Тогтолцооны өөрчлөлтийг тоглоомын улс төрөөс ангижруулах уу?

Aдмин / Улстөр

Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн, төрийн дураар авирлалтыг хязгаарлах суурь өөрчлөлтийг “тогтолцооны өөрчлөлт” хэмээн харьцангуй ч эерэгжүүлэн ойлгож болохоор ажээ. Гэвч сүүлийн 30 гаруй жилд Монголд давамгайлж буй улс төрийн хандлагыг авч үзвэл тохиролцож, тоглоомын аргаар улс орны ирээдүйг хэт цөөнх буюу бүлэглэл эрхшээж ирсэн дүр зураг тодорно.

Одоогийн Ерөнхий сайд нэгэнтээ таван “Ш” ажиллагааг эхлүүлж авлигалын тогтолцоог шүүрдэхээр мэдэгдсэн. Асуудлыг ийнхүү хураангуйлан томъёолж эрс шийдэмгий ажиллаад үр дүнд хүрч чадвал муугүй. Харин шүүхийн тогтолцоо нь авлигалын эсрэг бус урсгалд нь түрэгдээд байвал тохиролцооны улс төр давамгайлж, толхилцооны жүжиг голлосон тоглоомын засаглал дахин дахин заларч хямралын үүдийг хаах нь бүү хэл хамаг эвдрэлийн үүдийг нээх аюул бий.

Нэгэнтээ дээд шүүхэд бүртгэлтэй жижиг намууд тогтолцооны өөрчлөлтийг дэмжихээ дуу нэгтэй илэрхийлэх цаг дор Ерөнхий сайдын ар хударга МАН-ын дахан доогуур нуугдах бохир тогтолцоо ба шударга үнэнийг хүсэмжлэх ард түмний хүсэл сонирхол хаана зөрөлдөх эсвэл огтлолцохыг цаашдын үйл явдлууд харуулах бололтой.

Ардчиллын амин сүнс гэгдэх иргэний нийгмийн үнэт зүйлсийг хэрчиж, эрх баригч намын фракциуд улс орноо хэсэг бусагаар тасчин зулгаасаар ахул ямар ч гэрэлт ирээдүйн тухай хэдэн мөр шад сайн сайхан илтгэл хэлэлцүүлээд, олон олон баринтаг цаас үнэдэн хэвлэж тараагаад нэмэргүй бололтой.

Харин үнэхээр түүхэн цаг үеийг зөв ойлгож дүгнээд дэлхийн улс төр эдийн засаг, газарзүйн нэн шинэ хандлагуудыг цэгцлэн авч үзсэнээр улс орныхоо өнө холын ирээдүйг бодох зангаргатай улс төрч, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчний намууд нийтийн эрх ашгийг нэн түрүүнд эрэмбэлэх дээрээ нэгдэж нягтарах цаг ирсэн. Гол нь хуурмаг хуудуутай улс төрийг урьтал болгох аваас юу мөрөөдөөд ч нэмэргүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.71] 2023-03-03 07:52:36

Энэ эргүү малаа зайлуулаарай

Зочин [137.186.43.245] 2023-03-03 01:51:20

Данхан толгойд бол МУ ын түүхэн дэхь хамгийн тэнэг боловсролгүй тийм л амьтан, харин нам нь нэгэнт 7 жил юу ч хийгээгүй улсаа дампууруулж өрөнд бариулж , эдийн засгаа доройтуулж 2016 онд 1998 төг байсан USD өнөөдөр 3540 төг хүртэл ээ ханш аа алдлаа өөр хэлэхүү энэ бол үнэндээ эмнэглэл .? Даруй огцорч далд ор!!

Зочин [202.126.90.62] 2023-03-02 21:19:58

энэ хар новшнууд 7 жил төр барихдаа АН -с долоон дор нүдэнд харгдчихаар гарт баригдчихаар юм үнэндээ юу ч хийсэнгүй АН ядаж хулгай хийсэн ч гэсэн хөшгийн хөндийн нисэх буудал амгалангийн дулааны станц хөдөө нутагт зам тавьцан энэ нам бол зүгээр л түй туй туй 44 их наяд төгрөг хэдүүлэхнээ нийлж цөмлөнё бузартай хар хулгайчууд АН 4 их наяд шаасан бол МАН 44 их наяд шаачлаа

Иргэн [91.210.248.224] 2023-03-02 19:32:36

Оюун-Эрдэнэ тийм л үнэнч шудрага юм бол С.Зоригийг захиалсан хүнийг нэрлээч , чи мэдэж бгаа шүү дээ,чи чадахгүй ,МАН-аасаа үхтлээ айж байгаа, өөрөөсөөч айж байгаа, хулчгар, худалч ОГЦОР !!!!

Иргэн [91.210.248.224] 2023-03-02 19:25:26

Оюун-Эрдэнээс ямар ч юм хүлээгээд хэрэггүй, хоосон данхан толгойт, Огцоруулах хэрэгтэй, хоосон худалч нөгөө гоё үгээ хэлсэн хэвээрээ. Түүнд маш их эрх мэдэл, боломжийг хуулиар өгсөн, гэвч юу ч хийхгүй, хоосон яриад бнаа. Хурдан огцруулъя!!!

Зочин [202.9.46.240] 2023-03-02 15:59:41

Нэр дэвшигч 100 сая төгрөг хүртэл хандиваар босгох эрхтэй байх, бусад зардлыг төр дааж сонгуулиа явуулдаг байхаар хуульчил. Тэгж улс төрийг мөнгөнөөс хамааралгүй болгох хэрэгтэй. Эс тэгвэл мөнгөтэй хүмүүсийн тглоомын төр болж улс гэр минь дуусах нь

Зочин [66.181.187.206] 2023-03-02 10:53:35

Ерөнхий сайд маань биднээр тоглоол байдаг юм байна тиймдээ тоглоол өлсгөж үзээл, өвдүүлж үзээл,үнэнээ хэллээ. Өвгөд хөгшчүүл, нялх нялзрай хүүхдүүдээ бүү ягаварлан гадуурх Оюун-Эрдэнэээ

иргэн [192.82.73.138] 2023-03-02 10:13:01

Одоо бол!!!!!! Та нараас өөр --Залуу үе нь гараг ү вэ дахиад та нар уу --- горьд !!!!!!!! ядуу -- бүр элэгээрээ хэвтэх нь !!!!!!!!!! Та нар идэж ууусан мөнгөө Одоог ийн Тэтгэгэвэрийг сая болтол нэмээд зайлцагаа !!!!!!!! Яасан их шунал вэ ажил хиийж чадахгүй Луйварчидаа!!!!! юу Н Энхбаяр вэ ----- Загалмайлсан хулгайч ичээч авилгач бор оймосоо???????!!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.