АВЛИГААС ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ЭХ, ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭ, ТУСЛАМЖИД ЗОРИУЛНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар срын 7-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн тусламж, үйчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгов.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Сэтгэгдэл
Зочин [64.119.27.203] 2023-03-08 19:22:42
Энэ, мэтээр, бас, нэг, хэдэн, хулгайч, нарын, гараар, орохнээ, дээ