ХӨДӨӨ АЖ АХУЙН УХААНЫ ДОКТОР ЛОМБЫН ЭРХЭМБАЯР: ХУВИЙН МАЛЫГ ТӨРӨӨС ЭЭМЭГЖҮҮЛЖ, ТӨСВИЙН МӨНГӨ ЗАРЛАГАДАХ НЬ УТГАГҮЙ ЗҮЙЛ
Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооны тэргүүн, хөдөө аж ахуйн ухааны доктор Ломбын Эрхэмбаяртай ярилцлаа.
-13 тэрбум төгрөгөөр 5.5 сая үхрийг ээмэгжүүлж, цахимжуулна гэх юм. Үүнийг та хэрхэн хүлээж авав. Ямар бодол төрөв?
-Үүний цаад утга учир нь малаа эрүүлжүүлж, экспортод махаа гаргах хүсэл эрмэлзэл байгаа юм шиг байна лээ. Аль ч үеийн Засгийн газарт тийм хүсэл эрмэлзэл, сонирхол байсан, байгаа, байсаар ч ирсэн. Аль ч Засгийн газрын үед сайдуудад зөвлөдөг юу ч мэдэхгүй мэргэжилтнүүд, эсвэл өөрийн ажлаа дэндүү сайн мэддэг мөртлөө мөр хувааж дугаарласан доор нь байгаа дунд тушаалын нөхдийн сайддаа зөвлөж байгаа царай нь тэр.
-Мөр хувааж дугаарлана гэж юу гэсэн үг вэ?
-Өөрсдийнхөө ажлыг мэддэг мөртлөө мэргэжлийн ямар ч мэдлэггүй. Тэгээд сайдад зөвлөөд сууж байгаа нөхдийг хэлээд байгаа юм. Харьцах хүмүүсээ ялгаж, дугаарладаг. Мэргэжлийнхэнтэй уулзуулдаггүй. Мэргэжлийн хүнээс үг сонсох вий дээ гэж яс нь хавталздаг нөхөд л байгаа юм. Бодоод үз дээ, бид байшин барья гэвэл эхлээд суурийг нь тавьдаг биз дээ. Түүнийхээ дараа ханаа өрнө гэх мэтээр явсаар хамгийн сүүлд дээврээ тавьдаг шүү дээ. Тэгэхээр байшингаар бодох юм бол сууриа тавиагүй байж дээврийнхээ банзыг хадаад унах юм. Ийм зүйл байж болохгүй л дээ.
-Тэгвэл малаа эрүүлжүүлж, цахимжуулахын тулд хамгийн эхэнд хийх ажил нь юу вэ?
-Юу ч мэдэхгүй хүмүүс түүнийг нь өлгөж аваад цахимаар шуугиад л байх юм. Тэд нараараа зөв гэж сэвүүлээд л, ийм зүйл байж боломгүй. Үе үеийн Засгийн газар мэргэжлийнхээ холбоодоос асуудаггүй. Яг юмаа мэддэг мэргэжлийн хүмүүстэйгээ зөвлөдөггүй. Тийм юмны л хор уршиг гарч байна. Зарим хүмүүс хэлж байна. Энэ нь малаа эрүүлжүүлж махаа гаргах гэж байгаа эхний алхам гэнэ. Тэр нь зөв л дөө. Түүнд хүрэхийн тулд жагсаагаад үзвэл наана нь 20-30 ажил хийнэ. Эрэмбэлээд, жагсаагаад үзэх юм бол наад ажил чинь 50 хувиас ард тал руу орох эрэмбийн ажил. Чухал нь чухал уу, чухал. Мал болгон бүртгэлтэй, гарал үүсэлтэй байх нь чухал уу, чухал. Гэхдээ түүнд хүрэхээс өмнө хийх ажил маш их байна.
Тухайлбал, ямар ажил хийх вэ?
-Хамгийн түрүүнд бүх малаа эмчлэх, бүх вакцин тариаг нь хангалттай хүрдэг болгох, түүнийг тарьдаг үйлчилгээнийх нь санхүүжилтийг сайжруулж, хүртээмжийг чанартай болгох гээд өч төчнөөн асуудал байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, малын тэжээлийн хангамжийг сайжруулах гээд ээмэгжүүлэхээс илүү чухал маш олон ажил бий.
-Гэтэл зарим хүмүүсийн үзэж байгаагаар хувьд гаргачихсан малыг эрүүл байлгаж, цахимжуулах нь малчдын өөрсдийнх нь хийх ажил гээд байгаа. Үүнийг төрөөс хийх шаардлагатай юу?
-Угаасаа малаа ээмэгжүүлнэ гэдэг нь хувийн хэвшлийн компани, малчдын өөрсдийнх нь асуудал. Хувийн малыг төрөөс ээмэгжүүлээд, төсвийн мөнгөнөөс гаргаад утгагүй зүйл хийж болохгүй. Сайд мэдэхгүй байж болно. Ийм зүйлийг сайдад зөвлөсөн тэр лоббичин нөхрийг, мэдлэггүй мөр хувааж дугаарласан нөхдийг хурдхан шиг төрөөс зайлуулах ёстой. Үүнийг ямар ч мэргэжлийн хүний нүдээр харсан нэгдүгээрт, малаа арвижуулах, махаа экспорлох тухай бодож байгаа бол бүх ажлаа эрэмбэлэх байсан. Ээмгийг одоо шууд хийх ажил биш. Хоёрдугаарт, хувийн хэвшил өөрөө хийх ажил.
-Монгол Улс 70 сая малтай гэдэг. Түүний зөвхөн 5.5 сая
үхрийг л 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх юм бол бүх малаа ээмэгжүүлбэл хэдэн төгрөг гаргах бол. Та тооцоолж үзсэн үү?
-Мэргэжлийн бус та нар хүртэл логикийн хувьд эргэлзээтэй зүйл ярьж байна шүү дээ. Гэхдээ яг 70 сая мөн биш нь чухал биш. 70 саядаа хүрч байна уу, хүрэхгүй байна уу гэдэг нь энэ асуудалтай холбогдохгүй. Төрийн мөнгөөр хувийн хэвшлийн зөвхөн үхрүүдийг нь ээмэгжүүлнэ гэдэг бол шударга бус асуудал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдмөөр байгаа бол манайх өвчингүй гэдгээ 3, 5, 10 жил ямар ч өвчин гаргахгүй баталгаажуулаад харуулах хэрэгтэй. Тэр хооронд эхнээсээ ээмэгжүүлсэн наад хэдэн үхэр нь махандаа явчихна шүү дээ. Ямар ч утга учир алга. Утга учиртай гэж байгаа мэргэжлийн зөвлөгөө өгөх багтай нь бид мэтгэлцэхэд бэлэн байна. Бид тэднийг мэтгэлцээнд дуудаж байна. Олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцье. Үүн дээр бид итгэл төгс байна.
-Зөвлөж байгаа багт танай холбоодоос, эрдэмтдийн зөвлөлөөс төлөөллөө оруулаач, хүн авъя гэдэг санал ирүүлж байсан уу?
-Үгүй. Үе үеийн Засгийн газар, сайдууд, яамд, Засгийн газрын гишүүд хэзээ ч мэргэжлийн байгууллагатай зөвлөдөггүй. Ганцхан энэ салбар ч биш. Монголын төр ер нь ийм болоод нэлээд удлаа. Сайн төр мэргэжлийн эрдэмтэд, практик дээр ажлыг бүтээдэг улсуудтайгаа ярьдаг байх ёстой. Ийм жишигт манай төр суралцах ёстой. Ингэж зөвлөлдөж чадахгүйгээс болоод төр ийм эмгэнэлт байдалд ороод байна. Ялангуяа энэ төрийн аппарат дотроо бугшсан хурган дарга болчихсон нөхөд нь тойроод л эрдэм мэдлэгтэй хүнтэй ч сайд нараа уулзуулдаггүй, вакумжуулдаг. Мэргэжлийн хүмүүстэй уулзаад өөр мэдээлэлтэй,
өөр санаа бодолтой болчихно гээд түүнийгээ бараг шөнө унтахгүй шахам хариулж, үүрэгдэж байдаг иймэрхүү лоббичин нөхөд төрд байна шүү дээ. Төрийн дунд шатанд бараг сайд дарга нараа хариулаад явж байдаг. Өөр улсуудтай уулзчих вий дээ гэж голоо зурсан. Ийм л болчихоод байна шүү дээ.
-Мэргэжлийн холбоодоос зөвлөмж аваагүй дунд шатныхны зөвлөгөөгөөр шийдвэрээ гаргаж байгаа бол сайд нь өөрсдөө уншиж, судалж, танилцаад шийдвэрээ гаргадаггүй юм уу?
-Түүнийг нь би сайн мэдэхгүй юм. Ганцхан өнөөдрийн сайд гэхээсээ илүү үе үеийн Засгийн газар сайд дарга нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсдоггүй. Үе үеийн Засгийн газарт сайд даргын цүнхийг бариад явдаг нөхөд байдаг. Тэд нь буруу бодлогоор ажиллаад, мэргэжлийн санаа оноо нэмэхгүй, өөрсдийнхөөрөө хийж байна. Ер нь малаа ээмэгжүүлэх нь зөв. Мал ээмэгжүүлэхийг буруу гэж байгаа юм биш. Харин бүртгэлжүүлэхийн өмнө хийх ажлууд зөндөө байна. Малаа бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажил нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн хувьд малчин хүн өөрөө хариуцах ёстой. Малчин өөрөө түүнийгээ хариуцахад буруу байхгүй. Харин мал болгоныг ээмэгжүүлэх ёстой гэж хууль гаргасан ч болно. Хүнс үйлдвэрлэгчийнхээ хувьд хэрэглэгчдийн өмнө үүрэх үүрэг хариуцлага юм шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зар [66.181.181.63] 2023-02-13 10:40:24
Хувийн машинд төрөөс номер авч өгдөггүй биз дээ сайд минь сайн бод дахин сонгогдох гэж төрийн мөнгөөр шоу битгий хий тэгж байж бүдэрээд өвдөг шороодов доо
Зочин [66.181.182.235] 2023-02-17 00:17:02
Титмкззылөз9
Зар [66.181.181.63] 2023-02-13 10:36:31
Эрхэмээ яг зөв хувийн орон сууцанд, хувийн уурхайд, хувийн машинд нь төрөөс таарч тохирсон иөннийг нь өгдөггүй биз дээ яг түүнтэй адилхан харин төр нь тэр ээмэгээ бэлдэж өг малчид худалдаж авахд ээмэглэ тэгээд бүртгэлжүүл тэр бол малчин үүрэг
зочин [192.82.65.120] 2023-02-13 08:13:23
Ерөнхий сайд та наад малын талаар ямар ч мэдлэггүй сайдаа нэн даруй СОЛЬ. Бусад мэргэжлийн бус сайдуудаа мөн адил СОЛЬ. ХАЛ
Санал [202.9.40.210] 2023-02-12 19:39:10
Тийм блгүй дэ
зочин [64.119.18.63] 2023-02-12 13:09:06
Энэ хүн улс төрийн өнцгөөс биш харин мэргэжлийн талаас нь зөв яриад байгаа юм биш үү? 13 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь юу вэ? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ҮҮ? Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг татвар төлөгчид өөрсдөө хянадаг хууль эрхзүйн тогтолцоотой болох хэрэгтэй байна. Яагаад малчдын үхрийн ээмэгийг татвар төлөгчид юмуу олон улсын байгууллага санхүүжүүлэх ёстой вэ? Малчид мах, сүү болон малаас гарах ашиг шимийг өөрсдөө хүртдэг биз дээ? Малчид улсад ба татвар төлөгчдөд юуг үнэгүй өгдөг вэ? Цаг хатуурахаар өвс тэжээл үнэгүй өг, янз бүрийн хөнгөлөлт урамшуулал өг гэж малчид шаарддаг нь шударга уу? зөв үү? Монголын бараг бүх малчид одоо бүгд мянгат малчид болчихсон юм биш үү?
Зочин [124.158.67.84] 2023-02-12 10:48:57
уг нь төсваас 1 ч төгрөг гаргахгүй гэсэндээ. олон улсын байгуулга санхүүжүүлнэ гэсэн. мушгиад л гүтгээд байх юм
ss [202.131.241.158] 2023-02-13 17:55:22
adilhan ulsiiin mongo
Зочин [202.21.107.32] 2023-02-12 10:38:15
Энэ хүн хаанахын ямар их сургуулийн докторантурт хэдэн жил суралцаад, ямар судалгаа хийгээд доктоын зэрэг хамгаалсан юм бол оо. Эсвэл гэнэт төрдөг докторуудын нэг юм болов уу даа,
Зочин [66.181.161.109] 2023-02-12 20:46:02
Хардаж болно ядаж намтарыг нь уншсан уу ганц үнэнээрээ яваа хүн харвард бол төгсөөгүй ээ
Балдан [103.161.242.126] 2023-02-11 21:18:10
Аль нэг сдагын үхрийн фэрмийн үхэр цахимжиж хилээр гарахад бэлэн болсон байх тэгээд лоббидож төрийн мөнгөөр баталгаа цахимаа зохицуулж байхгүй юу улсаараа л хамтдаа хөгжие үгүй бол зайгаа тавиад зайлах хэрэгтэй Жижиг биш томоор хардаг энэ хүн шиг хүмүүсийг дээш нь гаргах хэрэгтэй
Зочин [192.82.68.24] 2023-02-11 17:33:04
Тэр их мөнгөөрөө ядаж хэрэгтэй нэг үйлдвэр байгуулаач!!! Энэ засаг төр үйлдвэр байгуулахаас зайлашхийгээд байна. Гадны улс бол түүнийг нь дэмжинэ, аягүй бол урамшуулна, харин улсаа бодвол ...
Зочин [66.181.186.239] 2023-02-11 15:10:17
Мал хэдийгээр төрийн хамгаалалтад байх хуультай ч хувийн малыг төрөөс ээмэгжүүлэх нь буруу санал нэг байна. хувийнхаа өмчийг өөрсдөө хамгаал арвижуулах хэрэгиэй. Даварсан малчдыг харж ханддагаа болих хэрэгтэй. Бусдаас дүгээр юм авах хобий өвчтэй болсон малчид одоо болно.
AAAAA [168.235.206.77] 2023-02-11 08:10:11
Davaasuren Bolorchuluun 2 ih hor nairuuldag baisan Davaasuren yamar ajil hiij 10% AVDAG ARGIIG NI ZAAJ ZAAVARLAJ BNAASAAAAA DAAAAAA
Иргэн [202.55.183.178] 2023-02-11 10:52:38
Бүх амьдарлынхаа туршид уншсан ном нь 200төгрөгний гялгар торонд багтах хүмүүс төр бариад удлаа, тэнэг тэнэг шийдвэр , бүр хууль, захирамж, тогтоол гаргахад нь бачимдаж уурлах байтугай гайхахаа болиод удаж бнаа. Ямар нэгэн асуудалд ул суурьтай , шинжилгээ судалгаатай, мэргэжлийн үүднээс хэзээ ч ханддаггүй. Мөнгө цагаан нүд улаан хаанаас гарч ирсэн юм гэмээр лоббичин нөхдүүдийн үгээр, мөнгөөр шийддэг. Зарим хууль, зарим тогтоол захирамжийг нь уншаад нүүр биш х...шного улайдаг болохоор уншдаггүй, мэдэхийг ч хүсдэггүй. УИХ-д гарч ирэхдээ Монгол түмнийхээ төлөө, та нарынхаа төлөө ёстой үхмээр бна гэж ирээд л ш....на, гарсан хойноо улсынхаа хөгжлийг хойш нь татсан, энгийн иргэдийг хохироосон, ирээдүй үеээ балалсан хууль, тогтоол шийдвэр гаргаад бгаа шүү, сүүлдээ дээр доргүй бүр хулгай хийдэг болж, та нар ичдэггүй юм гэхэд түүх болж үлдээд хойч ирээдүйд үр хүүхэд чинь горыг нь амсана даа
иргэн [64.119.27.162] 2023-02-10 19:29:22
Эрхэмбаярын зөв.Малаа эрүүл байлгаж.эрүүл хүнс гаргаж борлуулан түүгээрээ амьдрах ёстой юм байгаа биз дээ энэ малчид.Чихэндээ ээмэг хийлгээгүй вакцин хийлгээгүй малтай айлын ноос ноолуур.мах.сүүг худалдан борлуулахыг зогсоох цаг нь болсон.Эрүүл.аюулгүйн шаардлага хангасан.халдваргүйжүүлэлт.урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх шаардлагыг хангасан нь эн тэргүүнд ашиг олох нөхцлийг (эрхийг) малчдад төрөөс бүрдүүлэх нь чухал байгаа юм.Харин дураараа дургиж байгаа хэнэггүй.танхай.эрх дураараа малчдад ухуулан сэнхрүүлэх болон албадах аргыг хослуулан хоцрогдсон бүдүүлэг арга сэтгэлгээнээс нь салгах хэрэгтэй.Энэ талаар засгаас дорвитой бодлого боловсруулан зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм.Бид алин болгон дэлхийн улс орнуудад бохир заваан.халдварт өвчин тахалтайгаараа дуудуулж .муу дээр муугаа нэмж байх вэ? Их хурал.Засгийн газрын эрх бүхий нөхдүүд сонгуульд сонгогдохын тулд сохор харалганыг дагаж сохор тэнэг бодлого явуулдгаа эх орон.шударга журам баримтлаач!!!!
Зочин [150.129.142.188] 2023-02-10 16:38:29
МАЛ ээмэгжүүлэх ажил зөвүү гэвэл зөв энэ бол хуульчлагдсан ажил.Аль 2000 аад оноос улсын төсвөөс хөрөнгө гаргаад олон удаа ээмэгжүүлсэн шүүдээ. Улс орон санхүүгийн хүндрэлтэй байхад төр хариуцаж олон тэр бум төгрөг зарж хувийн малыг ээмэгжүүлнэ гэдэг нь цагаа олоогүй асуудал гэж ойлгож байна. Үнэхээр ээмэгжүүлэх гээд байгаа юм бол малчдаас нь хөрөнгийг нь гаргаж энэ ажлыг явуулах хэрэгтэй байхаа.
Зочин [202.126.90.76] 2023-02-10 16:38:11
Төсвийн мөнгө идэх гэсэн далд санаа байгаа нь тодорхой, үүний оронд малын вакцины хөгжүүлэлтэд анхаарах ёстой
Зочин [66.181.190.216] 2023-02-10 15:50:33
Маш зөв. Эрхэмбаяр өөрөө мэрэгжлийн хүн биз дээ Салбарыг өөд нь татчихаар ийм хүмүүсээ яагаад дээш нь гаргадаггүй юм бэ
Зочих [66.181.190.216] 2023-02-10 15:48:49
Л. эрхэмбаяр яг үнэнийг хэллээ эхлээд малаа эрүүлжүүл, малчид малынхаа ээмгийг хариуцах хэрэгтэй бусад орнууд ч ийм л байдаг. Эрхэмбаяр та Хөдөө аж ахуйн сайд хийж болдоггүй юм уу. Жинхэнэ ийм хүнийг дэмжмээр байгаа юм даа
Малын эмч [66.181.160.111] 2023-02-10 15:42:11
Эхлээд вакцины маш сайн олон улсын жишгийн хүртээмжтэй үйлдвэр хэрэгтэй байна, дараа нь малчид бүх зардлаа хариуцаад малаа дархлаажуулж байх нь зөв, өнөөдрийн байдлаар халдварт, гоц халдварт өвчин ихээр гарах боллоо. гэтэл вакцин огт хүрэлцээгүй, санхүүжилт байхгүй, малчид төлбөр төлдөггүй байх нь буруу тогтолцоо, төр төсөв даахгүй байж булуу хураах хэрэггүй, одооноос эхлээд бүх вакцинжуулалтын зардлыг малчид хариуцах хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй байна. Саяхан "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт хийх гээд бүтэлгүйтсэн, их мөнгө салхинд хийсгэсэн гашуун туршлага бий шүү, судалгаатай, олон талаас нь хэлэлцэж байж асуудлыг шийдэх нь зөв болов уу гэж санана.
Зочин [202.9.40.109] 2023-02-10 15:21:30
Ямар усан тэнэгүүд УИХ ЗГ ороод бмд нарыг мөнгө хувь тавилангаар тогложибөйгааг харах тод жишээ. Ичиж үх огцор Болорчулуунаа
Зочин [203.23.49.170] 2023-02-10 14:36:15
Эхлээд тэр өвчин зовлонгоос нь салгаж байж дараа нь наад ээмэгээ ярих ёстой баймаар. Яг л зөв хэлж дээ
Зочин [192.82.83.9] 2023-02-10 14:22:12
Зөв. Иргэд эсэргүүцэх хэрэгтэй. Дэлхийн банкны мөнгө чинь зээл шүү дээ дараа нь монголын өр болж ард иргэд төлдөг. Төсвөөс санхүүжүүлэхгүй гэхээр хүмүүс зөвшөөрнө гэж бодоод байгаа шуналтай мэдлэггүй бас сэтгэлгүй сайд дарга нарыг сайн илчлэх ичээх хэрэгтэй
Зочин [124.158.107.35] 2023-02-10 13:55:06
малчид чинь нэг хонь худалдаж авья гэхээр өгдөггүй л юм бнлэ, хичнээн ээмэгжүүлээд тэд малаа эргэлтэнд оруулах сонирхол байхуу бас өвчтэй, туранхай ээмэгтэй үхрээр яах билээ
irgen [202.9.46.51] 2023-02-10 13:29:50
G
Зочин [202.126.90.45] 2023-02-10 23:26:55
Улс..эх.орноо.ард.түмнээ.өрнд.битгий.хий.сайд.аа.малын.эрүүл.мэндий.асуудалд.онцгой.анхаарал.тавьж..анхан.шатанд.ажиллаж.байгаа..хэдэн..малын.эмч.нараа.нэгтгэж.төрдөө.авч.анхаарал.тавьж.ажиллах.цаг.нь.болоод.байна
Зочин [64.119.25.198] 2023-02-10 12:54:37
сонгууль өөртөөд ирэхээр солиорол ихэсдэг юмаа их хуралд горилсон их мэдэгчид гарна мүонт сүүлийн үед хар мэдээний сутаг балжээ
Зочин [203.98.76.9] 2023-02-10 12:41:03
Ээмэгжууүлэлт нь мах экспортлоход хэрэгтэй юм бол хамгийн их экспортолж байгаа хонио хамгийн түрүүнд ээмэгжүүлэх хэрэгтэй юм биш үү Үхрийн махаар өөрсдийнхээ хэрэгцээг хангамж чадахгүй байж экпортлох талаар яримааргүй байна
Зочин [139.5.216.71] 2023-02-10 12:40:49
Үхэрийн нас хэд билээ. Ээмэгжүүлсэн тугал нь 3 жилийн дараагаас эхэлээд мал маханд явчих нь нөгөө үхэр нь бурцелёз гуур боомноосоо салж амжаагүй байхад шүү. Эрүүлжүүлсэн үнээ бухнаас гарсан төлөө ээмэгжүүлэхийн тулд доод тал нь 2жил их ажил хийх хэрэгтэй Эрхэмбаярыг дэмжиж байна. Тэгээд ч хувийн малыг төр ээмэгжүүлнэ гэж юу байхав 5 хошуу малаас ганцхан үхэрийг сонгож авна гэнээ. Хонь ямаа адуу тэмээ нь бэлчээртжй өвчнөө тараагаад явна шүү
Иргэн [192.82.68.73] 2023-02-10 12:39:11
Энэ хулгайчууд их хуцдаг болжээ өөрсдөө ажиллаж байхдаа хийж байхгүй юу хийж байсан юм баахан сан байгуулж хувааж идсээр байгаад ажил хийж амжаагүй байх тиймээ АНснуудаа
Энхтайван [66.181.161.162] 2023-02-10 12:24:58
Малын эмч мэргэжлийн хүний өнцгөөс харахад Л,Эрхэмбаяр яг зөв хэллээ,
зочин [202.9.40.38] 2023-02-10 11:42:09
маш зөв
Зочин [192.82.92.173] 2023-02-10 11:37:11
зөв шүү