга нар л хийсэн хэргээ нууж,шүүгдэхгүй,шийтгүүлэхгүй,амар жимэр амьдрах зүсэлтэй байна даа,хүсэлтийг нь хангах уу?,байх уу? ард түмэн минь ээ!

Зочин [103.126.107.248] 2023-01-25 14:18:29

үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэхдээ ард түмний их хуралдай байгуулж хэлэлцүүлэх ёстой

Зочин [66.181.161.26] 2023-01-25 16:42:39

Урьд нь бүх буруугаа АНд тохдог байсан нам өнөөдөр тогтолцооны буруу , ҮНДСЭН ХУУЛИЙН БУРУУ гээд үндсэн хууль руугаа дайрч буруугаа бусдаас хайдаг зуршил МАНд өнө мөнх оршсоор .Бид алуурчин коммунист угшилтай ядуурал уруу чирсэн намаар Үндсэн хуулиа бүү оролдуулаачээ.

Зочин [66.181.161.26] 2023-01-25 16:36:29

Хулгайч ,ард түмэндээ геноцид хийдэг МАНаар үндсэн хуулиа өөрчлүүлмээргүй байна.Коммунист угшилтай энэ намыг таараавал жинхэнээсээ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ болно шүү

Зочин [122.201.19.190] 2023-01-25 14:00:35

Үндсэн хуулийг өөрчлөхийг эрс эсэргүүцэж байна,

Зочин [66.181.161.131] 2023-01-25 13:29:38

Энэ чинь юу болж байна аа. Эрс эсэргүүцэж б.на. Ийм цөөхөн хүн амтай байж дахин энэ олон хүмүүсийг ард түмэн яаж тэжээх вэ. Бид өрөндөө дарагдаж бүгд ядуучуудын эцэс боллоо

Зочин [103.126.107.248] 2023-01-25 14:20:33

усан оргилуур хөшөө барихаа больчихвол асуудалгүй шд

зочин [202.9.40.131] 2023-01-25 13:21:08

элбэгдорж зүгээр л зайлаад өг

Зочин [66.181.160.65] 2023-01-25 13:35:05

End ELBEGDORJ tamar hamaa baina aa ai muu l yum hoid geriin har ovoohoi gej ARDCHILSAN NAMIIN HUN SUGNUUD baina uu ai ERDENE gahai yamar BURHAN uu ai

зочин [66.181.179.16] 2023-01-25 13:11:42

Ямар аймаар юм бэ? Монгол улс хаашаа яваад байна вэ? Ийм мулгуу, бурангуй үзэл бодолтой улс төрчид байдаг юмуу?

Зочин [202.9.40.65] 2023-01-25 12:44:11

Балин хамарт намбарваан ҮХ ийн өөрчлөлтийг бичиж байгаа биз дээ. Хуцжугайм шүү бас. Ман ыг булшлах хэрэгтэй шүүүүүүү

тогтох [202.21.100.210] 2023-01-25 12:27:02

2 парламент нь зөв байхаа харин томилгоо гэж байхгүй байх аа бүгд сонгуулийн үр дүнд сонгогдох байлгүйдээ Үндсэн хуулийг шууд хэлэлцэнэ гэж юу байхав ингэж үймүүлж болмооргүй юм /төслийн хувилбар хэд ч байж болно хэлэлцээд л шийдэх байлгүй дээ/

Зочин [122.201.31.148] 2023-01-25 12:10:55

ТИЙМ ШҮҮ. АРД ТҮМЭН ТА БИДНИЙ СОНГОЛТУУД ӨНӨӨГИЙН ЭРХ БАРИГЧ МАН ЫГ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХЭТ ЮУ Ч ХИЙЖ ЯАСАН Ч БОЛНО ГЭДЭГ ДАРАНГУЙЛАЛЫН ӨНДӨРЛӨГТ АВААЧИЖ ЗАЛЛАА. ОДОО ЭРГЭЭД САНАЛАА ӨГСӨН АРД ИРГЭДЭЭ ХААЖ БООХ ДАРАМТЛАХ БҮР ХҮН --- ХОГ --- УЛНЫ ИРГЭД БОЛГОЖ БАЙНА БИШ ҮҮ

Зочин [203.91.115.47] 2023-01-25 11:27:56

Ардчилсан Солонгосын араас орох нь ээ.

Зочин [43.242.242.59] 2023-01-25 10:11:27

АН-ын үзэл сурталыг сурталчлагч минь чиний ярьж байгаа бүхэн зөвхөн нэг намын эрх ашгийг төлөө ярьдаг. Чи Элбэгдоржийнхоо заавраар сайхан ярьж чадна. өөр улс орнондоо хийж чадах зүйл байхгүй байна. Ард түмнийг хагаралдуулаад улс орон хөгжихгүй. Бид ард түмний олонхийг сонголтоо МАН-д итгэл үзүүлсэн. гэтэл түүнийг бусниулах санааг та нар дандаа гаргадагаа болиоч ээ. ёс суртахуун гэж зүйл АН-д алгаа. Луйварчид, танхайчууд, эрлийзүүдийн нам гэж хүмүүс ярьадг нь ортой юм байна

зочин [139.5.219.222] 2023-01-25 10:00:25

Өнөөдөрийн 76 гишүүнийг хуулийнханыг хянах механизм төлөөллийн танхим баймаар санагдаад байна. Гишүүд хуралдаа ч ирэхгүй болсон нэг сонгогдвол 4 жил дураараа дургидаг болсон нь өнөөдөрийн алдаа. НАМ. Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ хаварын хурлын хэлэлцэх асуудалд хамгийн түрүүнд оруулмаар байх Дээр бичигдсэн бусад өөрчлөлт хэрэггүй. Олон нийтийн телевиз Бямбацэцэг хайрцагласан буруу түрэлт хийж байна даа. Ингэж болохгүй. Одоо Мөнхсайханыг оруулна яая

Зочин [122.201.22.132] 2023-01-25 09:54:36

энэ төсөлд буй 2 танхимтай байна гэдэг зөв. харин Ерөнхийлөгч, ЕС-ууд Монгол улсыг хөгжил цэцэглэлтийг устгасан эвэртэнгүүдээс бүрэн салах ёстой. У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ нар бүү галзуур албаа өгөөд яваач....... Улсын хөгжил хаана байна . АЛГА. харгислал дэндэж байна. Н.Учралын харгис хүүль, Нямка-гийн өөрсдийгөө хамгаалсан хуулиуд.....ганц заалтаас бусад заалтыг эсэргүүцэж байна..

Зочин [122.201.22.38] 2023-01-25 09:07:22

ӨМХИЙ ХҮРЭЛСҮХ ЧИ ИНГЭЖ ТӨРД ГАЙ БОЛОХООР ҮХЭЖ АЛД ОРООРОЙ. АРД ТҮМЭН ЧАМ ШИГ НОВШООР ТӨРИЙГ ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ.

Зочин [66.181.161.48] 2023-01-25 08:49:49

Эсэргүүцэж байна. Авилгын хэргээр ял авч шийтгүүлж байсан . Энхбаяраар дахиж улс удирдуулна гэж юу байсан юм бэ . Идсэн мөнгөө цусалаад үхэж далд орооч

Зочин [202.9.40.155] 2023-01-25 09:19:43

Энхбаяраар удирдуулвал харин ч сайн бн. Хямралаас гарц олчих бх. Элбэгдорж дахин гарна гэдэг л естой аймшиг. Монголыг дутуу алсан, гараад дуусгах биз.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.