Д.Амарбаясгалан: Нэг нам, Засгийн Газар дангаараа баталдаг шинэ Үндсэн хууль гэж байх ёсгүй...
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: " Засгийн Газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Харин улс төрийн намуудаас хүсэлт гарган, ажлын хэсэг байгуулагдсан. Тэд Үндсэн хуулийн шинэ хувилбараа бичиж өгсөн. Гэхдээ ингэлээ гээд батлагдана гэсэн үг биш. Улс төрийн намуудаас янз бүрийн шаардлага тавьдаг, тэдний нэг нь шинээр Үндсэн хууль бичих.
Шинээр Үндсэн хууль бичих цаг нь өнөөдөр мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь цаг хугацаа их шаардана. Дор хаяж 2-3 жилийн хугацаа орно гэж судлаачид хэлдэг.
МАН-ын хувьд сонгуулийн системийг өөрчлөх санал гаргаж буйг та бүхэн мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь байр сууриа маш тодорхой хэлсэн. Үндсэн хуулийг өөрчлөхгүй, өөрчилнө, эсвэл шинэ Үндсэн хууль батлах эсэхийг ард түмэн шийднэ. Ард түмний саналыг л МАН дагаад явна гэж хэлснийг би дахиад сануулж хэлье. Шинэ Үндсэн хууль батлах эсэх тухай ямар нэг яриа гарсан тохиолдолд заавал ард түмний саналыг авч, хэлэлцүүлнэ. Түүнээс бус Засгийн Газар юмуу? ямар нэг нам дангаараа шийдэхгүй. Сошиал сүлжээгээр явж буй шинэ Үндсэн хуулийн төсөл гэгч бол улс төрийн намуудын ажлын хэсгээс төр, засагтаа хүргүүлсэн санал нь л юм" гэв.
Сэтгэгдэл
102 nas [66.181.182.210] 2023-01-26 09:24:49
АМАРБАЯСГАЛАН Ч НАМААРАА Ч ТОГЛОЖ БАЙНА ДАА ТӨРӨӨС ЭНЭ хүнийг ХУРДАН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ХОРЧИН ГАР ШҮҮ
1 [202.21.102.222] 2023-01-26 09:16:39
uls orongui boloh geeguil bol ednuusiig erthen yavuulsanni deer dee
Зочин [66.181.160.77] 2023-01-26 07:05:13
МАН-ын аод түмэн гэж хэн бэ. -р хорооны өөрийн намын ивээлд байдаг хороо хэсгийн ахлагч, гудамжны эргүүл гээд цалинждаг, хайр халамжыг нь хуваан авдаг хүмүүс. Энхрий хайрт намынхаа төлөө элэг зүрхээ тасалж өгөхөөс буцахгүй болсон бялдуучид.
Артем [185.174.159.41] 2023-01-26 03:47:23
Здравствуйте! Увеличиваю поток клиентов с онлайн карт! Накрутка рейтинга на Авито/Яндекс/2гис/Маркетплейсы и др. А так же: - Удаление отзывов и регистрация на Гугл картах! - Реклама в Яндекс/Гугл, ВК и Инстаграм. - Создание и СЕО сайтов. - Авито продвижение. Если интересно, пишите мне в WhatsApp: +7(962) 546-38-36 Более подробную информацию можно узнать здесь: https://ergunov-marketing.ru/serm
зочин [192.82.68.142] 2023-01-25 23:29:32
Олны үг ортой гэж үг бий, нэг л өдөр гэнэт батлах байх даа? яана аа? Хэрэв үгүй юм бол яах гэж зөвлөлдөх зөвлөл ч билүү баахан олон хуучинсаг үзэлтэй хоцрогдсон коммунистуудыг багтаасан ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр /Говь-Алтайн Чулуунбаатар гуай-философч/ ахлуулсан зөвлөл байгуулсан бэ? Хэрэв үгүй юм бол энэ зөвлөлөө хурдан тараагаач ээ. Санал өгсөн гэх хүмүүс нь МАН-ын гишүүд юмуу? эсвэл МАН-ын гишүүдийн ах дүү хамаатан садан, хөлсөөр яригч/санал өгөгч байх биз дээ? Монголчууд олон ургальч үзэлтэй, гадаадын олон оронд сурч ажиллаж амьдраад ихийг ойлгодог болчихсон, олон хэлээр мэдээлэл авах боломжтой гэдгийг МАН ойлгохгүй байгаа юм байх даа?
Зочин [202.21.108.151] 2023-01-25 19:33:12
Ard tumen geed 1500 hun songoj avaad sanal asuugaad l shiidchihne gee biz dee? Singih ch gej dee. Shuud hulsnii nuhduudee tomiloh yum bna gej oilgood bgaa. Zuv uu buruu yu?