Хуулийг хулгайч засварладаг байдлаас болж...
Хулгайч нарын туйлын хүсэл хулгай хийхэд тохиромжтой хууль журам. Гэтэл Монголын эрх баригч нам үүнд мэргэшсэн. Хэн гэдэг ах, ямар тохиролцоо, уран нарийн арга хэрэглэж намынх нь толгойд гарсан түүнд хулгай хийх замыг засч өгдөг тогтолцоог бүрдүүлдэг долоогчдын арми их багагүй хөлөө хугалах шахан гүйцгээж, Үндсэн хууль байтугайг гайд гаргаж байгаад хулгай хийж, хуйгаар нь хамахад тусладаг.
Долларын тэрбумтан, оффшор данстан болтлоо баяжсан этгээдүүд дахиад долоогчдынхоо хуйвалдаанаар засгаас унаж дахин нэг долоолгогч тодрох. Ингэсээр засаглалын хямрал шуурга шиг нүүрлэсэн. Шүүх, прокурорын байгууллага ч эзэн хааддаа үйлчилж байгаа аятай хулгайчдын бүлэглэлийг тохойноос нь өргөн дэмждэг болтлоо ялзарчээ.
Үүнийг аливаа шүүх хурал шүүгчээсээ татгалзахгүй тэр ч бүү хэл 14 удаа өөрөөс нь шүүгдэгчид, өмгөөлөгчид татгалзаад байхад шүүгч хэвээрээ л ажиллаад явдаг ширэн нүүртнүүд бий болжээ Хууль завхрахад хууль хэрэгжүүлэх механизм ч дагаад ийм байдалд хүрэх. Тогтолцоог өөрчлөх гэвэл гэмтнүүдийг хуулиар засагладаг шударга шүүхийг бий болгох нэн түрүүний шаардлагатайг дэлхий дахин маш сайн мэддэг болсон.
Хөгжлийн банкны хэргийг нээлттэй явуулна гэж аархаж байсан шүүгчид гэнэтхэн л өмгөөлөгч, прокуроруудын шаардлагыг хүлээн авч хаалттай хийхээр болж гэнэ. Гэтэл сөрөг хүчний лидерүүдээ төв телевизээрээ хоёр УИХ-ын гишүүн зэрэгцүүлж суулгаад байцааж харин МАН-ын нэр холбогдсон томчууд ард нь шударга царайлаад үлдэж буй бололтой.
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.53] 2023-02-16 18:18:22
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Иргэн [202.126.90.28] 2023-02-16 13:28:59
Хуучин цагт эх орноосоо урвасан хүний тоонд ордог байв
Зочин [202.126.92.98] 2023-02-16 10:43:46
Яг үнэн. НЯМДОРЖ МЭТИЙН ХУЛГАЙЧ НАР
Зочин [66.181.160.76] 2023-02-16 09:23:28
Төрөөс хулгайлсан гэмтэнгүүдэд цахимаар ял оноодог болмоор байнаа. Төрийн нэрээр хулгай хийгчдэд өршөөл үгүй, хамгийн өөдгүй уучлашгүй гэмтэн.