Ээлжит бус чуулганыг хуралдуулж ҮХНӨ-ийг хэлэлцэж магадгүй байна

Aдмин / Улстөр

Сар шинийн баярын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулж,

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх
  • Сонгуулийг холимог системээр хийдэг болох
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
  • Хоёр танхимтай болох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж магадгүй гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бүлгийн гишүүд бэлэн байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэн 152 болгож магадгүй байгаа бол, сонгуулийг холимог системээр хийж парламентын гишүүдийн заримыг улс төрийн намын жагсаалтаар тодруулна гэж байгаа. Мөн цаазын ялыг Үндсэн хуулиар бүрэн халах, төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудал яригдсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид олноос нууж, хаалганы цаана ярьж байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [202.9.41.27] 2023-02-28 09:18:17

76 идэж ядуурлын туйлд хүргэж байнаа юм чинь бас баахан эргүүнүүд нэмэгдвэл жинхэнэ хорвоо болно биз

Зочин [202.179.3.131] 2023-02-27 16:25:06

Амьдральд хэрэгтэй НД-ын багц хуулиа өөрчилж тэтгэвэрийн зөрүү, 7 жилийг 5 болгох гэх мэт ажлуудаа хийгээчээ. Та нар бол үндсэн хууль өөрчлөх чадамжтай хүмүүс биш шүү чадахгүй бол бүү хүр, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов болгов оо.

Зочин [66.181.183.210] 2023-02-25 22:10:41

Хүүхдийнхээ ихэнхийг мөнгөнөөс хасчихаад бүүр хулгайчуудаа бүр олон болгох гэдэг зөв үү ? тоогоо нэмбэл цалингаа тал хувь хасаж одоогийн цалиндаа багтаа,

зочин [103.57.93.220] 2023-02-25 12:31:01

Хариуцлагаас байнгын хяналтаас хол байхыг эрх баригчид хүсэх тусам жагсаал салахгүй. Иргэдэд ашигтай шийдвэр гаргах хэрэгтэй.

зочин [103.57.93.220] 2023-02-25 12:27:32

Гишүүдэд тавих хариуцлагын механизм байнгын шаардлага байна даа Гишүүдийн тоо нэмээд бүүр олон хулгайчтай болохыг сонгогчид хүсээгүй шүү. Тодорхой асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахгүйгээр Зөвлөлдөх гэх шиг эрхтэн дархтангуудын чиглэлээр зохион байгуулалттай хариуцлагаас мултрах арга хэрэглэж байгаа нь илт. ҮХ-ийн ярилцлагад зориудаар оруулсан нөхдүүд чиглүүлэгч нэртэй байж байдаг байгаа. ингэж болохгүй хайран зардал. та нарын карманаас гарахгүй болохоор тоглох юм аа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.