Эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд САНХҮҮЖИЛТ ОЛГОХ санал гаргав

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзав.

Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа.

2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 65 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос

  • Шүд цоорох өвчлөл 61.5,
  • Шүдний гажиг 2.4,
  • Хараа муудах 1.1 хувийг эзэлжээ.

Бүртгэсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд эзэлжээ. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад манайд 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа.

Өнөөдрийн уулзалтад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа.

Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.

Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

  • Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
  • Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах,
  • 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах,
  • Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-07 22:03:21

MONGOL,ULCIN,ARMIN,MARSHIL,L,D,ERDENEBA,CHINGIS,XAAN,DEED,TENGERIN,OIN,UXAANTAI,BURXAN,XYNEER,TOGLOOM,XISEN,XEN,BOLOBJ,TENGERIN,GESGEELTEI,BAIDAGIG,SANTUGAI,OIUTUGAI,TORSON,DYY,MARSHIL,L,D,MONXTOR,MONXBAIAR,MONXZUL,MONXZEZEG,BATTOR,NAR,XASHAANDAA,BAIGAA,NOXOIqGOO,XOLXON,ABAAJIJ,DALD,ORUUL,EGJ,DYYSIN,ONISOG,N,XAALGA,BAISAN,N,TED,XULGAAJUUD,ALUURJID,BAIJEE

зочин [150.129.140.132] 2023-03-07 20:40:28

Үүний оронд энэ олон чанаргүй шүдний хувийн эмнэлгүүдээ хаагаач ээ. Хүний эрүүл мэндээр ибзнес хийж мөнгө олж болох уу? Хувийн эмнэлгүүд ямар ч хүнийг хүнд өвчтөн болгож, орлого олох арга мөнгө гэж хардаг биз дээ?

Зочин [192.82.67.199] 2023-03-06 18:33:47

Шүдний хувийн эмнэлгүүд ямар материалаар шүд хийдэг вэ? Нэг.муухай бөөлжис хүргэсэн тааруулж хийдэггүй яагаад тэр вэ? Санхүүжилттэй болчихвол сайн чанрын материал,сайн чанарыг шүд хийх бол уу

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-07 22:03:15

MONGOL,ULSIN,ARMIN,MARSHIL.L,D,ERDENEBAT,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.