Унтрах шахсан үндэсний бахархал

Aдмин / Улстөр

Монголчууд түүхэн цаг хугацааныхаа хамгийн эгзэгтэй үед ирлээ. Цаг үе, нийгэм, шашин, соёлын нөлөөгөөр уугуул монголчууд унаган төрх, уламжлалаасаа нэлээд холдсон ч нүүдэлчдийн ахуй дэлхийн хамгийн хүчирхэг дархлааг дотроо агуулдаг бололтой. 13-р зуунд Хубилай хаан нийслэлээ Хятадад төвлөрүүлэн тэнд төрийн бодлогоо зангидаж, цөөхөн монголчууд будаан дотор орхисон хэдэн шагай шиг ялгаран амьдарч байсан. Өчнөөн жил өөр олон үндэстнийг өөртөө уусгадаг шороон түмэн Хятадад уусаагүй үлдсэн монголчуудыг тэднээс ахуй соёлоороо эрс өөр учраас ийнхүү өдгөө хүртэл зэрэгцэн туурга тусгаар оршиж байгааг түүхчид гэрчилдэг.

Харин бусдын гарт 300 жил дарлагдсан монголчууд арай гэж тусгаар тогтнолоо гурван хувьсгалаар баталгаажуулж өрхөө нөхөн өнгөлж шинээр татаж, эрх чөлөөгөө тунхагласан 1990-д оноос хойш ардчилал нэгэнтээ эрийн цээнд хүрчээ. Анх ардчиллынханы чиг шугам үндэсний уламжлал, үнэт зүйл, ухамсар сэтгэлгээний сэргэн мандал дээр төвлөрч байсан ч хожим их гүрнүүдийн нөлөөгөөр арай өөрөөр замнаснаа өнөөдөр биш ч маргааш ойлгоцгоох болно.

Санаатай санамсаргүй хорон бодлогоос ангид байж чадах асар өргөн боломж нь бидний бахархал, уламжлал, түүх, соёл билээ. Гэвч ядуурлын нөлөөгөөр бахархалаа гутааж түүгээрээ хоолших хүн сүрэг болчихсон мэт юм болгоныг хар муу санаагаар тайлбарлах гэж зүтгэдэг мунхаг хэсэг бий болов уу. Түүх гэдэг өөрийн зарчимтай тул түүнд таарах үнэт зүйл бахархалдаа үнэнч, учир шалтгаануудыг эрэн хайдаг байх нь зүй.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.209] 2023-03-11 08:43:24

Tiimee bidnii baxarxal bidnii avral baix bolno.

Зочин [192.82.72.104] 2023-03-10 18:21:51

Үндэсний бахархалыг үгүй хийхийг нэн тэргүүнд тавьсан эхний эгнээнд тэнэгүүд орсоноор тэнэг тэнэгтэх тэнэгрэл рүү урсаж байна тэр дундаа залуучууд бүр ч хурдтай урсаж байна

Зочин [202.9.46.145] 2023-03-10 12:01:55

Монголчууд америкийн хуурамч хийсвэр ардчилалд итгээд үнэхээр харанхуй байна.

Pkxny [192.82.87.120] 2023-03-10 11:29:44

Энэ үйл явдал бол зүгээр л нэг үймээн болсон юм шүү дээ. Ямар баасных нь ардчилал. Хүмүүсийг огшоож байгаад хулгайч нар төрд шургалах шалтаг нь болсон.Баас баас баас

Үндэстнээрээ бахархах гээд байгаа юм уу??? [192.82.89.227] 2023-03-10 11:23:04

Үндэсний бахархалтай байхын тулд монголчууд бид хаашаагаа ЮҮНД зүтгэж байгаагаа ТОДОРХОЙ мэдэж байх ёстой. "ЮҮНД" гэдэгт монголчууд гадаадаар тарж алга болохыг хэлж байгаа юм уу? Монголдоо бүтээсэн баялгийг гадаадруу нэг тарааж ТЭНД амьдрах монголчуудаа БАЯЖ гээд "Май" гээд өгчих юм уу? Эсхүл МОНГОЛДОО бүгд бөөгнөрч, Монголдоо бүтээсэн баялгаа Монголдоо захиран зарцуулж байхыг ойлгох уу? Тэгэхгүй бол ХООСОН бахархаад л байдаг, гэтэл Монголд юү ч үүсч хөгжихгүй байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.