Б.Ган-Очир: Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, татвараа багасгаж дахин өршөөл үзүүлэх хэрэгтэй
Ардчилсан намаас татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир: " Монголчууд маань байсан хэдэн төгрөгөө гөвөөд шинэ жилээ тэмдэглэлээ. Одоо цагаан сар болно. Энэ хугацаанд бүгд чаддаг чаддагаасаа мөнгө зээлээд, эрвийх дэрвийхээрээ хичээгээд ч хүнд байдалд орлоо. Яагаад ийм хүнд байдалд орчихов оо? Энэ бол татвар. Татвар байгаа учраас нийгмийн үйлчилгээ хэвийн явагдаж байна гэж ярьж байгаа ч татварт авсан мөнгө тэр чигээрээ хулгайд орчихоод байгаа учраас хүмүүст хэцүү байна. 2-р сарын 15-ны өдөр бүх иргэд, аж ахуйн нэгжүүд тайлангаа өгч, сайн дураараа татвараа хураалгана. Хураалгасан мөнгө яах вэ? Татвараа төлж чадахгүй нь яах вэ? Шүүхийн шийдвэр рүү явна. Обьектуудаа хураалгана. Дансанд байгаа мөнгөө бүгдийг нь татуулна. Татвараас зугтаасан гэж ял зэм авна. Тэгэхээр 2-р сарын 15-нд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бүх байгууллагууд оршуулгын цуваанд явна.
9 төрлийн татварын нэмж анх эхэлсэн. Өнөөдөр л нэмээд байгаа юм биш. Магадгүй 2-р сарын 15-нд гарч ирээд Л.Оюун-Эрдэнийн ЗГ тавтар нэмээгүй гэх байх. Гэтэл тэр татварыг аль хэдий нь МАН нэмсэн. 2014 оны 10 сарын 13-ны өдөр Ч.Хүрэлбаатар гэж одоо ЭЗХ-ийн сайд хийж байгаа нөхөр тухайн үед эдийн засаг хямралтай үед нэг ч төрлийн татвар нэмж болохгүй гэж байсан. Хямрал 2016 оноос эхэлсэн.
Нэгдүгээрт ХАОАТ 1,5 сая хүртэл 5 хувь, 2,5 сая хүртэл 10 хувь, 2,5 саяас дээш 20 хувь, 3,5 саяас дээш 25 хувиар нэмсэн. ХАОАТ нэмэхээр аж ахуйн нэгжүүд цалингаа нэмэх боломжгүй болдог. Мөн ипотекийн зээл авсан хүмүүс зээлээ төлөх боломжгүй болно. Мөн НДШ 2017 онд 10 хувиар, 2018 онд 11 хувиар, 2019 онд 11 хувиар нэмэгдчихсэн. Гэтэл нийгмийн даатгалын санд нь мөнгө байхгүй.
НДШ нэмсэн бол тэтгэвэр нэмэгдэх ёстой биз дээ. Хоёрдугаарт, суудлын автомашины татвар. Энэ төрлийн татвар 15 хувиар нэмэгдсэнээс болоод өнөөдөр приус маркийн автомашин 30 сая давчихлаа. Саяхан 10 гаруй сая төгрөгөөр авдаг байсан биз дээ. Одоо автомашинтай явна гэдэг нь амьдралын маш том торгууль. Үүн дээр нэмээд авто зам ашигласны татвар 5 дахин нэмэгдэж байна. Энэ татвар нэмэгдсэн бол орон нутгийн замд осол гармааргүй байна. Улаанбаатар хот түгжирмээргүй байна. Дарханы замын 2 эгнээ хурдан дуусмаар байна. Гэтэл татвараа нэмчихээд тэр мөнгө нь хаачив?
Шатахууны онцгой албан татвар гэж бий. Өнөөдөр шатахуун хэдэн төгрөг байна вэ? Цагаан сар гээд хөдөө орон нутагт хүмүүс явна. Шатахуунаа яах вэ? Гэтэл МАН-ын УИХ-ын гишүүд нь сайн малчин гэдэг шагнал гардуулах гээд явцгааж байна. Төсвөөс хулгайлсан мөнгөөрөө бэлэг тараагаад явж байна. Тэр бензинээ ахиад татварын мөнгөөр хийж байна. Улсын авто баазаас үнэгүй машин унаад, үнэгүй бензин хийнэ. Үр хүүхдүүдээ сургуульд нь зөөнө. Ингээд авто зам ашигласны татвар, шатахууны үнэ жирийн иргэдийн буюу улныхны нуруун дээр ирээд байна.
МАН болон МАН-ын Засгийн газарт юу гэж хэлмээр байна вэ? гэхээр бид зах зээлийн нийгмийг сонгосон. Зах зээлдээ итгэх хэрэгтэй байна. 95 мянган бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд татвараа багасгаач ээ. Бидэнд дахиад татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүд хөдөөгүүр явж тойргоо тойрохгүй, төсвийн мөнгийг өөрсдөө идчихээд тэрүүгээрээ бэлэг тарааж үрэхийн оронд өөрсдийнхөө бүсийг чангалаад, татвараа багасгавал яадаг юм бэ? Нэг талдаа татвар асар том хулгай байдаг гэдгийн баталгаа нь авлигын индексээрээ 39 оноо буурч Монгол улс өнөөдөр Шриланктай тэнцүү байгаа. Энэ бол татварын цаана байгаа хулгай юм." гэлээ.
Сэтгэгдэл
Пооп бодлого, панаал фантастик, паниил. [64.119.19.135] 2023-02-15 21:37:28
Хоосон поопроод л. Ирээдүйд илүүдэхгүй байх гээд элдэв панаал үсэргээд л. Паниил нь хэтэрчих вий дээ.. Эхлээд нам доторх зөрчлөө нэг тийш нь болгоочээ.
Гаа [64.119.20.216] 2023-02-15 20:46:10
Хулгайч төр их удахгүй
Иргэн [66.181.176.121] 2023-02-15 19:08:39
АН чинь даргатай болчихсон чи байхгүй