ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ХАЛДВАР НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ АМНЫ ХААЛТ ТОГТМОЛ ЗҮҮХИЙГ УРИАЛЛАА
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.
Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины баттерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автомашины баттерей, моторын тос, тосол дахин боловсруулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамжийг боловсруулж байна.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хишигтогтох [66.181.161.12] 2023-01-31 18:47:40
Баярлалаа хэрэгтэй юм бна шүү