Тогтолцооны өөрчлөлтийг яагаад оромдож болохгүй вэ?
Сүүлийн үед эрх баригчдын зүгээс тогтолцооны өөрчлөлтийг хурдасгахаар ханцуй шамлаж буй бололтой. Харин тогтолцоо руу буруугаа чихэхийн ялдамд Үндсэн хуулийн заалтуудыг навтрагадан, засах аядсанаа ч хэрэгжүүлж чадахгүй хуулийг уландаа гишгэдэг болчимгүй явдал удаа дараа гаргаж буй эрх баригчид асуудал өөр зүйлд байгааг бага багаар ч болов ухаарч байгаа болов уу гэх сохор найдлага залуу Ерөнхий сайдын мэдэгдлүүдээс цухуйх боллоо.
Нийгмийн сүлжээнд идэвхтэй нэгэн иргэний жиргээнд:
Бидний хөгжлийн, өөрөөр хэлбэл хөгжилгүйн учир шалтгаан нь хүй нэгдлээс боолын нийгмийг алгасаж шууд хамжлагат феодализмд шилжсэнээ хөрөнгөт капитализмыг алгасаж социализмд хөл тавьснаа коммунизмаас татгалзаж буцаад зэрлэг капитализм руу шилжсэнээ ардчилсан нийгэм байгуулах гээд хулгай луйварын дэглэм тогтоосноос болсон юм болов уу? Нэргүй нийгэм л гэхээс дээ. Нэр өгвөл лав иргэний бус, намын гишүүдийн албан тушаалын хар зах, хулгай луйврын хаалттай бирж, авлигачдын колони гэх байх... Гэжээ
Хэдий формацийн онолоор хямралын шалтгааныг илэрхийлж буй гярхай санал ч гэлээ өөр олон шалтгаануудын онцлох нэн түрүүний хоёрыг орхигдуулашгүй.
Нэгдүгээрт Монголын хүчирхэгжилтээс ямагт биргэх хөрш улсуудын биднийг нухчин дарах, хэсэгчлэн хуваах, дотроос нь өтүүлэх улс төрийн хорон төлөвлөгөөнүүдийн ихэнх нь амжилттай хэрэгжсэн.
Хоёрдугаарт үндсээ үнс шиг гээх харь сэтгэлгээтэй хүмүүс төрийн сэнтийд ээлж дараалан залагдаж ирсэн буюу дотоодын цэвдэг сэтгэлтэй, ард түмнээсээ урвасан түшмэдүүдийн гүйцэтгэсэн хөнөөлт бодлого шийдвэрүүдийн золиос.
Хэдий тогтолцоог буруутгах асуудал байх ч зарим талаараа харьцангуйг харуулах эл шалтгаануудын хамгийн хортой нь чонотой нийлсэн гударга адил эргээд төр түмнээ шуналын туламд чихэх, эх орноо үнэгүйдүүлэх ажлыг цаг ямагт үйлдэх авлигачдын бөх бат бүлэглэл тогтох үндэс суурь, хулгайчдын орогнох газар, дээрэмчдийн ургаж төлжих хөрс нь Монгол байж тэвчишгүй.
Иймд тогтолцоог засахын тулд нэн түрүүнд бөөрөндөө шигдсэн бөөс хуурс, энгэртээ наалдаж, ил тэргүүнд халдахыг санаархах шимэгч хорхой шавьж адил хэдийн танил хуучин шинэ хулгайч улс төрчдөө өршөөх зөөлөн хэвтэр бууцыг бэлдээд өгч болохгүй цаг.
Сэтгэгдэл
Зочин [64.119.27.203] 2023-03-08 19:47:40
Үндсэн, хуулиар, нам, төвтэй, улс, төрийн, тогтолцоог,,, согож Хуульчилсан, гайгаар, нам, нэрээр, цөөн, хулгайч, нар, нэгдэж, төрийн, эрхэнд, гарснаар, Монголд, ардчил, мөхөж Луйвар, хулгай, хахууль, нийгмийн, бүхий л, шатанд, цэцгэлсэн монголчууд, бол, төрлөхийн, эрх, чөлөөтэй, нүүдэлчин, ард, түмэн Нам, орон, байх, үндэс, байхгүй, Монголд, Монголын, амьдралд, тохирсон, ард, нийтийн, эрх, ашигт, нийцсэн, хамгаалсан, Ардчил, оршон, тогтож, чадна, Тэр, цагт, жэнхэн, ардчилсан, Ард, түмний, төр, би, болно, Үүнд, хүрэх, Үндсэн, хууль, хэрэгтэй
Монгол бол тодорхой үзэл сурталгүй улс, нийгэм. [66.181.178.201] 2023-03-07 00:46:21
Ноёлогч үзэл сурталгүй, шашингүй улс нийгэмд ОДОО хэн үзэл сурталч болох юм бэ? Хэн, ямар шашныг номлож байгаа юм бэ? Тэгээд л үзэл суртлын БАНТАНД бид БАЙНГА Л байх болно. 2030, 2040, 2050 ... онд бид энэ чигээрээ л байж байна