ҮХНӨ БА ХАВРЫН УЛС ТӨР ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ?
Сонгууль угтсан жилүүдийн адил 2023 он улс төрийн халуун сэдвүүдээр дүүрэн эхэллээ. Олон тэрбум, их наядаар хэмжигдэх авлигын гэмт хэргүүдэд одоогоор шүүхээр шийдвэрлэгдсэн нь ховор ч том улс төрчдийг буюу олон жил эрх баригч намын дахан доогуур “жа”-лсан эрхмүүдийн нэр эхнээсээ дурьдагдан чих дэлсэв.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зүгээс аль аль нь асуудлыг “...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү аваачиж магадгүй байгаа шүү...” гэх агуулгатай мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн болохоор тэднийг ҮХНӨ-д өөрсдийн сонирхолоо илэрхийлсэн дохио мөн гэж харахаар. УИХ-ын даргын хувьд ч эл асуудалд гүнзгий анхаарал хандуулсаар ирсэн. Иймд энэ хаврын улс төр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба төрийн гурван өндөрлөг дээр төвлөрч явагдах бололтой. Засгийн газрын авлигатай хатуу ширүүн тэмцэл өрнүүлж буй нь эрх баригч намын бугширмал байдалд доргио өгөв үү гэлтэй хууччуулын зүгээс ч энд тэнд гар барьцгаах болов.
Тохиролцооны улс төрөөс дахиад толхилцооны нийгэм рүү.
Улс төрийн нөхцөл байдлын өнөөгийн шинж төрхөөс фракц хоорондын тохиролцоо, маргаан, эрх ашгийн хүрээнд л монгол орны хувь заяа даатгагдах бурангуй, бүдүүлэг арга хэлбэрээс мөд салахгүй бололтой. Дэлхийн шинэ тутам дэглэмүүдийн хөдөлгөөнийг авч үзвэл эв нэгдэл, үндэсний нягтрал юун түрүүнд чухал болж эхэллээ. Гэвч Монголд хувийн эрх ашиг, бүлгийн эрх ашиг, намын эрх ашиг, улс орны эрх ашиг гэсэн урвуу гаж тогтолцооны эрэмбэ үйлчилсээр.
Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бөх. Хорин хүн эвгүй бол эвдэрхий хүрээ мэт. Эв нэгдлийн чухал, давуу талыг онож цэцэлсэн монголчуудын уламжлалт сэтгэлгээний охь нь үүнд бий. Гэтэл нийтлэг зорилго тэмүүлэлгүй жижиг хувь сонирхол давамгайлсаар байвал улс орны хувь заяатай холбогдох хортой үр дагавартай.
Сүүлийн 30 гаруй жилийн түүхийг хожим үр хүүхэд маань судлахад бага хаадын үеэс ч долоон дор ахуйн шинжтэй хэрүүл маргаан ихтэй ичиж нүүр улайм дүр төрх үлдчих вий.
Ямар ч үндэстний түүх нь үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн түүндээ нэгдэж, нийтлэг зорилгынхоо төлөө түмэн олон бүх хүчээ дайчлахад элдэв жижиг сонирхол сарнидаг аж.
Сэтгэгдэл
Ямар Үндсэн хууль гаргах гэж байгаа юм бэ? [66.181.183.249] 2023-02-15 00:10:07
Монголд аль анги, бүлгийн Үндсэн хууль гаргах гээд байгаа юм бэ? Пролетарийн уу? Буржуазия буюу хөрөнгөтнийх үү? Гудамжны ядуусынх уу? Төрийн байшууллагууд алиных нь ҮХ-ийг бэлтгээд байнаа?
Иргэн [103.57.94.208] 2023-02-14 19:13:59
Ядуу хүн улстөрждөг юм.
Зочин [66.181.187.141] 2023-02-14 12:01:49
СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ТҮҮХ БОЛ ЭД ХӨРӨНГӨ ШУНАЛ ТАЧААЛ ГУЙЛГАНЧЛАЛЫН ТҮҮХЭЭР ҮЛДЭНЭ. ТҮҮНИЙ БИЕТҮҮД НЬ С. БАЯР, ЭНХСАЙХАН, ЭНХБАЯР, САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ЛУЙВРЫН УДИРДАГЧДЫН НЭРС МӨНХӨД ЗҮҮГДЭЭСТЭЙ ТҮҮХЭНД МӨНХӨРНӨ
Зочин [66.181.187.141] 2023-02-14 11:59:33
БАГА ХААДЫН АРЧААГҮЙ ТҮҮХ НЬ ЭРХ ЯМБАНЫ ТӨЛӨӨ БАЙСАН БОЛ СҮҮЛИЙН30 ЖИЛИЙН ТҮҮХ ГЬ ЭД ХӨӨНГӨ ШУНАЛ ТАЧААЛЫН БУЗАР БУЛАЙ ТҮҮХ ЮМАА