Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа монголчуудыг ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ санал тавьсан

Aдмин / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлалыг амжилттай хийж дуусгалаа.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн.

Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал "Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон.

Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн.

Мөн газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурагдсан. Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг. Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашлаад Япон, АНУ, Герман, Франц зэрэг улсуудтай энэ чиглэл дэх яриа хэлэлцээрүүдээ баталгаажуулахад төвлөрч ажиллана" гэлээ.


Сэтгэгдэл

Түүх давтагдаж байх шиг. [64.119.26.38] 2023-03-02 23:43:46

ТӨР ЗАСАГ НЬ ард иргэдээ Монголд ажлын байраар хангаж ЧАДАХГҮЙ, тохирох цалин хөлс өгч ЧАДАХГҮЙ, ирээдүйд ямар цалингийн жишигтэй болохоо ч МЭДЭХГҮЙ. Ёстой 1921 оны оны үеийн Засагтай болчихож дээ Хөөрхийс!

Зочин [137.186.43.245] 2023-03-02 01:08:30

Балай минь наад санал чинь хэзээ ч хэрэгжихгүй, тэгээд ч хэрэв визгүй болбол сарын дотор Манай улсын хөдөлмөрийн чадвартай хүний 50% нь шууд явна., энэ бол улсаа элгээр нь хэвтүүлсэн та нарын иргэд ээ хуурч мэхлэж байгаа ээлжит шоу?

Гуйлгана гэж гайхамшиг, гуйна гэж гутамшиг. [192.82.86.18] 2023-03-01 22:13:28

Царай их алдаж байндаа. Солонгосууд бидний панааланд орох болов уу? Монголын засгийг болон монголчуудыг их л жижигрүүлж байхдаа. Нэг л мэдэхэд монголчуудаар гэр орноо цэвэрлүүлж, гудамжныхаа хогийг шүүрдүүлж, машин тэргээ угаалах байхдаа. Иш буянтай улсууд шүү. Кх!

Монголчууд бид ... [192.82.86.18] 2023-03-01 22:15:03

Визгүй очиод л үйлчлээд өгнө ш дээ.

Зочин [59.153.86.144] 2023-03-01 17:33:10

Солонгос улсын хөгжилд хувь нэмэр оруулах гээд л манайхан зүтгээд байгаа юм шүү дээ. Хоёр талдаа л ашигтай юм даа. Ковидын үед мульти болох гэж байсан хүмүүсийн визийг хүртэл өгөөгүй байсан. Ямар ч бодлого бариад байдын. Учир битүүлэг байх юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.