ШҮГЭЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ИРГЭДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Aдмин / Улстөр

Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагджээ.

Тус ажлын хэсгийн гишүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна.

Тэрбээр "Та бүхэнд ажлын хэсгийг танилцуулъя.

Ажлын хэсэгт:

  1. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  2. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  3. ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  5. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  6. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  7. ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  8. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  9. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  10. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  11. Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллахаар төлөвлөсөн.

Ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллана" гэв.

Мөн "Манай улсад тэгш бус байдал ямар байгаа талаарх олон статистикийг бид мэднэ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын байдлаар манай улсад 3.5 сая хадгаламжийн данс байгаагаас 20 сая төгрөг хүртэлх үлдэгдэлтэй хадгаламжийн данс 97 хувийг эзэлж байна. Гэхдээ энэ 97 хувийн дансны үлдэгдэл нь нийт хадгаламжийн 25 хувийг бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл нийт хадгаламжийн дансны 3%-д манай улсын нийт хадгаламжийн 75% нь төвлөрч байгаа нь эдийн засгийн боломж болон тэгш бус байдал ямар вэ гэдгийг харуулж байна" хэмээн тэрбээр нэмж онцоллоо.


Сэтгэгдэл

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-09 18:17:58

MONGOLD,XAMGIN,CAIN,SHYGELDDEG,GUDAMJNI,GUILAGIDIN,MONGO,DEEREMDDEG,ARGAAR,MONGOLJUUDIG,DEEREMDEX,SEGSREX,YIL,AJILGAAG,NUUZALSA,NER,BAIJEE,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.