ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН КОРИДОРТ ШАНАЛСАН ИРГЭД ШПРОТ ШИГ ЧИХЦЭЛДЭЖ БАЙНА
Амандаа тамхи зууж, энгэрээ задгайлсан 40 эргэм насны эр хоёр хөлөөрөө цементэн шал товшиж зогсох агаад тас харанхуй эмнэлгийн цонх руу байн байн өнгөлзөнө. н.Болдсүрэн гэх эр шөнө 03:00 цагт орноосоо босож цай цүйгээ ч уулгүй харайлгасаар өглөөний 06:00 цагт ХСҮТ-ийн үүдэнд ирээд зогсож байгаа нь энэ. Одоохондоо энд тэр бид хоёроос өөр хүн алга. Түүний ээжид хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэнэ. Таагүй мэдээ дуулсан мань эр цурам ч хийлгүй шөнийг өнгөрөөж эмнэлгийн үүдэнд гүйхээрээ ирж шинжилгээний дугаар авахаар зогсоо юм байна. Ээждээ гэх халуун сэтгэл нь часхийсэн жаврыг ажралгүй сөрж, үүрийн 6:00 цагт л эмнэлгийн үүдэнд авчирсан бололтой.
Хавдрын шинжилгээний дугаарыг эртхэн л олж авахгүй бол хүмүүс адуу шиг чихцэлдэж дайрч, эмх замбараагүй байдал үүсдэг гэдгийг Болдсүрэн сонссон тул тийм эрт гэрээсээ гарчээ. Төд удалгүй увж, цувсаар хүмүүс ХСҮТ-ийн хойд талын төв хаалганд цуглав. Тэдний олонх нь 40 орчим насныхан. Инхэнх нь эцэг эхдээ шинжилгээний цаг авах гэнэ. Өөрсдөө шинжилгээ өгөхөөр ирсэн нь ч бас байна.
ХСҮТ-ийн хаалга нээгдэх хүртэл хүйтэн өглөөний халуун яриа энд өрнөж байна. Цахим монголчууд шинжилгээний цаг авахаар дугаарлаж байгааг тэд дор бүрнээ өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлана. Эмнэлгийн байгууллагын хүнд суртлыг жигшсэн хандлага л тэднийг нэгтгэж байна. Эмнэлэг өглөөний 07:00 цагт нээж, үйлчлүүлэгчид ирсэн дарааллаараа орж шинжилгээний дугаараа авах гэнэ. 07:00 цаг дөхөх тусам хөл хөдөлгөөн ширүүсээд, дугаарласан хүмүүсийн дуу нь өндөрсөөд ирж байна. Ойролцоогоор энд 100 орчим хүн цуглажээ. Хоорондоо хар яр гэх дуу хаа сайгүй сонсогдоно. Ингээд хаалга нээв үү, үгүй юү дугаарлаж зогссон нөхдүүд хавдрын эмнэлгийн хаалгаар адуу шиг чихцэлдээд дайрцгаах нь тэр. Хормын төдийд л ХСҮТ-ийн уйтан коридорт шинжилгээний цаг авах иргэд шпрот шиг чихцэлдээд ирлээ. Тэд шинжилгээний дугаар авахаар теллер машин руу амь тэмцэн зүтгэнэ.
ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа: Бид уртасгасан цагаар ажиллаж байна
Нөгөө талд ХСҮТ-ийн ажилтнууд өглөө эрт цуглаж бэлэн байдлаа хангажээ. Төөрдөг байшин шиг ийш, тийшээ салаалсан олон коридортой хавдрын эмнэлгийн булан тохой бүрт л эмч нар зогсож, өвчтөнүүдийг чиглүүлж байна. Шинжилгээний цаг авахаар дээр доороо орон дайрах иргэдэд эмх замбараатай үйлчлүүлэхийг сануулах эмэгтэйг ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа гэдэг. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх зуур нь түүнтэй ярилцлаа.
-ХСҮТ-ийн үйл ажиллагаа хэдэн цагт эхэлдэг юм бэ?
-Өглөө 07:00 цагт хаалгаа нээснээр л үйл ажиллагаа эхэлнэ. Лабораторийн шинжилгээг 07:30 цагаас авч эхэлдэг. Цахим бүртгэлийн ажилтан, лаборантууд ч 7:30 цагт ажил нь эхэлнэ. Харин амбулаторийн үйл ажиллагаа 08:30 цагт эхэлдэг. 2017 оны үед өдөрт 500-600 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг байлаа. Энэ бодитой тусламж авч байгаа хүмүүсийн тоо шүү. Өвчтөний ар гэр дагаж яваа хүмүүсийг тооцвол 4000 орчим хүн энэ эмнэлгээр орж, гарч байгаа. Энэ нь өөрөө ХСҮТ-ийг өндөр ачаалалтай болгож харагдуулдаг. Гэхдээ хавдрын эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Яг одоогийн байдлаар өдөрт 1000 орчим хүн үйлчилгээ авч байна. Хүний нөөцөө бүрэн дайчилж, ажиллах цагаа сунгасан ч үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал амар биш байна. 60 жилийн өмнөх ХСҮТ-ийн энэ барилгыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлага үүссэн.
-Шинжилгээний цаг авах хүмүүс хүйтэнд гадаа дугаарлаад зогсох юм. Энэ цагийг онлайнаар захиалж болдоггүй юм уу?
-Шинжилгээний цагийг цахимаар авах боломж байхгүй. Анх оношоо тодруулахаар ирж байгаа хүн эмчдээ үзүүлнэ. Үйлчлүүлэгч ямар нэгэн өвчин сэжиглээд ирж байгаа бол тодруулахын тулд бүрэн шинжилгээ өгөх ёстой. Цахимаар авна гэхлээр тухайн хүн ямар шинжилгээ өгөхөө мэдэхгүй шүү дээ. Цахимаар үзүүлэх цагаа л авч болно. Гэхдээ заавал эмч үзэж байж, шинжилгээнүүдийг бүрдүүлнэ гэв.
Ийн ярилцаад булан эргэхэд 08:00 цаг болж байв. Теллер машины үүдэнд хоёр хөтөч зогсоод шинжилгээний дарааллыг үйлчлүүлэгчдэд тарааж байх юм. Энд ойролцоогоор 80 гаруй үйлчлүүлэгч эгнээд зогсчээ. Хөтөч эмчийн хэлж байгаагаар хэвийн ачаалалтай байгаа нь энэ гэнэ. Долоо хоногийн даваа, мягмар гаригуудад бол шинжилгээний дараалал авахаар хамгийн багадаа 300 гаруй хүн дугаарлаж зогсдог аж. Нарийхан коридорт багталцахгүй “дайн” болдог талаар тэд ярьж байна.
Үйлчлүүлэгчид харин бүгд амны хаалт зүүжээ. Дараалал дайрч, орчны уур амьсгалыг хурцатгаж, хөтөч эмчийн аргыг барж байгаа улс гол төлөв буурал толгойтой ахмадууд. Тэдний ялархсан хандлага нь энэ их ачааллын хажуугаар эмч нарт дарамт болдог ажээ.
Энэ эмнэлэг 170 орчим эмч, сувилагчтайгаар 21 аймаг, есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Нэг ээлжинд гарч буй сувилагч нарт оногдож буй үйлчлүүлэгчийн тоо стандартаас хэд дахин даваад явчихсан гэдгийг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа онцлов. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлаасаа халшрах хам шинж илэрч байгааг эмч нар хэлж байлаа. Үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйн тулд ажлын цагаа уртасгаж үүдээ 07:00 цагт нээж ажиллаж байгаа гэнэ.
Эмч нарын зүгээс хавдрын өвчлөл өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг хэлж байна. Энэ нь амьдралын буруу хэв маяг, орчны хүчин зүйл, хооллолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж.
Өндөр настан Ц-тэй ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл аймгаас ирж ХСҮТ-өөс үйлчилгээ авч байгаа ажээ.
-Та хэзээ энд ирэв. Эмнэлгийн үйлчилгээ, эмч нарын харилцаа ямар байна вэ?
-Өглөө эрт шинжилгээний цаг авахаар дугаарлах нь хамгийн хэцүү юм. Элэг өвдөөд л хавдар болов уу гэж бодоод өнөөдөр энд шинжилгээ өгөхөөр зогсож байна. Бие өвдөхийн хажуугаар дугаарлаж зогсоно гэдэг амар биш юм. Эмч, сувилагч нар ч зааж зөвлөөд чиглүүлээд байна. Үйлчлүүлж байгаа зарим улс хэл ам хийж бүх хүмүүст чирэгдэл учруулах юм. Хаа хаанаа жаахан хүндэтгэлтэй харьцаад явбал ажил амар бүтнэ дээ.
-Элэгний үйл ажиллагаанд тань хэзээнээс асуудал үүсэв. Орон нутгийн эмнэлэгтээ хандсан уу. Шууд ийшээ ирэв үү?
-Ойролцоогоор хагас жилийн өмнөөс л элэг өвдөж эхэлсэн. Мал дээр байдаг учраас тэр бүр сумын төв орж чадахгүй. Өнгөрсөн сард аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд ХСҮТ-д яаралтай үзүүлэхийг зөвлөсөн юм. Шинжилгээний хариу гайгүй гарах болов уу гэж найдаж байна. Өвчин намдахгүй болохоор асуудал байгаа ч юм болов уу гэж айх юм. Эртхэн л эмнэлгийн бараа хардаг байж ээ л гэж бодож байна гэв. Гал цог нь унтарсан нүднээс нь анзаарвал эрүүл мэндийн байдал тун таагүй байгаа бололтой. Түүний өмнө 30 орчим хүн дугаарлаад зогсож байна. Ээлж нь арай болоогүй байна.
Иргэд асуудал аль хэдийнэ хүндэрсэн хойно эмнэлгийн байгууллагад ханддагийг эмч нар хэлээд толгой сэгсэрч байна. Тээврийн хэрэгсэлдээ улирал бүр үйлчилгээ үзүүлдэг шигээ жилд нэг даа бүтэн биеийн шинжилгээ өгчихвөл хавдрыг эрт үед нь илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж ХСҮТ-д байгааг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа хэлж байна. Гол нь жилд нэг удаа л бүтэн биеийн шинжилгээ өгөөд хэвшчихвэл хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.
21 аймаг есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэд бүгд 60 орчим жилийн өмнө баригдсан ХСҮТ-ийн байранд цуглаж байгаа нь шпрот шиг чихцэлдэх үндсэн шалтгаан болж буйг эмч нар ч, өвчтөнүүд ч дуу нэгтэй хэлж байна. Хавдрын эмнэлгийн өргөтгөл, шинэ эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй байгаа нь ХСҮТ-ийн нэг өдрөөс ил цагаан харагдаж байлаа. Ажлын ачаалал, түүнийг дагасан бухимдалтай холбоотойгоор эмч, сувилагч нар ч ар араасаа ажлаа хүлээлгэж өгөх болсон талаар эмнэлгийнхэн хэлж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [122.201.23.75] 2023-01-31 10:41:55
Gahai nohoi shig amidarliin hev mayagtai hvmvvs odoo yae gehev
ЗОЧИН [202.126.88.125] 2023-01-31 09:15:13
АГААРЫН БОХИРДОЛ, БЭЛЭН ХООЛ, БҮХ ХООЛНЫ ГАЗАРТ ХИЙЖ БАЙГАА ХООЛНЫ АМТЛАГЧУУДАД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БАЙНА. ЭДГЭЭРЭЭС ТАТГАЛЗАЦГААЯ
Зочин [150.129.140.6] 2023-01-30 13:15:34
Одооноос хоол ундандаа сахилга баттай байж сурцгаая. Ядаж үр хүүхдээ сахар гурил бага идүүлж сургая. Томчууд нь өөрсдөө үлгэрлээд унтахаасаа дор хаяж 3-4 цагийн өмнөөс идэхгүй байж өдөр идсэн хороо гүйцэд шингээж байж унтах, архи дарсыг хэтрүүлэхгүй зөв соёлтой хэрэглэж байж энэ хавдар болон бусад аллерги чихрийн шижин үе мөчний өвчнөөс сэргийлнэ, үгүйдээ л хөнгөн тусна.
зочин [122.201.19.99] 2023-01-30 12:08:32
Даатгалаар хувь хувьсгалгүйл хавдарын хагалгаа хийэ байгаа шүү ХСҮТ-худлаа дунуур үүсгэхээ болио
Зочин [66.181.182.72] 2023-01-29 17:12:01
ҮАБЗ ажлаа хийггээч иргэд хавдраар дуусч байна
Зочин [202.126.90.31] 2023-01-29 17:05:25
Энэ засгийн газар хавдрын химийн тариа шарлагыг даатгалаас хийдэг болж олон айлд буяан болж байгаа шүү
Уншигч [91.20.62.229] 2023-01-29 16:46:10
Хөдөө орон нутгуудаа шинжилгээний тоног төхөөрөмжөөр сайн хангаж, хөдөний эмч нараа энэ чиглэлээр бэлдмээр юм. Хөдөөний хүмүүс шинжилгээ өгөхөөр заавал хотод орэа естой болдог нь үнэхээр чирэгдэлтэй бас хүнлэг бус, хүнд сурталтай, ажлын зохион байгуулалт муутайг харуулж байна.
иргэн [66.181.161.78] 2023-01-29 15:40:53
Хонийн МАН Дээр нь эрх мэдэл боломжтой эмч нар зориуд улсын эмнэлэг сайжрахыг санаатайгаар хаад хидэгг
Зочин [192.82.90.163] 2023-01-29 14:03:58
ТЭГЭЭД БУРУУ НЬ ТӨР ЗАСАГ Л БИЗ ДЭЭ. ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙХЭЭС ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ. ТОЛГОЙНООСОО ДЭЭШ ҮСЭРЧ ЧАДДАГГҮЙТЭЙ АДИЛ ГЭСЭН ҮГ.
Зочин [202.9.46.76] 2023-01-29 14:02:56
Дээр гарсан улны монголчууд нь доор байгаа улны монголчуудаа дарлаж мөлжсөөр байна.
зочин [103.212.119.30] 2023-01-29 10:44:32
Энэ хотын газар зарж түгжрэл утаатай болгосон үе үеийн дарганцарууд өнөөдөр хувьцаа худалдаж аваад хагартал баяжсан гэдсээ чирээд алхалж явна ардын хяналт оруулж хөрөнгийг нь хурааж иргэдээс авч байгаа төлөөсийг төлүүлэх хэрэгтэй.Яахаараа ард иргэд буруутаж төсвөөс төлж байдаг юм.
Зочин [202.126.89.30] 2023-01-29 10:31:01
Утаа аймаар байна
Зочин [45.117.35.15] 2023-01-29 02:31:07
Энэ ХСҮТ эмнэлэг 1985 онд ашиглалтанд орсон шиг санагдаж байна.Арай ч 60 жил болоогүй шүү, сэтгүүлч гуай минь.
Түүх судлаж байгаач. [103.57.94.26] 2023-01-29 19:51:16
Шинэ байр нь 1985 онд, харин анх энэ эмнэлэг 1961 онд цацраг туяагийн эмнэлэг гэж үүссэн. Мэддэггүй юм уу? Хүний бичиснийг шүүмжлэхийн оронд өөрийнхөө хоосон толгойг цэнэглээч.
Иргэн [64.119.25.17] 2023-01-29 00:00:51
Чам шиг янхан сэтгүүлч бас шпрот мэддэг юм уу?
Ийм их очерыг хувааж болдоггүй юм уу? [103.57.94.26] 2023-01-28 20:35:43
Энэ эмнэлгээ тэгээд эцэс төгсгөлгүй НЭГ ГАЗАР л өргөтгөөд байх уу? Ийм эмнэлгийн салбарыг Ховдод юм уу, Дорнод аймагт үүсгэж болдоггүй юм уу? Бүх төрлийн эмнэлгийг УБ-т л ОВООЛООД л байх юм.
Зочин [202.9.46.224] 2023-01-28 20:34:49
ene havdariin emneleg emch naraar ajij hiilgechihee tsaling ni butneer ugch chaddag uu? Tur geree nereer busdiig hohiroohoo bolino uu, 600-000 iin tsalintaie ih emch, tegeh tusmaa 3-r shtalaliin emnelegiin emch gedeg hairan, emchin hudulmuriig buu uneguiduul
Зочин [202.126.90.146] 2023-01-28 17:42:54
Xavdar bolon gemtliin achaalliig saaruilax xergtei!!! Chanrgui tuslamj uzuulj Daatgalaas mungu xusdagiig Zogsoox xergtei!!!!
Зочин [45.117.35.16] 2023-01-28 15:04:22
Монголд хавдар өвчин ихсэх нь аргагүй.Амьсгалдаг агаар нь хорт утаатай,иддэг мах ньхүүр муутгадагүй бодистой, хиам бэлэн хоол бүгд химийн бодистой,хүүхнүүдийн савны хорт хавдар хүртэл эрэгтэй хүнээс дамждаг вирустэй байна.Угааж цэвэрлэх нөхцөл муутай орчинд амьдардаг болохоор хорт хавдар ихсээд байна.Тэгээд төр засаг нь анхаардаггүй.
В [103.26.194.10] 2023-01-28 13:36:15
Olon davhar tom emneleg hotiin zahad barichahad yaadag bnaa
Зочин [43.242.243.30] 2023-01-28 13:02:57
ШУА МОҮРТ гэсэн хэрэггүй хоолны савнуудыг хаагаад хавдарын эмнэлэгээ шинээр олоныг баримаар юмаа
Зочин [202.9.46.174] 2023-01-28 11:18:16
Бүх насны хүмүүс хорт хавдараар өвчилж үхэж байна.