МАН-ЫН ТАТВАРЫН ДАРАМТЫГ ДААХАА БОЛИЛОО
Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө", "Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй", "Улсын данс улайсан ч аливаа татварыг нэмэхгүй". Энэ бол 2016 оны зун, сонгуулиар МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө амласан амлалт, уриалга юм. Харамсалтай нь ялалт байгуулангуутаа намар нь ирэх оны төсөв хэлэлцэхдээ амлалтаасаа 100 хувь ухарсан. Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээнд босго тогтоож 10, 25 болгон нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх, тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй суудлын автомашинд ногдуулдаг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх, 150 метр квадрат болон түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 50 хувь нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг таван пунктээр нэмэгдүүлэх, НДШ-ийг нэмэх, эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуулах зэрэг маш харгис жагсаалт гаргасан.
МАН-ынхан 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгадаа эдгээрийг тусгасан нь тухайн үедээ ард түмнийг цочролд оруулж маш их шүүмжлэлд өртөж, бослого тэмцэл өрнөхдөө тулж байсныг хүмүүс мартаагүй. Гэвч МАН 2017 онд есөн татвар нэмж монголчуудыг доромжилсон. Жил бүр татвар нэмдэг уламжлалтай ч болсон. Ковидын жилүүдийн эдийн засгийн уналтаас мөлхөж гарч ирсэн ард түмэн амьсгал ч авч амжаагүй байхад МАН татвараа нэмж нуруун дээрх ачааг нь улам хүндрүүлсэн. Үүнээс болж ААН-үүд олон мянгаараа үүдээ барьж, ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэж, чадан ядан яваа үлдсэн аж ахуйн нэгжүүд нь НДШ-ээс эхлүүлээд тоо томшгүй татвар, татаасыг дийлэхээ байж эхнээсээ цагдаад дуудагдаж, шүүхээр хүртэл орсон.
Манжийн дарлалыг санагдуулам МАН-ын энэ их татварууд Монголын нийгмийг чирч явсан дундаж давхаргынхныг устгаж, ул руу оруулах, залуусыг эх орноосоо нь дайжуулах харийн гэмээр бодлого явуулж байгаа нь харагдана. МАН-ынхан "Дэлхий даяар угаасаа юмны үнэ өсч байгаа юм чинь, яах юм" гэж наанаа хэлээд байсан нь Гаалийн татварыг гурав дахин өсгөчихөөд түүнийгээ нуух гэсэн санаа байж.
Одоо Монголд ажиллаж, хөдөлмөрлөж, баялаг бүтээх ямар ч боломж бололцоо алга. Шинээр ажлын байр гаргая, нэмэгдүүлье гэвэл НДШ-ээс эхлүүлээд "сорж шимэгчлэх" татвар нь тоогоо алдлаа. Өнөөдрийн Монгол Улс гаднаасаа орчин үеийнх мэт харагдах боловч дотор нь хэрэгжиж буй татварын бодлого нь Манжийн дарлалд 200 жил туйлдсан тэртээх он жилүүдийг бий болгочихоод байна.
Шинээр юм хийж, ажлын байр гаргаж татварын "яланд" унаснаас МАН-д гишүүнээр элсэх юм уу, МАН-ын хэн ч хамаагүй даргыг дагаж гүйж байгаад ямар ч хамаагүй аргаар Засгийн газарт орж хулгай хийх эсхүл авлига өгч авалцвал амьдралаа дээшлүүлэх боломж бий. Эсвэл хоёрдугаар арга нь халамжийнхны "арми"-д нэгдэж, Засгийн газраараа тэжээлгэх. МАН гэх энэ бүлэглэл Монголын ард түмэнд ердөө ийм л хоёр "юм"-ыг тулгаж байна. Шударгаар хөдөлмөрлөх, дэлхийн бусад хүн төрөлхтөнүүдийн адил хүн ёсоор амин зуулгаа тархи оюун, хөлс хүчээрээ авч явах заяагдмал эрхийг энэ нам хяхан боогдуулсаар байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Злчин [192.82.80.68] 2023-03-09 10:05:04
2024 оны сонгуулиар МАН тайлангаа тавьж дүнгээ сонсох байхаа даа.Идэж уух ,татвар гээд
Злчин [183.81.170.130] 2023-03-09 06:29:06
Хулгайлж идэж ууснаа ардууд, жирийн бизнес эрхлэгчдиын орлогийг хумсалж, татвар нэмэгдүүлж нөхөж бна. Өөр арга олж харахгүй, олж чадахчгүй
Зочин [202.126.90.96] 2023-03-08 21:19:20
Hytadiin bodlogiig heregjuuleed bgaa yn bisn u bid cnin 80 say maltai baigaliin asar ih baylatai tenger zatat ard tumen snu de .uwug deedes min iim eh oron gazar snoroog bidend uldeej ugsun ,hoicn uedee bid yu uldeeh we
Зочин [103.57.94.127] 2023-03-08 19:18:00
Ардчилсан нам гарвал ард олонд ээлтэй хувийн аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээгээд аятайхан байдаг байлаа одоо энэ МАНын үед бүх төрлийн татвар нэмэгдээд авилга хээл хахуул замаа алдав????
Б [202.9.46.73] 2023-03-08 18:41:26
ТАВИЛАН ЮМ ДАА
Зочин [188.162.254.105] 2023-03-08 13:27:59
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!