ДЭЛХИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР 311 КМ АВТО ЗАМД ЗАСВАР ХИЙНЭ

Aдмин / Улстөр

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ. Энэ хүрээнд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн талаар хэлэлцсэн байна. Уг төсөл нь улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замыг шинээр барих юм.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын зүгээс төслийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна хэмээн илэрхийллээ.

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтлоо. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

ээээ [192.82.72.253] 2023-03-04 19:08:30

яаж байгаа юм бэ дэлхийн банкаа наадуул чинь жинхэнэ хулгайчууд шдээ өргөн нарийн зузаанаас хулгайлаад л дуусна шдээ

Зочин [66.181.179.187] 2023-03-03 13:17:56

Тавьхан км зам тавина гээд ичихчгүй гуцах юм

зочин [64.119.20.215] 2023-03-02 22:17:19

Бусад улс орон, дэлхий ба олон улсын байгууллагаас гуйлга гуйж, бадар барьдаг энэ арчаагүй байдлаа хэзээ болих вэ? Дарга сайд нар зөндөө их мөнгө зөвхөн өөртөө шингээчихдэг мөртлөө иргэдийн төлөө зориулах болохоор нэг ч төгрөг байхгүй гэж ярьдгаа хэзээ болих вэ? Ичмээр юм аа, сүүлийн 30 гаруй жил гуйлаа шүү дээ????? Монголчууд хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ? Өөрсдийнхээ төлөө өөрсдөө ажиллаж бүгдийг хийж бүтээх ёстой биз дээ? Монгол хүн Монголыг хөгжүүлнэ, дэвшүүлнэ, өөр хэн ч биш.

Иргэн [192.82.73.138] 2023-03-02 10:17:38

Өөрсдөө хийгээч !!!!!!! дандаа хүнээр хийлгээд л өөрсдөө наанань идээд л хулгайлаад суух юм тэнэгүүд !!!!!!!!!Яаж өөрчилөгдөхгүй үнэсээр огтолж хаяцагаа Эх орон гэх Эрүүл Саруул Толгой бна уу ??????ирээдүй чинь нөгөө ядууруу явж бна шдээээ?????????!!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.