И.Мөнхжаргал: Дээд шүүх Л.Гантөмөрийг ч Д.Ганбатыг ч бүртгэх ёсгүй

Aдмин / Улстөр

Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв.

Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын их хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Дараагийн даргыг сонгох ёстой бол энэ сонгууль, энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой юм. Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг битгий бүртгээрэй, намын дүрэмд нийцээгүй гэдгийг УДШ-д мэдэгдэж, бичиг хүргүүлсэн. Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй. АН-ын гишүүд үзэл бодлоо шингэсэн даргаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шүүх хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол Дээд шүүх гэдэг байгууллага АН-ын хувьд байхгүй болно гэсэн үг" гэлээ.

Мөн АН-ын гишүүн О.Батханд "Дээд шүүх бол улс төрийн намыг бүртгэдэг л байгууллага. Тэрнээс биш Ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргыг сонгодоггүй юм. Зөвхөн бүртгэх үүрэгтэй. Үүнийг л сайн ойлго. Дээд шүүх улс төрөөс хараат МАН-ынх юм байна. Дээд шүүх дахин хууль бус шийдвэр гаргавал АН-ынхан зүгээр суухгүй" гэв.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм.


Сэтгэгдэл

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ [202.179.26.102] 2023-02-10 16:22:53

ГУРВАН ХЭСЭГ ХУРАЛДААД БАЙХАД 170-180,000 ГИШҮҮНТЭЙ ЮМ ДАГУУ. НИЙТДЭЭ БОЛ 500,000 ГАРАН ГИШҮҮДТЭЙ ХЭРЭГ ҮҮ... ГЭЭД БОДОХЛООР Л ГУРВАН ХУРАЛ ТУС БҮРТЭЭ ШООЛ ХУДРАА САНАГДААД БАЙХЫН...

gg [64.119.23.123] 2023-02-10 13:14:04

ёстой харагдаагүй гарууд манай нам гэцэн шааж явна

Зочин [66.181.161.149] 2023-02-10 11:01:42

Хуц!

Зочин [103.212.117.241] 2023-02-09 19:10:51

ГАНТӨМӨРТЭЙ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

Иргэн [192.82.85.53] 2023-02-09 16:12:13

Энэ АНснууд яавч өөдтэй зүйл хийхгүй одоо бүр 3 даргатай боллоо хулгайч женко энэ намыг тараасан

zochun [202.9.46.126] 2023-02-09 15:43:42

MAN .MANiin shuuh hezeech Battulgiig AN dargaar songohgui.MANiin heden maanag.erguunees iluu oyunlag.chadvarlag.eh oron ard tumnee gesen setgeltei hun garaad irne gj sereg huchneer erh medeltenguud togloj bn Uls ornoo udirdah chadvar.bolovsrolgui baij boloh ch ZANGARAGtai uls turchid ch bhgui.Hudal hulgai hiih.eersdiigee shalgahgui.yllahgui.

Зочин [202.9.46.30] 2023-02-09 15:56:27

Ардчилсан намын хулгайч нар өрөөлөөс бус өөрсдөөсөө бурууг хай. Ичих нүүртэй байж сураач.

тогтох [202.21.100.210] 2023-02-09 15:33:49

Яана даа эд дотроо учраа олоод даргаа журмаараа сонгоод ирвэл болоо бишүү учраа ололцохгүй байж хэн нэгнээс буруугаа хайгаал шантааж маягын тулгалт мэдэгдэл хийгээл сонинч юм болох юмаа.

Зочин [202.21.118.6] 2023-02-09 15:08:31

Зарим нь намынхаа хагарлаас болж шээс нь гоожиж байна.Хэдэн төгрөг олдог ажлаасаа унахаас айж байх шиг. АН 3 хэсэг яана даа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.