УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв. УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.

сонин mn

Түүнчлэн УИХ-ын дарга Г. Занданшатар, оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нэгдсэн, зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм.

Тэрээр,

“Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, дундаж давхаргыг дэмжин, салбар бүрийн бодлогыг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл мөн.

Цар тахлын дараа нэмэгдсэн орлогын ялгаатай байдлыг бууруулж, гааль, татварын нэгдмэл бодлогыг хангаснаар, баялгийн хулгай, далд эдийн засагтай бодитой тэмцэх юм. Аливаа татвараас зайлсхийхээс сэргийлж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг зөв мэдээллээр хангах шаардлагатай. Олон нийтийн дунд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хувь хүний бүх төрлийн гүйлгээ, эсвэл бизнес эрхлэгчдийн харилцах дансны орлогоос татвар авна гэх мэтчилэн буруу, ташаа мэдээлэл их байна. Иймд хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр танилцуулж, үр дүнг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хаврын чуулган эхлэхээс өмнө Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, судалгаа хийж, нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

lzrpvqmswb [194.164.122.21] 2024-10-22 11:09:40

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

exlojbebuo [194.164.122.21] 2024-10-22 11:09:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [66.181.161.156] 2023-02-07 16:24:07

2 хүүхэдтэй 160 саяар зээлээр байр авсан цалингийн зээлтэй жирийн албан хаагч хүүхдийн мөнгөнөөс хасагдчих юм Гэм нь хүүхдийнхээ мөнгийг нэр дээр нь хадгалдаг ирээдүйд сурч боловсроход нь хэрэг болох болов уу гээд Энэ муу үзүүлэлт гэж үү Төр хүүхдийн мөнгө олгохлоо ээж аав нь авч хэрэглээд бна 50 хувийг нь хадгаламжид хийдэг хууль хүртэл санаачлана гээд бгаагүй билүү

Зочин [202.126.90.93] 2023-02-06 09:45:23

Бүх хүүхдэд өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийг ялгаварлаж байгаа нь шударга бус байна. Өрх толгойлсон эцэг эхчүүдтэй хүүхдийг бүр ч ялгаварлаж болохгүй

Зочин [64.119.21.122] 2023-02-05 23:52:58

Тэтгэврийн зээлийн 2-3 жилээр өгөх хэрэгтэй ажиллаж ажилчихаад татвар төлж төлчихөөд насныхаа эцэст юу ч үгүй ХУВХАЙ ЦАРАЙЛАЖ СУУХ ГЭЖ байх уу.

Зочин [64.119.21.122] 2023-02-05 23:50:05

За яамайдаа ИХ ХУРЛЫН ДАРГА ИНГЭЖ ХЭЛСЭНД БАЯРЛАЛАА ОДОО ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛ.НЭГ Ч ХҮҮХЭД БҮҮ ХОЦРООГООРОЙ

Зочин [122.201.24.134] 2023-02-05 23:38:36

Buh huuhded uguh hergtei

Зочин [202.21.107.23] 2023-02-05 09:04:29

Хүүхэд бүр 90 к өгөхөд хангалттай

Битгий горьдоогооч. Хэцүү байна ш дээ. [192.82.77.203] 2023-02-04 23:14:20

Хоосон БУУДААД л. Хоосон горьдлого битгий үүсгээч. Чадахгүй бол ЧИВ ЧИМЭЭГҮЙ суугаач. Ядуу дорой хүмүүсээр БҮҮ ТОГЛОО. Засгийн газарт чинь мөнгө төсөв БАЙХГҮЙ гэсэн ш дээ.

Зочин [139.5.217.246] 2023-02-04 22:18:20

тэтгэврийн 2 хөгшин эм тарианы мөнгөндөө нэмэр хийхээр, хог ухаж шал малтсан чинь зээгийн мөнгө хасагдсан. нэг нь ажил хийж чадахгүй болоод 1 сард ажлаасаа гарсан. хөгшин хүмүүс ер нь хэд хоног ажиллах вэ дээ. эх нь ажилгүй. ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ? ЭНЭ АЛЬ ХИР ШУДРАГА ЗОХИЦУУЛАЛТ ВЭ

Зочин [66.181.188.11] 2023-02-04 20:59:11

9% баян гээд хассан. Бүртгэл буруу байсан

ard [202.9.46.227] 2023-02-04 16:46:49

нэгч гэсэн зөв үг хэлждэээ лалрууд жоохон ханшин унсан цаасаа хүртэл хүүхдүүдээс хасаад 10 тэр бум хэмнэнэ чгэх шиг нүүрснии хулгаачуудынн 10 тэр бум доллорооо буцааж ард түмэнд өг

Зочин [66.181.189.207] 2023-02-04 13:29:31

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ 2.ООС 3 ЖИЛЭЭР ӨГӨХ Х.ТЭЙ.

Зочин [122.201.23.44] 2023-02-04 13:21:15

Ажил хийж татвар төлж, өрнөөс өрний хооронд хоёр идэхгүй хоосон хонохгүй байгаа айлуудын хүүхдүүдээс тэр 10 тэрбумаа харамлаад адгийн нэг дарганцарын гэрээс тэр нь гарч ирж л байдаг. Энийгээ нэг тийш шийдэж бүх хүүхдэд өгмөөр юмөө ажил хийж татвар төлж байгаа нь бидний буруу юу. Бүгд ажил ч үгүй амьдрал ч үгүй гэртээ ядуугаа гайхаад сууж байх ёстой юу................

Зочин [43.242.243.127] 2023-02-04 12:12:31

ЗАНДАНШАТАР АА ЧИ БИТГИЙ ХҮН МЭДЭХГҮЙ ЮМ ШИГ НААНАА ХҮҮХЭД ХОЦРОХ ЁСГҮЙ ГЭЧИХЭЭД ЦААНАА ХЭДЭН ХҮҮХДИЙГ ЯЛГАВАЛАЖ ХАСЧИХААД БИТГИЙ СОЛИОРООД БАЙ. ЧИНИЙ ХУДАЛ ПОПОНД МӨНГӨНӨӨС ХАСАГДАЖ ЯЛГАВАРЛАГДАЖ ШООВДОРЛОГДСОН ХҮҮХДҮҮД ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД ХАС ГЭЖ ХУЦЧИХААД ОДОО БОЛОХООР САЙН ХҮН БОЛОХ ГЭЖ БҮҮ ЖҮЖИГЛЭ МУУ ХАР НОГТОТ ТЭНЭГ. ЧАМАЙГ ТОЙРСОН НААД ХЭДЭН НАЙЗУУД ЧИНЬ БҮГД ХУЛГАЙЧИД, ЧИ Ч ӨӨРӨӨ ХУЛГАЙ ХИЙГЧ НЭГЭН БИЗ. АНАНДБАЗАРЫГ ГИШҮҮНД ЭВШҮҮЛЖ ХАУС АВСАН ГЭДЭГ БИЗДЭЭ.

Иргэн [122.201.22.82] 2023-02-04 11:22:41

ХҮҮХДИЙН МӨНГӨ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД УНТАЖ БАЙСАН ЮМ УУ БҮХ ХҮҮХДЭД 90000 БОЛГООД Л ӨГЧИХӨӨД 10 % ЧИНЬ ХЭМНЭГДЭНЭ БАС ГАДААДАД ОРШИН СУУХТАЙ АМЬДАРДАГ УЛСДАА АШИГ ОРЛОГЫН ЯМАР Ч ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ХҮМҮҮС ИЙН ХҮҮХДҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВААД БАЙХАД ЭЦЭГ ЭХ 2 ЫН ЦАЛИН 3.8 САЯ АВДАГ ГЭЭД ХАСАГДАЖ БН .ГЭТЭЛ БАЙРНЫ 100 САЯЫН БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ БАЙХ ЖИШЭЭТЭЙ ЕР НЬ ЭНЭ ТАЛААР ЯМАР Ч СЭТГҮҮЛЧ ХӨНДӨЖ ТАВЬДАГГҮЙ

Зочин [43.242.243.207] 2023-02-04 16:14:23

Зөв


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.