Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилан таниулах зорилготой юм.

Үзэсгэлэнд төрийн 50 гаруй байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн 100 гаруй үйлдвэр эрхлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар, стандартын шаардлага хангах шаардлага байгааг хэлэв.

Мөн хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч хэрэглэгч байхыг уриаллаа. 2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс 60 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бол 2016 онд 147,5 тэрбум, 2017 онд 187,6 тэрбум, 2019 онд 225.1 тэрбум төгрөг болж өсжээ.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

Eh oron [202.126.89.33] 2023-03-05 18:41:58

Vndesnii vildberiig vnendee mash shurguu mash itgelteigeer demjij ybsan ymaa hubzas absanch hvns absanch demjij yablaa odoo boliidoo absan hubzas ene vnetei tegeed chanargvi hvnsen vnetei tegeed amt muutai svvliin 3 jil obchin zoblon delhii niitiig hamran hvn bolgon gezvv baihad nogoo vndesnii vildber geh gazruudan vnee yaj nemlee vnen gomdmoor baisan shvv dee hvnii hairiig datahiin tuld hvn hairlaj surah heregtei gedeg shig vndesnii vilderee demjihiin tuld vndesnii vildbervvden ard tvmnee geh setgeltei baih estoi shvv

Зочин [103.212.119.13] 2023-03-05 11:27:12

Эх орны бараа бүтээгдэхүүн чанар, үзэмж маш муу, үнэ тэнгэрт хадсан байна шүү дээ. яаж дэмжихийн. Алтан тариа торгуулсан үнэ нэмнэ ч гэх шиг. Энэ компани үнэ тогтворжуулах нтр-д хамрагдсан бол бүгдийг эргэж төлүүлэх ёстой. Бидэнд чанартай хямд гурил хэрэгтэй.

Зочин [66.181.160.70] 2023-03-04 23:09:33

Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмж гэдгээс маш их айж байна. Үнээ суга нэмнэ, тэгээд жирийн халаас нимгэн хүмүүс юм юмаар дутагдаж эхэлнэ. "Монгол гүзээлзэгэнэ" гээд кг нь 40 мянга гээд сууж байсан. Монголчууд монголчуудаасаа л хамгийн ихээр айж байх ёстой. Бид маш эвгүй хүмүс шүү. Гаднаас оруулахыг хориглочихвол баларч гүйцнэ гэж мэд...

Зочин [192.82.68.149] 2023-03-04 23:54:09

Үндэсний үйлдвэрээ дэмжих боломж алга даа сая цагаан сарын үзэсгэлэн худалдааг хар олигтой бараа ховор бгаа нь үнэ дийлдэхгүй хүнсний бүтээгдхүүний үнэ бол арай л бсан

Зочин [66.181.160.70] 2023-03-04 23:15:05

Биднийг хамгийн ихээр хорлож, жижгэрүүлж, ядууруулсан, доройтуулсан хүмүүс бол монголчууд бид шүү дээ. Ичих татах сэтгэл гэж байхгүй. Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нар чухам хэний төлөө, юуны тулд ажиллаж амьдрав, Улаан орсуудын тусын тулд гэж болох байх. Хэцүү дээ, хэцүү.

Зочин [64.119.24.172] 2023-03-04 15:48:56

наад уриалгыг сүүлийн 30жил дарга болгон хэллээ. Ингэж Хэлээд үндэсний үйлдвэр хөгждөг бол хөгжихөөр боллоо. Тэрний оронд импортын татвар ялгавартай нэмэх үндэсний үйлдвэрлэгчдийн татварыг бодитой багасгах ( НӨАТ НДШ ) гэх зэрэг хуулийг хиймээр байна .


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.