Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг унаж, МАН-ын нэр хүндийг хөлдөө чирэв

Aдмин / Улстөр

МЕС судалгааны байгууллага сар бүр улстөрчдийн рейтингийг иргэдийн санал асуулгад үндэслэн гаргадаг. Тус байгууллага улстөрчдийн рейтингийг 1-10 хүртэлх оноогоор иргэдээр үнэлүүлдэг. Тэгвэл иргэдийн дунд хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг тасралтгүй унасаар 2023 оны 1-р сард 2.9 оноо авчээ. Энэ нь хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан нараас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм. Д.Сумъяабазарын рейтинг дээд тал нь 4.5 оноотой байсан гэж үзвэл, түүний дэмжлэг бараг 50 хувиар буурсан гэсэн үг. Улмаар нийслэлийн МАН-ын хороо, эрх баригч намын нэр хүнд түүний хувь рейтингийг даган доошилсоор байна. Хотын МАН-ын гишүүд үүнд санаа зовинож эхэлсэн бөгөөд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Намын гишүүдийн дунд хотын удирдлагуудын нэр хүнд энэ хэвээрээ уруудсаар байвал ирэх сонгуулиудад амжилттай оролцож чадах уу гэдэг хэлэлцүүлэг өрнөж байгаа аж.

Хотын дарга Д.Сумъяабазарын ажлын нэр хүнд олон нийтийн дунд ингэж буурч байгаа нь аргагүй нөхцөл байдалтай тулгарсантай холбоотой юу гээд үзвэл эсрэг үр дүн гардаг. Д.Сумъяабазарын хувьд эрх мэдэл, зарцуулах төсвөөрөө өмнөх бүх үеийн хотын дарга нарынхаа атаархлыг төрүүлэх хэмжээтэй байлаа. Ийм орчинд гурван он дамнан ажилласан байтал асуудал нь юундаа байна вэ. УИХ-д 22 гишүүнтэй нийслэлийг дэмжих лобби бүлэгтэй, төсөв нь их наяд давсан нь эрх мэдлээр бол дутаагүйн илэрхийлэл мөн үү гэвэл, тийм.

Үүн дотроо нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг Засгийн газар түүнд олгосон. Өөрөөр хэлбэл, түүнд Монголын хүн амын тал нь оршин суудаг нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх мөнгөний эрх мэдлээс гадна улс төрийн дэмжлэг хангалттай байлаа. Гэвч өнгөрсөн онд түгжрэл бууруулах хүрээнд 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийсэн бэ гээд хайгаад явбал нүдэнд үзэгдэх үр дүн маруухан байгаа. Мөн тэрбээр “Хөрөнгө мөнгө тааруу” гэх шалтаг хэлж ирсэн нь ийнхүү нэр хүндээ алдахад хүргэсэн гэж болно.

Төсөв мөнгө шаардах ажилд дорвитой ахиц гараагүйн зэрэгцээ түүний хийсэн томилгоотой холбоотой хэл ам өнгөрсөн хугацаанд багагүй гарсан. Уг нь Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний үнэмлэхээ тушаачихаад Улаанбаатар хотын захирагч болоход нийслэлчүүд нэлээд хүлээлттэй байсан юм. Тухайлбал, өмнөх хотын дарга С.Амарсайханы үед гамшгийн хэмжээнд хүрээд байсан агаарын бохирдол мэдэгдэхүйц буураад байлаа. Гэтэл өнөөдөр хорт утаан хөшиг эргээд Улаанбаатар хотыг нөмөр байдалтай байна.

Дээр нь замын түгжрэлийг 50 хувиар бууруулах түүний амлалт өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд огт хэрэгжсэнгүй. Түүнчлэн хотын дарга Д.Сумъяабазарын хийсэн зөвшөөрөлгүй граж, хашааг нурааж, хотын орчныг сайжруулах ажил Су.Батболдын үед зам чөлөөлөх, С.Амарсайханы үед “Хашаа” хөтөлбөр нэрээр хэрэгжиж эхэлснийг нийслэлчүүд мэднэ. Хамгийн сүүлд БНХАУ-аас оруулж ирсэн зам цэвэрлэгээний машин, автобусны хувьд үнийн дүн нь өндөр гэдэг хэл ам таталж байна. Тиймээс ч олон нийтийн зүгээс ажиллаж буй арга барилыг нь чамлаад байгаа юм. Энэ чамлалт нь нийслэлийн МАН-ын хороог бүхэлд нь чирээд унагахад ойрхон байна.
Эх сурвалж: Арслан.мн


Сэтгэгдэл

Зочин [172.58.58.67] 2023-01-30 08:55:17

Нүүрсний хулгайч .. бөх

Зочин [172.58.58.67] 2023-01-30 08:54:17

Бөх хүн шүү дэ.. бүү хөөргөөд байгаач.. улс төрч биш шүү дэ.. улам бүү оодоруулаад байгаач… Өсөхбаяр дархан аваргад байнга уначихаал уйлаал явдаг нэг эргүү дүнхүү бөх байсан шт.. дав л миний хотын дарга биш би боддог до

tusuv hukgaichdaas [202.126.88.185] 2023-01-29 11:32:04

tusuv hulgaich

Зочин [192.82.84.11] 2023-01-28 21:30:32

Угаасаа ажил хийх гэж биш идэж уух гэж л ирсэн хун ш дээ, тэрийгээ л хийж байна, тэгээд ч ямар нэг юм хийе ч гэсэн хоосон толгойтой бехийн мэдлэг чадвар нь дутна ш дээ

Зочин [192.82.67.143] 2023-01-27 17:21:24

Сумка түгжрэл утаа 2 дээр ёстой юууч хийгээгүй улам их болгох ажил хийсэншүү дарга байх хугацаа дуусдаг юм шүү долгорсүрэн гуай хүүхдүүдтэйгээ циркээ буцаагаад тушаачих гээд сайхан ярилцдаггүй аав юм бна

зочин [202.9.40.131] 2023-01-27 16:15:01

үнэн үнэнээрээ сайхан

Зочин [203.17.23.197] 2023-01-27 12:05:34

Энэ боловсролгүй бүдүүлэг муйхар луйварчинаа зайлуулаач

Уншигч [165.231.67.96] 2023-01-27 01:04:25

Мэдээж шүү дээ. Мэргэжлийн бус дүүтэйгээ нийлж авилга авч, худалаа ярихаас өөр юм мэдэхгүЙ ,одоо ажлаа өгөөд чаддаг юм аа хий дээ.

зочин [59.153.86.116] 2023-01-26 23:14:51

хэт дурласан хүнд хотын даргын албан тушаалыг өгсөн нь гор одоо гарлаа . аж ахуйн ажил огт хийж үзээгүй хуримтлуулсан туршлага байхгүй хүнээс чинь муйхардхаас өөр юм гардаггүй юм байна

иргэн [192.82.87.208] 2023-01-26 19:25:08

Сумьяа базараа одоо ажилаа өгөөд хариуцалгаа хүлээ !!!!!!! юу ч сэтгэж чадахгүй байж !!!!!!!!!

Bukh chuud bayartai [64.119.22.35] 2023-01-26 18:05:23

Bid bukhchuudiig tolgoidoo zalakh khereggyu,Hereggui jalga dovnii uzlees salaya,Tusuvuuu smungu khulgailaad ,uildveruudiig dampuuruulj khichneen olon ger bul salj unchrub.....Solongos Japan d irgedee yabuulakhaa khezee boloikh be ,,,,Mongolchuudaa Ouyn erdenig demjij tusbiin khulgaichdaas saltsgayyaa

Tusuv khulgaichid [64.119.22.35] 2023-01-26 18:03:14

Tusviin khulgaichdaas ekh ornoo chuluulye ,Ene humuus tsagaa tsalin.emchin tsaliin ubchtunii em.suraagchdiin udriin khool ......khulgailj bolokh bukh zuiliig khulgailj baina

Хэлмэгдүүлэхгүй шүү. [103.57.94.26] 2023-01-26 16:37:11

Ямарч дарга гарч ирсэн байдал БАХЬ БАЙДГААРАА Л байна. Харж л байгаарай. Дарга солих нэг хэрэг. Харин удирдлагын дорой арга барил, нийслэлийн хүн амын өсөлт, хуучны алдаа зэргийг засах нь хэцүү асуудал. Энэ даргын үед гарсан буруу зүйлсийн хажуугаар ӨМНӨХ удирдлагын үеийн алдаа завхрал ОЛОН байдаг. Энэ бүхнийг Сумъяабазар дээр овоолоод байж болохгүй. Ямар хүн ХЭЛМЭГДҮҮЛЭХИЙН хорыг бид мэдэхгүй биш.

Зочин [192.82.91.54] 2023-01-26 17:43:35

Тэр 7 хороололыг хар. Ямар ч машины замгүй байшингийн овоорол болж бна. Сумьяабазар таг.

Зочин [66.181.161.131] 2023-01-26 16:31:42

Бөх хүн хэзээ ч хотыг захирч чадахгүй

Зочин [66.181.161.131] 2023-01-26 16:30:42

Утааг бууруулана гэх бүх ажлаа зогсоож нэг ч гэсэн барилга барихыг шаардаж б.на. Яндан байхгүй болж байж утаа байхгүй болно.

зочин [192.82.84.208] 2023-01-26 16:18:41

Энэ хүн өөрөө л хотын дарга болно гэж хэлэхэд л МАН болгочихсон биз дээ? Харин оронд нь Намбарын Энхбаяр гуайн хүү УИХ-ын гишүүн болсон уу? МАН-аа гэж????? Бөх бол бөх л биз дээ?

Алтаа [59.153.115.77] 2023-01-26 15:16:22

2024 оны сонгуульд навс ялагдана шүү, үнэхээр даацтай, олны итгэл даахуйц хүнээр яаралтай солих нь зөв байхаа даа

зочин [202.21.119.242] 2023-01-26 14:22:53

Энэ хүн харин олон боломжийг бий болгосон сайн талтай.

Зочин [202.126.88.168] 2023-01-26 14:17:08

Энэ хүний явах цаг нь болж байгаа юм байна

Зочин [203.91.115.49] 2023-01-26 14:04:15

Түүнийг ганцхан үгээр томъёолж болно. Ердийн хулгайч. Хулгайгаа их болхи хийнэ.

Иргэн [192.82.67.154] 2023-01-26 13:32:10

Нийслэлд шавсан үхэрнүүдийг хариулах тийм ч амар ажил бишээ энэ монголчуудад таалагдах юм гэж байдаг юмуу бүгд шүүмжлэгч зааварлагч болчих юм яс ажил хийлгэвэл хийж чадах хүн нэг ч гарахгүй дээ

Зочин [43.242.242.24] 2023-01-26 13:22:24

СУМБАЗАР ХУЛГАЙЧИЙГ ХОТЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛААС ҮТЭР ТҮРГЭН ХӨӨ. ХҮҮРЭЛСҮГ, ДАНХАН ТОЛГОЙТ хамт хулгай хийдэг болоод Сумбузарыг олон жил хамгаалж, Сайд байхад нь нүүрсний хулгай хийх боломж олгож хамт хуссан, одоо хотын утаанаас хэдэн тэрбумаар хамтдаа хулгайлж байнав Сумбузараа халж чадахгүй бол Хүүрэлсүгь данх Оюулзгзгана 2 өөрсдөө ажлаа өгч үтэр түргэн зайл. Чадвартай боловсролтой нь улс орноо удирддаг шударга тогтолцоотой байя

Монгол [46.114.151.213] 2023-01-26 13:16:38

Зүгээр л бөхийн дасгалжуулагчаа л хий. Одоо болно, юм хийж чхдахгүй чадамж муутай хүн хот удирдана гэж юу байсан юм бэ!

Зочин [66.181.181.154] 2023-01-26 13:47:54

ЕРӨӨСӨӨ МОНГОЛЫН ТӨРИЙН ТОЛГОЙД ХУРУУГААР ӨЛГӨХ ХЭН БАЙГАА ЮМ БЭ? ТЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ НЭГ ӨВЧТЭЙ ЭРҮҮЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ СҮГСЭЛЗҮҮР, ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ПҮНХҮҮ, БОЛОВСРОЛГҮЙ, ДЭЭР НЬ ХУДЛАА САГСУУРЧ ХУЦАХААС ӨӨРИЙГ ХЙИХ ЧАДВАРГҮЙ, ЯИАР САЙНДАА 6 ЖИЛИЙН ӨМНӨ ҮХСЭН ХҮНТЭЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ДЭЭР УУЛЗААД ИРЛЭЭ ГЭЖ ЭЛИЙРЧ БАЙЛАЙРЧ БАЙХАВДЭЭ. УЛАВЧТАЙ ХҮН ГАДАА ГАРЧ ӨӨР БАЙГУУЛЛАГА РУ ЯВСАНЫ ТӨЛӨӨ ТӨРИЙГ ЦУЙГУУЛЖ НЭГ ҮЗЛЭЭ. ДЭЭД АЛБАН ТУШААЛ АВАХЫН ТУЛД ХҮН ЧАНАРГҮЙ ГҮТГЭЛЭГ, ХУУЛИЙН ЗАВХРАЛ ГАРГАЖ СЭНТИЙД ЗАЛАРЛАА. ПААЛАНТАЙ ТЭМДЭГ ХҮНД ЗҮҮХЭЭС ӨӨР ЭНЭ ЛАЛАРТ ЧАДДАГ ЮМ БАЙНА УУ?

зочин [202.9.40.131] 2023-01-26 12:58:14

энэ тэнэгээ зайлуулаач

Uherbazartt [68.146.196.108] 2023-01-26 12:31:36

Ene lalariig ger buleer n huis temterchih mgl aaviin huu eejiin ohin alga yy! Sda terbym tugrug ugii!!!

Зочин [122.201.24.168] 2023-01-26 13:45:25

за ингэж байж хэрэгт оров хууль хэрэгжээд эхэлсэн шүү

Элдэншаагч [202.131.232.34] 2023-01-26 12:39:03

Байна


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.