Хаврын улс төр халуун эхлэх үү

Aдмин / Улстөр

Улс орны хямралыг дагаад улс төрийн нөхцөл байдал ч намжихгүй нь бололтой. Эрх баригчдын зүгээс бодлогын шинжтэй төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь бүү хэл авлигалтай тэмцэхийн амаргүйг гайхахаас өөрөөр гавьсангүй. Хамгийн том хулгайч, хамгийн “мэргэшсэн” тонуулчид хаана байгааг ч ард түмэн хангалттай мэдэж авлаа.

Хатсан үдээр шиг хуучинсаг арга барилаасаа болж төрийн хэргийг цалгардуулан намынхаа сохор дэмжлэгээр өндөрт заларсан түшмэдүүд өвчин тахал, дайн самууны нөлөөгөөр амьдрал нь дордсоор байгааг мэдрэвч тэвчихээс өөр сонголтгүй ард түмнээ бодох бус сандал суудлын төлөө уралдсаар, цэвдэг толхилцооноо үйлдэцгээсээр.

МАН-д цөлмөх хүсэл л давамгайлдагаас улс төрийн мэдрэмж ч ядаж сул гэмээр. Учир нь сөрөг хүчнээ төрийн хүчир, муйхар аргаар нухчин дарж, асуудалд орсон улс төрчдийг нь худалдан авч өөрсдөдөө үйлчлүүлвэл түмний хилэнг хөдөлгөж орхихоо мэдсэн ч үл тоомсорлох аж.

Энэ бүх суурь асуудлуудаас үүдэн хаврын улс төрийн ерөнхий дүр зураг ажиглагдах боллоо.

Юун түрүүнд ҮХНӨ-ийг ямар ч үнэ цэнээр хамаагүй хийж дуусгахаар хэт улайрч буй үзэгдэлд “яарвал даарна, ядарвал зүдэрнэ” гэдэг үг тохирох. Үндсэн хууль бол нийгмийн үнэт зүйл. Тогтолцооны гажуудлын гол шалтгаан нь хуулиндаа бус хэрэгжүүлэдэггүй хандлагадаа бий.

Засгийн газар АТГ албан тушаалын гэмт хэргийг илрүүлсээр байгаа ч шүүх засаглал нь дөргүй бух шиг дүлий дүмбэ оргиж буй учраас Л. Оюун-Эрдэнийн зүгээс ч МАН-ын хууччуулын найруулсан хор ч Үндсэн хуулийг засварлах аж. Ийм нөхцөлд улс төржилтийн золиос болсон ээлжит дордуулалт болчих магадлал тун их.

Нөгөө талаас ардчилсан намын удирдлагын асуудлыг шийдэхгүй хоёр жил гацааснаа гэнэтхэн нийт гишүүдээс нь бус ҮБХ гэх үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн хүнээс С. Баярцогтын жор, хорыг зэрэг тааруулсан бантангаар зуурч эхэлсэн. Хаврын улс төрийн халуухан эхлэх үр хөврөл ийнхүү соёолж, энд тэндээ “хөлд орж” байна.

Засаглалын хямрал, улс төрийн бужигнаан хоёр зэрэг эхлэх ийм үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ухаалаг үйл ажиллагаа, ҮАБЗ-ийн зангарга л эцсийн цэгийг хатгах болов уу.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.142] 2023-02-11 11:07:10

Газарын наймаагаар албан тушаал ахиж хувьцаа авч баяжсан этгээдүүд одоо түгжрэл нэрээр иргэдийн төсвөөс их мөнгө гаргаж байгаа эх үүсвэрийг тэднээс гаргуул Гэрийн гадаа жагса. Түгжрэл ногоон байгууламж устгасан одоо түүнийг төсвөөс гаргаж байна шудрага юм уу. Хамгийн том урхагтай хулгай бол газарын наймаа шүү. Төв аймгийн ойрын сумууд үүгээр мафи үүсгэн баяжиж байна. Бид цалингийг нь нэмнэ гэнэ

А.Ганцэцэг . [202.9.40.22] 2023-02-10 21:17:45

40 их наядын хулгайн гол толгойлогчид Хөгжлийн банкны сонсгол ,Батдөлийн гэрээс 7.3 тэрбум гарлаа , барилаа , суллалаа , дахин 1 сар хорино г.м сенсацын ард замхраад арилах шинжтэй . ЖДҮ-гийн хэрэгтнүүд одоо ч өндөр албан тушаалд б.гаа нь давтагдах бололтой

Зочин [66.181.160.4] 2023-02-10 15:38:42

Олон таван үггүй барьж хорь !!!энэ бол их эзэн хааны мөнхийн зарилаг юм шүү?!!!!!

Зочин [202.55.191.194] 2023-02-10 15:33:00

эзнээ муулвал та нар ажилгүй болно шүү дээ. батлагын угжны хүүхдүүд танай сайт

зочин [183.177.99.230] 2023-02-10 11:26:48

Нүүрсний хулгай болон албан тушаалын гэм хэрэгтнүүд Шүүхээс зөвхөн хилийн хориг тавих нэг бол хялбаршуулсан аргаар торгууль төлөөд л өнгөрнөө хөө


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.