Сөрөг хүчингүй улс оронд дарангуйлал тогтоно

Aдмин / Улстөр

Сөрөг хүчин гэж юу болохыг сайн ойлгоогүй эрх баригчдад ард түмний ам уралдаг хэлж байгаа ганц өгүүлбэр бол “ эрүүл нийгмийн амин сүнс, эдгэрэхгүй дарангуйлалд автахгүй байхын гол дархлаа нь сөрөг хүчин юм” гэж ил далд мөн ч олон хэллээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн байдал ч үүнийг ойлгууллаа. “Парламентыг ардчиллыг төлөвшүүлнэ” хэмээн ам уралдан ярьцгаах мөртлөө сөрөг хүчингүй парламент, шүүмжлэл сонсдоггүй засагтай байхын төлөө улайран улс төржих үзэгдэл сүүлийн жилүүдэд үргэлжилжээ.

Ардчилсан намын хувьд 30 жил доголон хөлтэй, олон таягтай явж ирсэн гор нь нэг л үе дээр ийнхүү тэсэрч ардчиллын нэр хүндийг хамгаалах сөхөөгүй ч болох шахав. Гэвч муутай сайнтай парламентын ардчиллын гол утга учир болсоны хувьд улс орноо дэд бүтэцжүүлж, зах зээлийн эдийн засгийг ойлгуулж, хоёр ардчилсан Ерөнхийлөгчийг угтаж, үдэж, өч төчнөөн улс төрчдийг нэр дээрээ хүмүүжүүлсэн туршлагатай нам болжээ.

Хүмүүнлэг, иргэний ардчилсан үзэл баримтлалыг дэлхий даяараа “хэрэггүй юм” гээд хаяагүй, хөгжүүлэн, бэхжүүлж боловсруулан нийгэм, үндэсний онцлог, ёс суртахууны хэв шинждээ тохируулахаар төлөвшлийн замдаа яваа. Ийм үед “сөрөг хүчин” гэдэг ойлголтыг унших ч хүсэлгүй байх бус ядаж муур хулганыг барьсан хойноо үхүүлэх ч үгүй сэхүүлэх ч үгүй өнхрүүлж тоглодог шиг сэглээд байж болохгүй юм. Монголын улсын бүхэл бүтэн нэг зууны түүхийг эрээчиж чадах МАН улс төрийн зангаргаа харуулж, шударга өрсөлдөх “ЗОРИГ” үлдсэн л бол сөрөг хүчнийхээ бүртгэлээр эрх мэдлээ ашиглан наадаж тоглохоо болих цаг болжээ.


Сэтгэгдэл

Zochin [116.125.182.8] 2023-02-16 13:15:09

Unen uym bnaa..

Дэндүү олон хуваагдчихсан сөрөг хүчин. [66.181.183.249] 2023-02-14 23:25:49

Монгол нь дэндүү олон СЭХЭЭТЭНтэйгий ГАЙ нь одоо гарч байна. Хэтэрхий их. Тэд нар чухамхүү их юм сурч мэдсэн учир хоорондоо НЭГДДЭГҮЙ. Иймд 20 орчим намд хуваагдчихсан байдаг. Иймд МАН-д олигтой өрсөлдөгч болж ЧАДДАГГҮЙ.

Ленины сургалиас. [66.181.183.249] 2023-02-14 23:49:35

Сэхээтний төөрөгдөлөө гэж.

Иргэн [103.57.94.208] 2023-02-14 19:55:50

Монголчууд мангараараа гайхуулах гэж улс төрд ордог учир нь цалин ихтэй ажил хийхэд нь тархи нь хүрдэггүй юм. Одооны төрийн өндөрлөгүүд гэхэд цэрэг, шашны зүтгэлтэн гээд хөдөө ба гэр хорооллын юмнууд.

IRGEN [202.9.46.249] 2023-02-14 11:32:57

AN BOL YAMARCH CHADBARGUI NAM ODOO TAR. TA NARAAR MONGOL DUTAHGUI. 2024 OND TA NARIIN SONGUULI GEJ BAIHGUI SHUU.

Зочин [202.9.47.3] 2023-02-14 09:55:42

1996-2000 онд ардчилсан нам олонхийн суудал авч дөрвөн банкийг дампууруулж хүмүүс цалин тэтгэвэр тэтгэмжээ цагтаа авч чадахгүй хэцүү байсан. 2012-2016 онд ардчилсан нам сонгуулиар ялж 10 их наяд төгрөг захиалгаар хэвлүүлж, чингис самурай мазалай өрийн бондуудыг босгож эдийн засгийг сэхээнд оруулсан.

Зочин [192.82.69.130] 2023-02-14 10:09:16

Дээрхи 202.9.47.3 ийн сэтгэгдэл худал мэдээлэл байв.2016 онд урьд хуримтлагдсан бүх өртэйгээ нийлээд нэг хүнд 15 сая ноогдож байв.Эдүгээ МАНыг төр барьснаас хойш монголын өр нэмэгдэж нэг хүнд 30 сая төгрөг ноогдох болов.2016 онд $= 1850 төгрөг байв.Одоо $=3600д ойрхон байна.2012-2016 онд бүх аймгийг /3000 км/авто замаар холбож чадсан.Харин МАН дарханы 204 км замын талыг нь 6 жилд арай хийж тавьлаа.ЖДҮХС г УИХдахь 49 гишүүн хувааж идэж ард түмнийхээ боломжийг хулгайлж байв.Тэр жишигээрээ ХБ , НДС , ЭМДС/Ундармаа/ нүүрс гээд МАН хулгайлж идэв.Бузар булайг яривал далай далай.36000 хэлмэгдсэн иргэнд татвар төлөгчдийн мөнгөнөөс нөхөн олговор өгч байх юм.Гаүар , 60 тэрбум , хүчин , ,бөгс илээч , идээчин уугаачингууд , оймсны мөнгө дэд сайдын гэртэх 7.3 тэрбум бүгд МАНынх


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.