УИХ, Улсын их хулгайчид болсон уу?
УИХ-ын гишүүд тойрогтоо жирийлгэн оймс, боорцог тараах богширсон зүдэг уламжлал хоёрдугаар сартай золгосон эдгээр өдрүүдэд үргэлжилсээр. Гэтэл тэдний нэр холбогдсон эдийн засгийн тодотголтой эрүүгийн заалттай хэрэгүүд хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Эрх мэдлийн асар том сүлжээ монголын төрийг хулгайн тороор боомилж, УИХ-ын гишүүд хулгай хийхээс өөр замгүй болгодог бохир тогтолцоог бий болгожээ. Шударга байх нь их өвтгөдөг гэдэг гажиг ойлголт төрийн хэмжээнд удсаар. Шүүхийн тогтолцоо авлигын чөдөр, хазаар бус өндөрлөгт заларах ташуур, шат болов. Авлигатай Тэмцэх Газар төчнөөн тэрбумын хэрэг илрүүлж шүүхэд шилжүүллээ гэх ч өнөөх нь хэтрээд л дээд шүүхээс буцаж прокурорт очоод цагааддаг дэндүү шударга бус байдал хэвээр.
УИХ өөрөө үлгэр жишээ шударга үнэний манлайлал үзүүлж чадахгүй гэдэг нь эрхэм гишүүдийн үйлдлүүдээр холбогдсон гэм хэрэг нь харуулдаг. Хулгайн хэрэг нь нэгэнт илэрч хуулиар цаламдуулах нь ойртоод ирэхээр бүрэн эрхээсээ татгалзан шалтаг тоочин зугтаж алга болдог, эх орноо үл тоож, гадаадаас элдэв улс төрийн мэдэгдэл хийж ард түмнээ доромжилдог... гэх мэтийн дэндүү гэмээр шударга бус байдал нүүрлэсэн.
УИХ-ын гишүүдийн 50 хувь нь хулгайч... гэх ойлголт гарсаар хоёр гурван жил болсон ч үүнийг үгүйсгэх хэн ч гарч ирээгүй нь үнэний нотолгоо мэт.
60 тэрбумын, Хөгжлийн банкны, ЖДҮ-ийн, нүүрсний гэх мэт эрх баригчдын өөрсдийн хүзүүгээр нь оосорлох шахаад байгаа хулгайн гэм хэрэг яаж шийдэгдэх вэ? Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгчөө, УИХ-ын даргаа
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.92] 2023-02-06 17:53:43
Цагаан сараар УИХ гишүүд бэлэг тараах нь дахин сонгогдох бэлтэл хангахаар хахуульдаж байгаа байдал нь тэр дээ. Төрийн өндөрлөгт буй хулгайчдыг ард нийтээрээ тэмцэж байж цэвэрлэх боломжтой
Зочин [202.9.46.20] 2023-02-06 13:44:28
Монголчуудын 90% нь худалч луйварчид учраас төр засаг хулгайч луйварчингүй болно гэж найдалтгүй.
Иргэн [64.119.25.17] 2023-02-06 12:58:54
Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай байдаг. Тэд шархаа баяжиж нөхдөг. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!
ЗОЧИН [103.26.193.111] 2023-02-06 12:26:55
ЖДҮХС-ийн МӨНГИЙГ ХҮРЭЛСҮХ ЕС БАЙХДАА МАН, УИХ,ЗГ-ын ГИШҮҮДЭД "АВЦГАА" ГЭЭД 3% ХҮҮТЭЙ ТАРААГААД,ХУУ ХАМААД ЦӨЛМӨЧИХСӨН,УГ НЬ ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД,ИРГЭДЭД 3% ХҮҮТЭЙ ОЧИХ ЁСТОЙ МӨНГӨ Ш ДЭЭ,ЭНЭ БОЛОМЖИЙГ ТЭД БАС ХУЛГАЙЛЧИХСАН,МӨН ТЭД 60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР ТӨРИЙН АЛБЫГ 60 ТЭРБУМААР НАЙМААЛЦСАН,ХӨГЖЛИЙН БАКНЫ МӨНГИЙГ МӨН ЭДНУУС ХУЛГАЙЛААД,ХУУ ХАМААД ЦӨЛМӨЧИХСӨН,ОДОО НҮҮРСНИЙ ХЭДЭН АРВАН ИХ НАЯДААР ХЭМЖИХ ХУЛГАЙ МӨН ЭДНҮҮСЭЭС ЭХТЭЙ,МАН-ын ТӨР ЗАСГИЙН,ТЭДГЭЭРИЙН ХАРЪЯА ГАЗРЫН ЭРХ МЭДЭЛТЭН, АЛБАН ТУШААЛТНУУД БҮГД ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,ЯАЖ ЭНЭ ХУЛГАЙЧДААС,АВИЛГАЧДААС ТӨР,АРД ТҮМЭН АЛДАГДСАН,ХУЛГАЙЛАГДСАН МӨНГӨӨ ОЛЖ АВАХ ВЭ,ШҮҮХ НЬ ЭНЭ ХУЛГАЙД ОРОЛЦЧДЫГ ХАМГААЛАГЧИД БОЛСОН,ЯАНАА ТАМИНЬ ЭЭ ДЭЭДСҮҮДИЙН ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ,ЭНЭ ХУЛГАЙГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ,АРГА БНА УУ.
Зочин [202.9.40.115] 2023-02-06 16:46:33
Үнэн ханаж цаддаггүй хувалзнууд
зочин [64.119.17.142] 2023-02-06 11:50:03
УИХ-н гишүүд хулгайчууд учраас хуулийг ёсчлон биелүүлдэггүй хуульчид болон,авлигач, хулгайчдыг цаазаар авах хууль батлахгүй байгаа юм. Ийм хууль л гарчихвал монгол ёстой эмх цэгцэнд орнодоо.
иргэн [66.181.181.129] 2023-02-06 10:43:33
УИХ- ГИШҮҮН , ХУЛГАЙЧ гэдэг 2 үг утга нэг болсон
Зочин [220.195.76.134] 2023-02-06 09:45:30
Томоохон жагсаал хийж ЗГ, УИХ-ыг тарааж дахин төр засгийг шинээр байгуулахыг уриалж байна!!!
зочин [202.126.89.196] 2023-02-06 09:26:04
БҮГД ХУЛГАЙУУД Ц. ДАВААСҮРЭН ГЭХЭД Л ХӨВСГӨЛД ЗАЛУУ ЭМЧ, БАГШ, МАЛЧИДЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРУУДЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ ЯВУУЛЖ ЯДУУ ИРГЭДИЙНХЭЭ ЯДУУ БАЙДАЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ ХАХУУЛЬДСАН, ЭНЭ БЭЛЭГ ТАРААЛТ БАЯР ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БОЛ АСАР ИХ ДОРОМЖЛОЛ ШҮҮ ТЕНДРЭЭС 10 ХУВИЙГ ХУЛГАЙЛСАН МӨНГӨНИЙ 1 ХУВЬД Ч ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР ЯДУУ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААЖ САНАЛЫГ ХУДАЛДАН АВЧ БАЙНА.
Зочин [124.158.65.237] 2023-02-06 09:15:15
12-16 онд АН намыхан чингэс самуурай бонд батүүл нь дахин төлөвлөлт нэрээр хүүхэдтэйгээ дээрэм хийсэн жинхэнэ хулгайч нар байсан даа. ерөнхийлөгч нь хүртэл тагдгар элбэгдорж АСЕМ гэж ихээр шааж их тэнгэрийн харшийн бүх уран зургийг хүртэл хуу хамсан гэжуугаа.
зочин [192.82.84.48] 2023-02-06 09:41:38
битгий хуц чингис бондын мөнгийг хөгжлийн банкинд төвлөрүүлээд МАН 70% нь шамшигдуулсан байсан алмасаа
Зочин [203.17.23.221] 2023-02-06 08:47:03
Бүгд хулгайчид, дахин сонгож болохгүй. ЖДҮ-чид Мөнх-оргил, Оюунчимэг гээд, сангийн мөнгө идэгчид Болорчулуун гээд, ХБ хусагчид Х. Ганхуяг гээд нүүрсчид, завсараар нь авилга нэхэж авна. Хулгайч биш байвал нэрлэчих л дээ
Зочин [64.119.19.241] 2023-02-06 08:38:13
юм тараахаасаа ичмээр