Л.Оюун-Эрдэнийн танхимын авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.
Авлигатай тэмцэх таван ажиллагаа:
Нэг. Шүгэл ажиллагаа
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
● Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
● Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
Хоёр. Шүүр ажиллагаа
● Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
● Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
● Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх
Гурав. Шувуу ажиллагаа
● Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
● Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
● Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
● Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
● Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
Тав. Шил ажиллагаа
● Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
● Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
● Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
● Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.21.105.204] 2023-02-09 08:51:47
Өөрсдөөсөө эхэл тэгвэл итгэе. Өөрсдөө бүгд хулгайч, авилгачид байж ийм ярихаар ард түмэн итгэх үү? өөрсдийнхөө орлогыг хар, дан нам дагасан хэдэг гөлөгнүүд ямар баян байна та нар. Өөрөө өөрсдөдөө та нар хариуцлага тооцож чадах уу? Өөрсдөө хулгайч, авилгалын хаадууд байж ийм юм ярихаар чинь л ард түмэн дургүй нь хүрээд байна.
Зочин [91.210.248.239] 2023-02-09 01:23:22
Зургаа дахь "Ш" нь " ШААВАА" . Ёстой сайхан шаалаа даа...
Зочин [150.129.141.208] 2023-02-08 22:06:51
ЗГ болон ИХ дахь хулгайчдаа эхлээд яллаадах...д
Магнай [199.7.157.99] 2023-02-08 20:00:25
Дургүй хүргэсэн ойр тойрныхоо хүнээ матаад байж дээ
Зочин [122.201.22.65] 2023-02-08 19:54:30
ОЮУН-ЭРДЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР ЁСТОЙ ХЭРЭГ АЛГАА ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАЖ МӨНГӨНИЙ ХАНШ ЦААС БОЛЧИХЛОО АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ЖИНХЭНЭ УЛ БОЛЖ БАЙНАА ЯАЦОРСОН ЗАСАГ ВЭ ЯАГААД АРД ИРГЭДЭЭ АДГИЙН ГУЙЛАГЧИН БОЛГОЖ БАЙГААН БЭ ?
"Ш.." гэдэг олон утга байна. Кх! [192.82.77.203] 2023-02-08 18:43:29
"Ш.. !" ажиллагаагаа марчихсан юм аа даа? " Ш..!" гээд хамаг муу мухайг хусчихдаг нэг тал бий. Гэтэл "Ш...!" гэж "худал битгий яриад бай" гэсэн нөгөө утга байна. Чухам аль "Ш.." гэдэг утгыг хэрэгжүүлэх гэж байгаа бол оо?
Зочин [202.9.46.111] 2023-02-08 18:33:59
ИРГЭД ЗӨВХӨЭ ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БИШ СТАРТЕГИЙН ТОМООХОН ОРДУУДААС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЁСТОЙ. ЭНИЙГ Л Ш АЖИЛЛАГАА ГЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ
Зочин [202.9.46.111] 2023-02-08 18:31:24
Цагаан сараас өмнө 1072 ш хувьцааны сүүлийн 10 жилийн ногдол ашиг авч банкны өр зээлээ тэглье
Зочин [109.252.132.150] 2023-02-08 18:15:06
Ш5 гэсэн чинь шударга 5 ийн лозун юм байхдаа. Гэтэл тавуулаа нуурс жду луйварын хэрэгт холбогдсон байдаг. Хий лозун яриад яахав данх аа.
Зочин [202.126.89.193] 2023-02-08 17:04:30
Зүтгэж л бна даа хөөрхий.Журмын нөхөд нь дэмжээд өгөөсэй!Ард ьүмэн дэмжтхийн дээдээр дэмжинэ. Шүүх прокурор, Атг, цагдаа хүчний байгууллагууд түргэн шуурхай ажиллавал болох асуудал.