“Шувуу”-г хүртэл ард олны төлөө...

Aдмин / Улстөр

Ерөнхий сайдын таван “Ш” ажиллагааны нэг шувуу нэртэй ажиллагаанд олон хүний нэрсийг зарлан Монголд авч ирэхээр болжээ. Тэдний дунд хулгай худал, хүний аминд халдсан гээд олон гэмт хэрэгтнүүд байгаа гэх. Нийгмийг хамгийн ихээр хордуулж буй алдарт авлигалчдын нэр ч дурайх шиг. Харин зарим иргэдийн байр суурийг ажиглавал төр хэзээ ч том хулгайчдыг зарлаж байгаад барьдаг туршлага байгаагүй. Харин барьлаа шүү гэсэн нь зугтаарай гэснээс юуны ялгаатай гэх.

Улс, нийгэмд хор хохирол учруулах гэмт хэрэг өдүүлээд эх орноосоо оргосон этгээдүүд үнэхээр тийм олон хийгээд тэднийг авчирч улсын ёсоор засаглан, хуулийн хүрээнд шийтгэх гэж байгаа бол маш том дэвшил мөн. Харин завсар зайгаар нь том хулгайчдын бүлэглэл эрх баригчидтай өвөр түрүйдээ оролцон ирэх сонгуульд яахаа тохиролцох юм бол зовлонт толхилцоон, тарчлаанд талхилт л үргэлжлэх биз ээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг шатлал руу бага багаар дэнжигнэж буй хэр нь ядуурал ажилгүйдэл, хөдөлмөрийн мөлжлөгт дарлуулж, дүрвэж, цагаачлах хүслийг мөрөөдөл болгож буй иргэдийн амьдралд гэрэл гэгээ тусах яагаа ч үгүй бололтой. Учир нь дараалсан баяруудын хөлд чирэгдэн дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч, архидалт, хүчирхийлэл, цөхрөлийн тоо өдөр ирэх тусам өссөөр.

Авлигалтай тэмцэх ажлыг ард түмний зовлон зүдгүүрийг мэдэрсэн хүн хийж байж амжилтанд хүрэх буюу улсын язгуур эрх ашгийг нэн түрүүнд эрэмбэлж чадвал хэдэн Ш үсэг байсан ч хамаагүй. Харин улс төрийн холион бантангаас хэтрэхгүй, авлигалчдын хорон санаанаас хэлтрэхгүй бол ямар үсгийг яаж мөр холбон гоёор нэрлээд ч ард түмэн итгэхгүй. Сөрөг хүчний намаа өөрийнхөө ая тухтай байдалд тааруулдаг намаас сайхан зүйл хүсээд итгэл алдарсан ч дарангуйлал тусгаар тогтнолоо алдсанаас өчүүхэн дээр хэмээн гашуунаар ухах уу.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.86.175] 2023-03-10 01:42:02

Мангар урлагийнхан шиг яруу найраг бичих гээд байна уу.

Иргэд [192.82.86.191] 2023-03-09 21:57:07

Одоо их хуралд бга нөхдүүд эд нараасаа дутахгүй хулгайож бхад яагаад худлаа мэдээгүй царайлаад өмгөөлөөд хамгаалаад бган

Хүнхүн [64.119.27.203] 2023-03-09 16:43:03

Энэ, шувуу, ажилгаа, хулгайч, нарын, дургүйг, их, хүргэж, байгаа,. байна, уу, даа гэж, энэ, сэтгэгдэлүүдээс, харлаа ХУЛГАЙЧ, нар, айж, байна, уу, Баригдаад, ирнэ, гэхээс, тэр, цагт, би, яаах, вэ, гэж, айхтүн Хулгайчын, хамсаатан, нараа

Буруу, цолмон [64.119.27.203] 2023-03-09 16:34:54

Өнөөгийн, ерөнхий, сайд, өөрийн, чадалын, хэрээр, итгэлтэй, зүтгэлтэй, ажиллаж, байгаа, боловч МАН ийн, дотор, олон, жил, үүрэлсэн, хулгай. ч нар Их, хурлаар, дүүрэн, сууж, хийж, байгаа, ажилд,нь саад, хийсээр,, байна Мөн, хууль, шүүхээр, дүүрсэн, хулгайч, нарын, тавиул, ноход Хулгайчдыг,, далдуур, хамгаалж, өмгөөлсөөр Бас, нэг, зүүль, НЬ, хулгайч, нарын, өөртөө, зориулж, гаргасан хууль, шудраг, ёсонд, харшилсаар,

Буруу, Цолмон [64.119.27.203] 2023-03-09 16:25:32

Энэ, залуу, ерөнхий, сайд,, намын, дарга, болсноор, Эрх, мэдэлд, хүрсэн, боловч, Өөрийн, хийх, гэсэн, өөрчлөлтийг, ихлүүлээд, санасандаа, хүртэл, хийж, чадахгүй яваа, нь,

"Ш" үсгээ гэж. [192.82.77.234] 2023-03-09 16:01:34

Шавар, шавхруу, шалбаага, шаналгаа, шунал, шуух гэсэн "ш" үсгээр эхэлсэн монгол үгс байх юм.

Зочин [66.181.187.122] 2023-03-09 13:08:35

Монгол Улсын нийгэм, төр засаг бүх юмны урвуугаа харсан үзэл санааны илэрэл болсон мэт. Муу үйлтэн бүхэн төрийн албанд оржээ.

ААШНА [203.91.115.39] 2023-03-09 13:03:22

Шүгэл Шүүр Шилжүүлэн авах, Шувуу. ШААСАН.

Зочин [192.82.92.153] 2023-03-09 11:42:55

төр төмөр нүүр үзүүлэх цаг болсон Олоод ир тэднийг

ЗҮЧИН [220.108.217.252] 2023-03-09 11:24:56

ЗАРЛАГДСАН НӨХДӨӨС ДУТАХААРГЗЙ ТОМ ХУЛГАЙЧИД ОДОО ТӨР ЗАСАГТ ШИГДЭЭСТЭЙ БАЙЖ Л БНА. ЖНЬ: ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, КАЗИНОЧИН, КОНЦЕССЧИН, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ХУДАЛЧ, ШОУЧИН ХҮРЭЛСҮХ ГЭХ НӨХӨР, ЖДҮХС-ийн ХАМГИЙН ТОМ 3.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧИД САЙД АМАРБАЯСГАЛАН, ЕР-ийн ТГД СОДБААТАР, ҮАБЗ-ийн НБД Ж.ЭНХБАЯР МЭТИЙН ШИЛМЭЛ 49 ЖДҮЧИН ХУЛГАЙЧДААС НЬ НЭРЛЭЖ БОЛНО, ЭДГЭЭРИЙН НИЛЭЭД НЬ ЭНЭ УИХ-Д БНА, МАН ХУЛГАЙЧДАА ТӨР, ЗАСГААС ХУУ ЦЭВЭРЛЭНЭ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТАВИХГҮЙ ГЭСЭН ЭНЭ ҮҮ, ЭНҮҮН ШИГ ЭНЭ ЗАРЛАЛ ЭЭЛЖИТ ХООСОН ШОУ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ.

in [103.9.90.100] 2023-03-09 10:53:57

ingeed niited medeeleheer nogo humuus chini bgaa gazraasaa orgon zailchihdaggui yum uu.

Зочин [202.126.89.73] 2023-03-09 09:17:35

Shuuren deerh shugeltei shuvuu hahaha

Зочин [103.212.119.186] 2023-03-09 09:08:34

Үхсэн ацных нь шувуу. Оюунэрдэнэ качкар та 2 хамгийн эхэнд зайлаарай

Зочин [192.82.81.229] 2023-03-09 09:11:19

Яг аа


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.