Монгол Улсын олон Улсын тавцан дахь нэр хүнд

Aдмин / Улстөр

Ардчилсан хувьсгалаас хойш Ази тивийн эрх чөлөөний бэлгэдэл шахуу гэгдэж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд зарим үзүүлэлтүүдээрээ олон улсад чих дэлсэх бараан тэмдэгтэй болсон гэх.

Үүнд ардчиллын зарчим алдагдах, авлига хээл хахууль, ядуурал ажилгүйдэл зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагаан сарын мэндчилгээндээ Монголын нэр хүнд олон улсад өндөр байгааг онцоллоо. Гэвч чухам яг ямар үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн бэ гэдгийг тэрвээр онцлон дурьдаагүй ч дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод түүний НҮБ-ын индэр дээрээс амласан “тэрбум мод” төсөлд дэлхийн бусад орнууд ам сайтай байгаа болов уу гэсэн таамаг бий.

Гэвч авлига, аюулгүй амьдрах орчин, ардчиллын үзүүлэлтүүд төдийлөн хангагдаж чадахгүй байгааг бид мэдэх билээ. Жишээ нь хүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн гэх үндэслэлээр байцаах, мөрдөн шалгах, шийтгэх байдал үргэлжилсээр байгаад олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй ханддаг.

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021 онд гаргасан тэмдэглэлд

Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.” хэмээн онцлон дурьдсан байна.

Монгол Улсын эдийн засаг дорвитой өсөж байгаа хэдий ч үр шим нь өрхийн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй байна. Капитал хөрөнгө оруулалт ихээр шаардсан уул уурхайн салбарын сүүлийн үеийн өсөлтийн үр өгөөж ядуус, ялангуяа ур чадвар шаарддаггүй, цалин багатай ажил эрхлэгчдэд хүрэхгүй байна.” гэсэн дүгнэлтийг мөн “Дэлхийн банк” гаргажээ.

Энэ уул уурхайн баялаг ард түмний амьдралд бодитоор нөлөөлж чадахгүй байгаагын цаана авлигын нөлөө асар ихийг үүнээс харж болохоор байна. Авлига ихтэй улс оронд хөрөнгө оруулагчид таатай хандахгүй нь ойлгомжтой.


Сэтгэгдэл

0000 [66.181.190.152] 2023-02-26 13:04:15

Хуцва, мөн, ХУЛГАЙЧ, луйварчин, авилгач,, нараар, дүүрсэн, төртэй, орон, сайхан, харагдахуу Ийм, орон, Гадний, ашиг, хайгач, нарт, дээрэмдэх Луйвардах, сайхан, жууш, болож, харагдана, тэд Манай, төрд, үүрэлсэн, ХУЛГАЙЧ, нарын, гарт, мөнгө, Атгуулаж, баялагыг, НЬ, дээрэмдэх, сайхан, боломж, болсоорбайна Үүний, тулд, биднийг, хуурч, хөөргөж, байна

Зочин [192.82.86.31] 2023-02-25 23:41:31

Бидний тархины хөгжил 1990 онд түгжигдсэн бололтой.Уулзарт ногоон гэрэл асахад эхний машин 5 секундын дараа хөдлөж байхад жолоочийн самбаачлах хугацааны стандарт 0,8 сек гээд заагаад яахав дээ.

Зочин [139.5.216.50] 2023-02-26 15:13:57

90 онд түгжигдээгүй байхаа. Угаасаа 90 он хүртэл 1700 оныхоороо л байсан. Тэрнээс ч адгуус байдлаар байж магадгүй

Иргэн [192.82.86.175] 2023-02-25 15:23:46

Монгол улс гадаадынханд таалагдах гээд зэс, нүүрс, алтаа маш хямдаар экспортолдог. Гадаадынханд долгинохоо болиоч ээ учир нь манай эрдэс баялаггүйгээр баян улсууд хөгжихгүй.

Зочин [139.5.216.50] 2023-02-26 15:23:06

Хаха энэ хорвоо чиний бодож байгаагаас том байхаа. Монгол шиг маанаг, арчаагүй улс дүүрэн байгаа. Өөр монголын дор нь олно доо. Түүхий эд байхгүй бол олно, олсоны дараа залхуу арчаагүйчүүл нь харамлаад өгөхгүй бол хүчээр эсвэл мөнгөөр зодоод авна. Амьдрал ердөө энэ. Өөрийн 30, 300 сая хүнийг тогтвортой байлгахын тулд монгол мэтийн 3 сая хүнийг зүгээр зодоод гарна. Мань мэт нь уйлна уу инээнэ үү орилно уу падлийгүй. Нээх сайхан үлгэрийн ертөнц, компьютер тоглоом тоглож байгаа юм шиг сэтгэж явах юм. Чи хүнд хэрэг болчихоор юм хийж гартаа сарвайж чадахгүй бол энэ дэлхийн хэн ч чамайг тоож харахгүй. Чи гэрийнхээ хашаанд байгаа эд агуурсаа хутга шийдэм бариад манаад хамгаалж чадахгүй бол хэн ч чамайг өрөвдөхгүй шууд дээрэмдэнэ тононо.

Газар зүй гэж обьектив нөхцөл байх юмдаа. [139.5.217.20] 2023-02-25 22:36:38

Тэр эрдэс баялгийг чинь тодорхой улсад, т-л Орос юм уу Хятадад ДОЛИГНОЖ байж байж энэ 2 улсад, эсхүл 3дагч газар борлуулна. "Үгүй" гээч?!? Хоёр хөрш "Үгүй" гэчихвэл эрдэс баялаг чинь урд, хойд хил дээр түгжирнэ ш дээ. "Үгүй" гээч!

Зочин [103.26.194.68] 2023-02-25 14:26:35

ТӨРД ОРСОН ХҮН АСАР ХУРДАН БАЯЖААД ХӨДӨЛМӨР ХИЙЖ ТАТВАР ТӨЛӨГЧИД ӨР ӨР ЗЭЭЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ТӨРИЙН ДАРАМТ ДООР АРАЙ ЯДАН АМЬ ЗУУЖ БАЙГАА ҮЕД УЛС ОРОН ХӨГЖИХ ТУХАЙ ЯРИА БОЛ СОНГУУЛЬД АМАЛСАН НАМЫН ЛОЗУН ТӨДИЙ ЗҮЙЛ

Зочин [137.186.43.245] 2023-02-25 14:21:44

Сүүлийн үед тэнэг боловсролгүй данхан толгойт алсын хараа 2050, нүүрсний хэрэг ХХБ ГоК 49% хөгжлийн банк аар юм хийсэн дүр исгэж ард иргэдыг төөрөндүүлэх ажлаа эхэлсэн бна, гэтэл үнэн хэрэг дээрээ МУ маань дампуурчаад байна. Ядуурал гадаад өр зээл ваютын ханшны өсөлт барааны хомсдрл үнэ инцляц гээд болж байгаа нэг ч сайхан пм алга, түгжрэл утаа бохирдол амьдралын чанар гээд ..,

зочин [103.57.93.220] 2023-02-25 11:13:58

Ирээдүй гэгээ орох нь ойлгомжтой алив юм дандаа муу циклтэй байдаггүй. Манай энэ нийгэм л 30 гаруй жил цөөхөн хүндээ үйлчиллээ дээ. Одоо юу гэнээ 2050 он гэж их ярих болсон цаг хожиж аргалж л байна. Нөгөө зөвлөлдөх уулзалт нэртэй цаг хожиж хүмүүсийг ятгаж аргалдаг шиг. Гарч байгаа саналууд нь хяналтад байсан ч гэсэн мэдээжийн мэддэг л байсан зүйл байна. Шинэ юм байна уу. Эрх баригчид ингэж л амьдардаг цаг хождог юм байна.

Хня [66.181.177.229] 2023-02-25 11:02:47

Оросыг дагасан ядуу хэдэн ороны дунд монгол бн.монголыг дээрэлхэж бэнзин цахилгаан аргамжаанд барьсан орос

Зочин [139.5.216.50] 2023-02-26 15:36:08

Мэдээж. Яагаад гэвэл чи залуудаа газрын тос яаж олж аваад яаж нэрээд бензин хийдэг болох вэ, яавал бусдаас дутахгүй амьдрах вэ гэж ер арга саам хайгаагүй, үр хүүхэддээ ойлгуулаагүй болохоор халхын заяа чинь энэ. Монгол гэдэг маанаг 3 саячуулын ядуу тарчиг арчаагүй, нэгнээ тонож амьдардгийн цаад суурь шалтгаан бол мах цусан дахь зан. Тэр занг нь ХУЛЧГАР гэдэг юм. Хулчгар учраас урагшаа тэмүүлдэггүй, хулчгар учраас одоо цагт амьдарч чаддаггүй харин өөрт шууд хамааралтай үүх түүх, урьдны юмсыг төсөөлөн мөрөөдөж хийсвэрлэж өөрийгөө баясгаж эх оронч үзэл гэх мэт том сэдвээр сэвж явдаг, хулчгар учраас арай сийрэг нэг нь бусдыгаа хялбархан тонож хаалгыг нь хаачихаад гэдийж суудаг харин боломжоо тонуулсан нь амьдралынхаа бүх болохгүйг бусад руу чихэж суудаг, хулчгар учраас том юм мөрөөдөж чаддаггүй тийм болохоор ойр зуурын юмтай зууралддаг, хулчгар учраас хамгийн амар хялбар ажил хөдөлмөр мөрөөдөж хайж амьдардаг, хулчгар учраас бусадтулс чаддаг юмыг өөрсдөө чадна гэж ой тойнд нь төсөөлөгдөж багтдаггүй, хулчгар учраас бусдын ололт амжилтыг учиргүй магтана эсвэл хорсож үмхий үгээр булна, хулчгар учраас дандаа бэлэн мэдээлэл хүлээж суудаг, тэрэнд нь үнэн худалгүй автаад бодит байдлыг үнэлж чаддаггүй. Монгол гэж улс нэг ийм л хүмүүсийн цуглуулга, насанд хүрчихсэн хүмүүсийнх нь тархи бусад газрын өсвөр үеийнхний хэмжээнд ч хүрдэггүй.

Чингисээ муулах уу? Өөдтэй хөрштэй болгоогүй ш дээ. [139.5.217.20] 2023-02-25 22:22:38

Өөр тэгээд хэнийг дагах юм бэ? Хятадыг уу? Бензин шатахуун, соёл, байшин барилгын материал, хүйтэн нөхцөлд зам барих технологийг хаанаас авах гэсэн юм бэ? Хятадаас уу? Солонгосоос уу? Европоос уу? АНУ- аас уу?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.