Баяжих хүсэлтэй бол улс төрд БҮҮ ОР!
Эдийн засгийн үр ашигтай тооцоо, ухаалаг хэрэглээг баяжих хүсэлтэй хольж хутган мухар сүсгийн хэлбэр лүү оруулж орхисон тарчиг сэтгэлгээ үеэ өнгөрөөх хараахан болоогүй бололтой. Хэрэгцээгээ хангахын тулд амар хялбар арга хайж, ажил хөдөлмөрийг үгүйсгэн хулгайг шүтэх байдал улс төрд ноёлов.
Гэтэл бизнесийн зарчимд тулгуурлан өрх гэр бүлийнх амьжиргаагаа дээшлүүлэх, төрийн албанд ажиллаж нийтийн эрх ашгийн төлөө зүтгэнэ гэдэг тэмээ ямаа шиг хоёр ойлголт. Хоёулаа сэтгэлийн таатай мэдрэмж төрүүлдэг ч улсын төсвөөр хулгайлах, зах зээлийн хуулийн дагуу өрсөлдөөн дунд бизнесээ босгохыг ялгаж салгаж чадахгүй бол төрийн албаны нэр хүндийг шороотой хутгахын хэрэг өнөөгийн улс төрчдөд байхгүй.
Хулгайн донг буддизм ба бусад гүн ухаанд засрахад хэцүү сэтгэлийн гэм хорын үндэс гэдэг. Гэтэл үүнийг улам нарийвчлан луйврын тогтолцоонд шилжүүлсэн өнөөгийн төрийн түшмэдүүдийн үйлийн үрийг хожим ирээдүй хойч нь үүрэх бололтой.
Төрийн албаны тухай хуульд
3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;
3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;
Дэлхийн аль ч хуулийн практикт улс төр, бизнес хоёрыг зааглаж тусад нь ойлгодог. Өөрөөр хэлвэл төрд ажиллах хүсэлтэй бол баяжих бус асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй үүргээ мэдэж, эрх хэмжээнийхээ хүрээн ажилладаг байхыг заажээ.
Баяжих хүсэлтэй зарим залуус Монголын төрийг ард түмний тархиар наадаж, ахуйгаар нь дарамтлаад өөрсдөө тэрбумтан болно гэх өлөн хүсэлдээ дулдуйдах нь харамсалтай.
Сэтгэгдэл
Иргэн [103.57.94.208] 2023-02-12 20:59:02
Мангар хүмүүс амархан ажил хайж, улс төрд ордог. Тэр дипломнууд нь бүгд хуурамч эсвэл шалгалтуудаа хуулж өгдөг байсан нь лавтай. Ухаантай хүмүүс шинжлэх ухааны академид ажилладаг, ном гаргадаг бөгөөд мэргэжлээрээ насаараа ажилладаг юм.
Улс төрд ороход гаргасан зардлыг эхлээд нөхөх хэрэгтэй. Хэн энэ мөнгийг гаргаж өгөх юм бэ? [66.181.183.249] 2023-02-12 18:58:43
Зүгээр баяжихын төлөө улс төрд хүмүүс орлоггүй юм. ЭХНИЙ ЭЭЛЖИНД бол улс төрийн кампанид зарлагадсан мөнгөө эргүүлж олж авахын тулд мөнгөний төлөө явдаг юм. Харин тэр мөнгийг нөхөж авч чадсан бол ДАРААГИЙН ШАТАНД гардаг, хэрэгцээгээ хангаж эхэлдэг.. Тэгэхлээр манай улс төрч бүр АЛЬ ШАТАНД байдаг юм бол доо?
Зочин [202.55.188.93] 2023-02-12 16:21:56
Төрөөс цалин авдаг бүх хүн байнгын Хөрөнгийн зяналтанд байж байх ёстой юм ьайна,нэг удаагийн зяналтыг аргалж болно,хяналт жилийн жилд явагдвал ,үр дүн гарна.Хамааиан,үр хүүхдийг нь хамт шалгах ёстой.
Зочин [133.200.129.193] 2023-02-12 06:41:28
Баяжихыг хүсэхгүй хэн байхав Одоо үед албан тушаалд очиж байж л баяжих боломжтой болж За тэгээд МАНд элсвэл улсын хөрөнгөнөөс санаандаа хүртэл идэх боломжтой түүнээс хүртэгсэд улс орны хөгжил түй ч хамаагүй болсон цаг үе ирсэн шүү
Зочин [122.201.24.204] 2023-02-12 14:27:36
Unenshd
Зочин [202.179.24.95] 2023-02-11 14:31:40
Төрийн албаныхан хулгайгаа нуухын тулд эдийн засгийн цалингийн дунджаас хэт өндөр цалин 2 саяаас 50 сая хүртэл төгрөг өөрсдөдөө батлаад олгоод эхэлсэн. Энэ хэт өндөр цалин тэдний авилгал, албан тушаалаа хэтрүүлэх замаар олж авсан хөрөнгүүдийг нь зөвтгөх боломж олгодог. Төсвийн мөнгө бол жирийн иргэдийн мөнгө. Төрийн албан хаагчдын цалинг хувийн хэвшлийнхний цалингийн дунджаар тогтоох ёстой. Төрийн албанд ард түмэнд үйлчлэх сэтгэлгээтэй хүмүүс байх ёстой.
Зочин [192.82.71.99] 2023-02-11 12:46:55
Шоронд орохгүйн тулд шуналаа л тэвч шунал бол бас л нэг хэлбэрийн дон болоод бнашд хүнд нэг эхнэр нэг байр нэг машин хүрчдэг цалин тай ажил байхад л болоошдээ
Зочин [122.201.24.204] 2023-02-12 14:28:11
Ataarhuu yumbe
Зочин [110.53.241.244] 2023-02-11 19:48:30
ene unen
зочин [66.181.182.142] 2023-02-11 10:29:14
Төр лүү баячууд болон хөгшин залуугүй тэмүүлдэг учирыг одоо ойлгож байна уу. Тодорхой байсан даа.