Х.Баттулга: Сайншандын аж үйлдвэрийн паркийг би өөрөө хариуцвал босгочихно...

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо үргэлжилж байна. Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдан ирж мэдүүлэг өгөх үеэрээ:

“Энэ одоо яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ? Би ерөөсөө ойлгодоггүй. Монгол улс чинь газрын баялагаа боловсруулах ёстой гэж ойлгоод УИХ, Засгийн Газрын тогтоол нь он, сар, өдөр, цагаараа гарчихсан, үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна.

Энэ чинь бидний хувьд анхны юм шүү дээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Гадны мэддэг байгууллагуудыг бүгдийг нь хөлсөлж авна. Тэд нар мөнгөгүй бол хөдлөхгүй.

Анх удаа бид нар боловсруулах үйлдвэр гэдэг юмны тухай ярьсан. Би ч сайд байх үедээ үүнийг гэгээлгээр хийж байсан. Үүгээрээ би бахархдаг. Үүнийг би цаашдаа ч хийж дуусгана гэж бодож байгаа. Нэлээн ажил хийсэн. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой.

Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад энэ нь өөрөө 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувь дээр нь бид хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх ёстой.

Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гээд янз бүрийн юмнуудыг хийгээд өнөөдөр бид нар Монгол Улсын Засгийн газар өөрөө энэ хөрөнгөө үнэлэхэд 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байгаа юм. Бодвол та нар дандаа л гадаад, дотоодод сургууль соёл төгссөн, боловсролтой хүмүүс байх.

Энэ хугацаанд чинь бид нар, Монгол улс 2 тэрбум ам.доллар хийчихсэн шүү дээ. Одоо бид нар ингэж татан буулгаж байхын оронд “Монгол Улсын Засгийн Газар Сайншандын цогцолбор дээр оруулсан 2 тэрбум доллараа 34 хувь гэж үнэлж байна, 66 хувь дээр нь гадна, дотны хөрөнгө оруулагч нарыг дуудаж байна” гэж зарлах ёстой шүү дээ.

Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.

Үнэхээр харамсалтай нь 2015 оноос бүтэн жил эрүүгийн цагдаа саяын ярьсныг бүгдийг нь шалгасан шүү дээ. Баахан хүн аваачиж хоёр жил гаран шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн. Тэр 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг бол тийм амар ажил биш шүү дээ. 35 мянган га. Салхи, ус, гээд л. Хөөврийн гол гээд 1984 онд Оросуудын судласан судалгаа бий. Үүнийг бид дахин судлах ёстой. Төмөр зам, авто зам хийчихсэн. Ус олсон. Одоо цахилгаанаа татчих юм бол, Монголын Засгийн Газар 2 тэрбум ам.доллар хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ.

Бодвол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд болчхоод татан буулгах тухай яриад л явж байна. Би бол энэ Ч.Хүрэлбаатарыг толгойлж хийсэн л гэж бодож байна. Ерөөсөө энэ Монгол орныг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгийг боловсруулхыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар.

Ний нуугүй л хэлж байна. Иймэрхүү тав, арван хүн л байдаг юм. Яагаад бид нар энэ 30 жил дээ өөрсдөө шийвэр гаргаад үүнийг цуцлаад яваад байдаг юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой гэж одоо хүртэл итгэлтэй байдаг” гэж хэлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.106] 2023-02-11 06:54:34

Зөндөө л ажил хариуцлаа өмнө нь, ямар үр дүнгүй. Дахиж энэ хүнд ажил хариуцуулах юм у?!

ХАРИУЦЛАГА АЛГА ДАА [202.179.26.102] 2023-02-10 09:50:45

ЭНД НЭГ ЮМ БАЙГААМ. ТИЙМЭЭ ДОРЖХАНД ЭНХБАЯР БҮГД ШААЛТУУРУУД... ЭНЭ БОЛ ҮНЭН. ... БАС НЭГ ҮНЭН ЮМ НЬ ХӨГЖЛИЙН БАНКИЙГ БҮЛЭГЛЭН ТОНООД ТӨМӨР ЗАМ БАРЬСАН... МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМ ШИГ ЧУХАЛ ЗҮЙЛ БАЙХГҮЙ НЬ БАС ҮНЭН. ... ХАРАМСАЛТАЙ НЬ ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЧ БҮЛЭГЛЭЛДИЙН ШААМАН МӨНГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭР ӨРИЙГ НЬ ТӨЛӨХ БОЛЧИХООД СУУЖ БАЙГАА НЬ БАС ҮНЭН.... ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГА АЛГА ДАА... БТЛАГА МЭН.НН..

Зочин [192.82.69.73] 2023-02-09 23:59:39

ШААЛТУУР ХУДАЛЧ

Зоёин [192.82.76.59] 2023-02-09 14:33:45

Х.Баттулгад Сайн шандын аж үйлдвэрийн бүсийг хариуцуулаад Засгийн газрын төлөөлөгч болгочих. Энэ хүн дээд сургууль төгсөөгүй ч Монголынхоо төлөө сэтгэлтэй улс төрч хүн. Хийж бүтээх үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж найдаж байна.

zochin [203.91.115.247] 2023-02-09 10:02:42

umhii jonhuu buteen bosgolt hiisen uu hiih uu uun shig hudlaa yum bhgui uhej baisan umhii tuwd

тогтох [202.21.100.210] 2023-02-09 08:31:18

Асуух асуугдах аль аль нь зөв гэж бодон байна Эндээс л хаанаа алдаа гарч юэ гэдэг нь харагдана хэн нэгнийг муучлах хэрэггүй болов уу.

Зочин [66.181.160.85] 2023-02-09 07:22:00

Идсэн эрүүнүүд хуйхайрч идэгдсэн дош ногоорох цаг ойртож байна даа.

Зочин [103.229.123.25] 2023-02-08 21:55:21

Баянгол махимпэкс талхчихэр гээд бэлэн юманд суусан хариуцаад хийхэд барах уу. Бүтээн босголт шүүдээ. Нэг хороолол ч байхгүй бишүү

Зочин [122.201.22.65] 2023-02-08 19:56:56

Худалч золиг

Zochin [143.244.44.163] 2023-02-08 21:10:52

20 мянган төгрөгний талх ярьдаг Доржханд, хий хоосон сүржигнэж хов жив, цуурхалаар ажил явуулдаг Энхбаяр хоёрыг л худалч гэмээр! Яачихаад байгаа юм?! Яагаад ардаа дан хятад эзэдтэй MCS, Болд төмөр ерөө гол мэтийн лоббинд автаж, хувийн хэвшил гэсэн хоосон халхавчинд хамаг баялгаа үнэгүй өгч байх ёстой гэж? Яагаад нэгэн цагт төмрийн технологиор гайхуулж явсан монголчууд төмрөө өөрсдөө боловсруулж болдоггүй юм?! Энхбаяр, Доржханд хоёрт хийж бүтээсэн зүйл юу байна? Нэг л их шударга царайлж попорсон хоёр! Яршиг л байна! Тэр Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Ж.Оджаргал нараас ял асуумаар юм?!

Дархан аврага [66.181.182.15] 2023-02-08 19:35:13

Энхбаяр бол мааш сайн ажиллаж байна. Энэ Баттулгыг шууд хорих хэрэгтэй. Жинхэнэ худлаа гар. Сосорбарам гуай хэлсэн байсан хүн ч алж мэдэхээр гар гэж.

иргэн [202.21.126.195] 2023-02-08 15:48:53

Баттулгаа Оюунэрдэнэ Хүрэлсүхийг эхлээд шалга дараа нь би шалгуулья гэж зоригтой дуугардаа.Шударга л юм бол Хүрэлсүх Оюуэрдэний хулгай булхайг хэлээч.Яагаад таг байгаа.Заавал энэ 2 цэвэр нэртэй байж бусад улстөрчид бохир нэр зүүж муухайгаар хэлүүлж шалгуулж яллагчаар татагтах ёстой юм уу.Шударга байдаа хуулийнхан.

Зочин [202.179.21.213] 2023-02-08 15:40:33

Экс ерөнхийлөгч ч хийж бүтээж чадах хүн дэа.Доржханд мэтийн юмнууд дуугүй л байсан дээр

irgen [202.9.46.51] 2023-02-08 17:16:38

jenko hulgaich

Зочин [64.119.23.214] 2023-02-08 14:07:19

Доржханд мэтийн юу ч хийж бүтээсэн юмгүй зүгээр л ярихаас цаашгүй новшнууд бол дуугай л байсан нь дээр.

Зочин [64.119.27.145] 2023-02-08 13:47:45

Уран зургийн дунд боловсролтой хүн авч явж чадахгүй гэдэг нь өнгөрсөн түүх баталчихаад байна. Ер ньяахаараа бөхчүүд УБ хот, сайд, монгол улсыг удирдах ёстой юм. Естой монголын эмгэнэл.

Зочин [66.181.187.236] 2023-02-09 03:31:39

unen

Зочин [91.20.62.74] 2023-02-08 13:39:27

Зссссссссссс

Иргэн [64.119.20.162] 2023-02-08 13:00:23

Энэ бол монгол төрийн эмгэнэл улсынхаа мөнгийг луйвардуулчихаад хулгайч нарыг толгойг нь илээд явуулаад байх юм олон юм ярьж байхаар шууд чат дуусаа

Иргэн [122.201.22.82] 2023-02-08 12:34:32

ЭНХБАЯР ГЭДЭГ ГАЙТАЙ НӨХӨР МОНГОЛЫН БАХАРХАЛТ ХҮМҮҮСИЙГ ЦУГЛУУЛААД ЯЛ АСУУГААД БАЙГАА БОЛОЛТОЙ ӨЧИГДРӨӨС ХОЙШ Л ӨӨРӨӨРӨӨ БАРАРХАЖ БН ГЭСЭН ХҮМҮҮС ШУНАЛЫН ДЭВНҮҮД ЧИНЬ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ БИРДНҮҮД ЗАЙЛААРАЙ ЗҮГЭЭР

Зочин [66.181.187.123] 2023-02-08 16:29:51

Энхбаяр гишүүнийг би танихгүй,гэхдээ эр зориг гаргаж энэ баларсан заваан хэргүүд хэрхэн үүссэний учрыг олохыг хичээж байгаа ёстой БАХАРХАЛТ хүн гэж харж байна. Та энэ хүнийг дэмжжээрэй.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.