Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргалыг албадан авчирна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллээ:
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын хоёр иргэн бий. Нийт 90 хүн бий. Тэдний долоо нь шалгуулж байхдаа, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд зугтсан.
Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй.
Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчрах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээр нэр дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэв.
Сэтгэгдэл
059 [64.119.29.144] 2023-03-09 12:38:42
Khulgaich luivarchdad Mongol deel omsokh erkh bhgui shuu...
0000 [64.119.27.203] 2023-03-08 18:26:35
Бадамжунай, хамгийн, том, хулгайч, Хулгай, луйврын, загалмайлсан, эцэг, Сайхан бэлэг, бол, С, Баяр, С, Баярцогт, Миёэгонбо,нарын, тоглоом, болсон, хүн
Зочин [68.146.199.167] 2023-03-08 11:56:03
Zarlaj poproxgui avaad ireech!!
Зочин [202.9.47.30] 2023-03-08 09:21:54
МАН сонгуулийн шоу ард түмэн тэнэг учир
Нэг нь л ирнэ. [139.5.219.52] 2023-03-08 02:24:04
Сайханбилэг арга чарга ихтэй, англи хэлтэй, архаг өвчтэй, АНУ Канадын оролцоотой гэрээ хэлцэл ЕрСайд байхдаа хийсэн, ойрын 4-5 жил Монголд ирэхгүй. Бадамжунай бол байгалиасаа зальтай, архаг, баян амьтан, 4-5 жилийн дараа зөнөнө, ирэхгүй. Иймд ганц Удаанжаргал л энэ удаад ирж мөрдөгднө. Хөөрхийс!
Зочин [150.129.143.33] 2023-03-08 00:18:25
Шүүх прокуророо цэгцлэхгүй бол аваад ирсэн чинь Баярцогт шиг юм болох бий дээ МАН гаруудаа
Зочин [192.82.86.191] 2023-03-07 22:22:50
Сингапурт бадамжунай бгаа гэсэн ш дэ нүүрсний хулгайч нотолсон биз дэ хөгжоийн банзны мөнгө идсэн нөгөө Бэрэн группийн луйварчин нээрээ тэгэж хэлсэн ш дээ
зочин [150.129.140.132] 2023-03-07 20:28:29
Үнэн үү? Эсвэл бүх шатны сонгуулийн өмнөх МАН-ын шоу болж байгаад замхрах уу?
zochin [150.129.142.5] 2023-03-07 20:05:43
saihan medee bna
Гаа [66.181.186.109] 2023-03-07 19:25:51
Бадамжунай юу хийсэн хулгай ч вэ? Наад хулгайчаараа хохиролын нь барагдуул наад зөнөгийн муухай царай хэрэггүй хулгайч
Зочин [64.119.27.203] 2023-03-08 18:34:45
Хаа, хаа, хаа Бадамжунай, чинь, бүх, хулгайч, нарын, эцэг, Хотын, хэмээх,, улс, төрч, ХУЛГАЙЧ, НАРЫГ, нэгтгэж,, хулгай, луйварт, сургасан, багш, ньБадамжунайгийн, гар, хүрээгүй, луйвар, хулгай, гэж, бараг, байхгүй, Сахал, хэмээхЭрдэнбэлэгийн, хэрэг, гээд, бүх, хулгай, Бадамжунайгийн тулгыг, НЬ, тавьсан, луйврын, байгуулагыг, нэг, Том, хулгайч, дааМАНийхан, энэ, хүнээс, айдаг Авчарч, чадахгүй, л, болуу