Нярайн 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх оношилгооны төвийг нээв

Aдмин / Эрүүл мэнд

Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт энэ сарын 30-нд нээлээ. Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллах юм. Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж,, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэхүү төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.55] 2023-01-31 15:15:57

Сүүлийн үеийн шинжилгээгээр 60-80 өвчнийг оношлодог болсон ш дээ…


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.