Монголын үрсийг алагчилж, хүүхдийг мөнгийг ялгаварлахаа боль

Aдмин / Улстөр

Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчих, үл тоох хэнэггүй байдал сүүлийн 7 жилд эрх баригчдын хэрээс хэтэрч, өнгөрсөн гучин жилээс цолгорох болсон ч арай ч алаг үрсээ алагчлан үзэж, эцэг эхийнх нь хөрөнгө чинээ, нийгмийн гарал угсаагаар нь ангилах юм гэж зүүдлээгүй явсан түмэн олны итгэл хөсөрдсөн. Мал маллагааны арга барилыг, социализмын суртал ухуулгаар зэвсэглэн хүний нийгэмд хүртэл хэрэглэж байсан бурангуй байдлаа өөрчлөх чадамжгүй юу гэлтэй үхрийг өч төчнөөн тэрбумаар ээмэгжүүлэх шийдвэр гаргадаг шигээ хүүхдүүдийн мөнгийг бүх хүүхдэд эрх тэгш олгох шаардлагатай.

Товчхондоо малд хэрэглэдэг тэвээрэгтэй үгүйгээр нь ангилж заазлах гэж байгаа юм шиг хандлагаа эргэж харна уу л гэж байгаа юм. Хорин нэгдүгээр зуун бол өөрчлөлт, шинэчлэлтийн салхи намжиж төлөвшин тогтох, хувьсалын эрин байлтай.

Гэтэл ирээдүйгээ баян ядуугаар нь ангилж, зарим хүүхдийг 100 мянган төгрөг авахаас өөр аргагүй “улныхан”, зарим хүүхдийг 100 мянган төгрөг хэрэггүй “феодал” гэсэн дэндүү муйхар, мунхаг шийдвэрээ эргэж харахыг ард түмэн сануулсаар байгаа юм. Эрх баригчид ард түмний эсрэг дарангуйллын гараа чангалсаар байвал дэлхий дахин биднээс үргэн, хойд Солонгос шиг болгох вий.

Төрд алдаа засах бүрэн боломж, эрх мэдэл бий. Бүртгэлийн будилаан нэгэнт тодорхой болоод байгаа цагт дахин тооллого, бүртгэл явуулаад ч хамаагүй бодит тооцоогоо үндэслэн хүүхдүүдийг л ялгаварлан гадуурхахгүй байх ухамсар үлдсэн гэж найдахаас.


Сэтгэгдэл

Зочин [98.204.176.20] 2023-02-10 23:08:09

Luivarchdiin huuhduuded yu gej mongo ogdiin.ter mongo amaa archaal hayna bizdee.

МОНГОЛ ТӨРИЙН МУНХАГЛАЛ [202.179.26.102] 2023-02-10 15:44:40

ЭРГЧ НЬ ДҮҮГИЙНХЭЭ ЭЭЖ НЬ БОЛЖ БҮРТГҮҮЛТЛЭЭ АРГАА БАРЖ БАЙНА ДАА.... АРД ИРГЭДЭЭ ИЙМ БОЛГОЖ БАЙХДАА ЯАХАВ ДЭ... ТӨРИЙН ТҮШМЭЛҮҮДИЙН 99 ХУВЬ БУРУУ

Зочин [202.126.90.99] 2023-02-10 15:14:02

Manai huuhdiig hassan

Зочин [139.5.219.242] 2023-02-10 13:26:28

ХУ намын байж байгаа царай угаасаа л ийм шүү дээ, өөрсдөө хэдэн тэрбумаар нь идэж баяжицгаана, тэгсэн мөртлөө хүүхдүүдийг ингээд баян ядуу болгож ангилаад ялгаварлан гадуурхана ... энэ бузрын МАН-МАФИЙН төлөө яах гэж бараг 30 шахам жил саналаа өгч, сонгосноо өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй Монголын сонгогчид оо

Зочин [98.204.176.20] 2023-02-10 23:09:14

Orlogiin eh uusveriin shalgaj mongo oh ohguigee shiideh n delhii niitiin jishig shuu

Зочин [202.9.40.70] 2023-02-10 11:05:23

Хүүхэд, хөгшидөөсөө харамлаад улс баяжихгүй дээ, харин ингэж их идэж ууж байгаа нөхдөөсөө л хохирлыг төлүүлж дахиж идэх хулгайлах замыг хааж чадвал улс дорхноо л баян болмоор санагдна

Зочин [64.119.18.133] 2023-02-10 09:05:57

Хэргээр будилаан үүсгэж байгаа нөрдүүд дээр яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ.Хамгийн хариуцлагатай ажил хийж байгаа иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд яагаад санаатай ийм үйлдэл гаргаж байгаа юм бэ.Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөөчээ ямхричдэггүй юм бэ юм лбол хүүхдийн мөнгө яачихсан ЗАСАГ ВЭ НЭГ Ч ХҮҮХДИЙГ БҮҮ ГАДУУРХААЧ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.